Орос улс 2026 оны өвлийн олимпод оролцохын төлөө тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2025.02.06-нд нийтлэгдсэн

Орос улс 2026 оны өвлийн олимпод оролцохын төлөө тэмцэнэ

Орос улс 2026 оны өвлийн олимпод оролцохын төлөө тэмцэнэ

Орос улс 2026 оны өвлийн олимпод оролцохын төлөө тэмцэнэ гэдгийг Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков мэдэгдлээ. Тэрбээр мэдэгдэлддээ "Оросын шигшээ багийн тамирчдын төлөө бид Олон улсын олимпийн хороотой харилцаагаа үргэлжлүүлнэ. Бид тамирчдынхаа болон олимпийн багийнхаа ашиг сонирхлыг хамгаалах болно. Энэ асуудалд илүү их хугацаа, хүчин чармайлт шаардагдана" гэжээ.

Песковын мэдээлснээр зарим спортын холбоод Оросын тамирчдыг ирэх олимп болон олимпийн циклийн тэмцээн уралдаануудад оролцуулахаар шийдсэн эсвэл шийдээхэд ойрхон байгаа аж.

Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгчид өрсөлдөж буй долоон хүний нэг болох Британийн Йохан Элиашийн хувьд Оросын баг тамирчдыг Парисын олимпийн адилаар цагаан тугийн дор олимп болон бусад тэмцээнд оролцуулах саналтай байгаа гэнэ.

2023 оны гуравдугаар сарын сүүлээр Олон улсын олимпийн хорооны зүгээс Орос болон Беларусийн тамирчдыг цагаан тугийн дор тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн билээ. Үүний хүрээнд Парисын олимпод Оросын 15 тамирчин өрсөлдсөн түүхтэй.

Ирэх өвлийн олимп 2026 оны хоёрдугаар сарын 2-26-ны өдрүүэд Италийн Милан, Кортинад болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж