Нийслэлийн авто замын ачаалал хэдийнэ гурав дахин нэмэгдэж бид түгжрэлд өдрийн ихэнх цагийг өнгөрүүлж байна. Нийслэлд өнөөдрийн байдлаар 830 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэсэн судалгаа бий. Үе, үеийн хотын дарга нар, Засгийн газар авто замын түгжрэлийг бууруулах өчнөөн ажил санаачилж хэрэгжүүлдэг ч төдийлөн үр дүнгээ өгсөн нь үгүй. Тэгвэл түгжрэлийг бууруулж, утааг багасгаж нэг сумаар хоёр туулай буудах зорилго бүхий ажил санаачилсан. Тодруулбал, өнгөрсөн онд НИТХ-ын тогтоолоор хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон.
Энэ хүрээнд 2024 оны арваннэгдүгээр сарын 8-наас эхлэн импортоор оруулж ирж буй автомашинд улсын дугаар олгохдоо тодорхой шалгуур тавьж олгодог болов.
Өөрөөр хэлбэл, иргэд цахимаар дугаар авах хүсэлтээ явуулж шалгуур хангасан иргэд машиндаа дугаар авах юм. Ингэхдээ И-Монголиа дан системээр нэвтэрч дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлэх юм. Энэ эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж, улсын дугаарыг олгоно. Хамгийн чухал нь иргэд улсын болон олон улсын чанартай авто зам ашигласан төлбөр болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг биелүүлэх хэрэгтэй.
Тухайлбал, сүүлийн жилүүдэд үйлдвэрлэсэн автомашин, цахилгаан автомашин болон зөв хүрдтэй автомашинууд хамгийн өндөр оноог авах юм. Хамгийн өндөр оноотой байгаа тээврийн хэрэгсэлд суларсан дугаарыг олгох боломжтойг илэрхийлсэн мэдээллийг бүтгэлтэй утасны дугаарт илгээхюм.
Уг журам хэрэгжиж эхэлснээр автозамын түгжрэл болоод утааг тодорхой хэмжээгээр бууруулна гэж тооцоолсон. Гэвч энэхүү шийдвэр нь иргэдэд чирэгдэл учруулахаас гадна дугаарын наймаа цэцэглэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Учир нь журам хэрэгжиж эхэлснээс хойш фэйсбүүкээр авто машины дугаар авна, зарна гэх зар мэдээлэл хөврөх болов. Өөрөөр хэлбэл, сошиал хуудсаар болон шаглаж зарах дугаарын үнэ тэнгэрт хадаж эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар авто машины дугаар 500,000-2,000,000 хүртэлх төгрөгийн ханштай байгаа юм.
Энэхүү журам хэрэгжиж эхлэхээс өмнө иргэд машиндаа дугаар авахдаа 30 минутыг, дугаар хэвлэлтийн мөнгөнд 30 гаруй мянган төгрөг зарцуулдаг байв. Үүнээс харахад төрийн оролцсон бүхэн энгийн иргэдэд төвөг болж аливааг өмнөхөөс нь улам дордуулж байгааг харж болох юм.
Нэргүй 2025-02-07 202.9.40.179
Дугаарыг Улаанбаатар хотод хязгаарлах нь зөв шийдвэр юм.
ЗОЧИН 2025-02-07 66.181.181.141
НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУД БОЛОН ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ҮНЭГҮЙ АВТОМАШИНЫ ЗАРЛУУ ОРООД МАШИНЫ ҮНЭ А УУГААРАЙ ДУГААРТАй бол тэд дугааргүй бол тэд.ХЭД ХЭДЭН ДУГААР БАЙНА ХЭДДЭХ ӨДӨР ЯВАХГҮЙ дугаар авах юм бэ гэж асууж байна.
НЯМБААТАР ЧЕНЖҮҮДЭЭ ДЭМЖЭЭД ДУГААРАА ТАРААГААД ӨГЧИХСӨН ЮМ УУ.
зочин 2025-02-07 66.181.189.169
Гадуур зарагдаж байгаа бүх машин дугаар урьчилаад авчихсан Ченжүүдийн арга заль шүү 2 сая гэдэг үг худлаа зориудаар машины үнэ нэмэх арга 1 бүтэн жил зараад барахгүй машин зогсоол дээр эзнээ хүлээгээд байж байна
Зочин 2025-02-07 64.119.29.46
Энэ арай дэндэж бна шүү дээ бүх бараамбүтээгдэхүүн нэмэгдсэн байхад бас машины ноймер хүртэл нэмэгдэж бна төр засаг бна уу ард түмний амьдрал маш хүндэрлээ шүү буруу шийдвэр гаргасан хүмүүст хариуцлага тооцох уу яах уу ингээд яваад байх уу ард түмэн хүчтэй гүү кр нь тэсрэх болоод л бна шүү
Иргэн 2025-02-07 66.181.185.192
Нийтийн эрх ашгийн төлөө хийсэн хожимдсон боловч маш зөв шийдэл!!! Ченжүүдийн далд явуулга явцгүй шүү дээ!!! ккк Ханаж цаддаггүй ченжүүд одоо болноо!!!
Zochin 2025-02-07 104.28.68.89
Энэ нэг сэтгүүлчийн бичиж байгаа өнцөг нь чааваас! Дугаар олголтыг хязгаарлах нь зөв ойлгов уу! Дуртай нь үнэтэй дугаараа аваад машинаа бариг. Үнэтэй байлгах гэж, авахуулахгүй гэж ингэсийм угаасаа!
Нэргүй 2025-02-07 66.181.181.141
чи одоо юу солиороод байгаа юм бэ ҮНЭТЭЙ БАЙЛГАХ,АВХУУЛАХГҮЙ БАЙЛГАХ ГЭДЭГ ЧИНЬ .
ЗОЧИН 2025-02-07 103.14.39.2
Зөв, Чөлөөтэй олговол 0 зогсолт болно
Нэргүй 2025-02-07 202.9.40.86
Зүгээр орхих хэрг бишшүү.!!!
Нэргүй 2025-02-07 202.70.44.46
Аливаа арга хэмжээний утга агуулгыг харахгүйгээр буруушааж яах нь вэ дээ. Ийм арга хэмжээ авахгүй бол түгжрэл байтугай "тэг" зогсолт хийж мөөрөлдөнө гэсэн үг
Нэргүй 2025-02-07 122.201.23.83
Хятад машин оноо сайн авдаг.
Болж 2025-02-07 202.9.46.62
болж, хохь нь, баяр хүргэе, ингүүлж байхдаа таарсан үхэр сүрэг
Нэргүй 2025-02-07 202.9.40.86
Чи муу х***а манж зулбасаг үхэр мүхэр гэж шааг2д х***а манж зангаа гаржийна.
Нэргүй 2025-02-07 202.126.89.56
Энэ маш зөв шийдвэр автомашины тоог барих хэрэгтэй. түгжирэл хүнд бна
Нэргүй 2025-02-07 202.9.40.86
Энэ бол улсын эсрэг авилгыг хөхүүлсн з/б гэмт хэрг энэ бол шалгөгдаж ял үүрх хэрг манж х***а хэрг оролцсн бүх л******д ял үүрнэ.
Нэргүй 2025-02-07 66.181.176.170
зөв.зөв.машины тоог цөөлөх хэрэгтэй.
Нэргүй 2025-02-07 66.181.176.17
нянг яах гэж сонгосын бэ одоо ингээд хотын хаан гээд өөрийгөө бодсон юмандаа дарлуулаад л явж бх нь дээ
Нэргүй 2025-02-07 59.153.112.242
Ингэж байхдаа таарсан ард түмэн
Нэргүй 2025-02-07 103.212.117.194
,,угаасаа улс өөрөө дуудлага худалдаагаар зарж байгаа биздээ тэгэхээр дарлагдаж зарах нь ойлгомжтой ш дээ
Нэргүй 2025-02-07 66.181.190.30
Нян бактерийг дугаарын наймаа цэцэглүүлсэн гээд шүүхдэж болохоор юм байна
Нэргүй 2025-02-07 66.181.183.148
машинй ченжүүдийг ингэж хохироох нь зөв шүү даварсан юмнууд
Нэргүй 2025-02-07 59.153.87.54
өмнө нь дугаар хэвлэлт 50000 байсан. УБ дугаар бүр ч өснө. Хотын машины татвар нэмэгдсэн тул хотын дугаарыг хадгалж авч үлдэхийн тул нилээдгүй зардал гарна . Эн журмын ачаар хуучин машинууд бүртгэлээс хасагдах, хөдөө орон нутаг руу шилжих болсон. Хуримтлагдсан татвар, торгууль төлөгдөж байгаа сайн талтай.
Нэргүй 2025-02-07 139.5.219.240
НЯМБАКТЕР МАНГАРЫГ СОНГОСОН ХОХЬ ЧИНЬ ДЭЭ Л ГЭЖ ХЭЛЬЕ ДЭЭ
Нэргүй 2025-02-07 202.131.234.123
хотын даргыг сонгодоггүй юм аа. нэг зулгуйч нөхрийг томилдог тэгж байгаад гадас гараад өөр зүгт зулардаг