Өвлийн адаг сар наашилж, зургаан ес хэдийнэ эхэлжээ. Өдийд тавьсан будаа хөлдөхгүй, зураасан зам зурайчихсан байх ёстой ч нийт нутгаар хүйтний эрч чангарч, хүйтэн өдрүүд үргэлжилж байна.
Хотын гудамжинд амьдрал үргэлжилсээр. Орой болж, алтан шаргал наран уулсын цаагуур шингэхэд, хүмүүс ажлаа тараад гэрийн зүг яарна. Гудамжинд машин тэрэгний урт цуваа, зам даган алхах бээрсэн гараа үлээх хүмүүсийн дүр зураг тодорно.








Яарсан хөл, удааширсан алхаа. Салхи жиндүүлж, хүмүүс зузаан ороолтоо чангалан, гараа халаасандаа хийсээр алхана. Зарим нь хажуугаар өнгөрөх автобус руу гүйж, зарим нь хөгжим сонсон нам гүм алхана. Зарим нь ажлын алжаалаа тайлж яаралгүй алхах бол, зарим нь гэртээ хурдан харихыг хүсч, гүйх шахам явна. Нүүрэнд нь ядарсан ч сэтгэл хангалуун инээмсэглэл тодрох нь олонтаа.


















Нарны туяа өндөр барилгуудын цонхонд ойж, цасан ширхэг бүрийг тодотгон гялалзуулна. Хотын гудамж хүмүүсийн хөлд дарагдсан ч оройн нам гүм аажмаар бүрхэх нь мэдрэгдэнэ. Хөлийн чимээ, машин тэрэгний дуут дохио, хүүхдүүдийн инээд, гудамжны хөгжмийн аялгуу өвлийн хотод өнгө нэмнэ. Хотын өвлийн хэмнэл яг л дулаахан зүрхний цохилт шиг санагдана.














Замын цагдаа—Өвлийн оройн жаварт хөлдсөн ч, хотын хэмнэлийг зохицуулсаар…
Улаан гэрэл асна. Машинууд удааширч, хөл хөдөлгөөн ихтэй уулзвар дээр замын цагдаа цэх зогсоно. Тэрбээр өвлийн жаврыг үл тоон, гудамжны эмх журмыг сахиулсаар. Түүний хөдөлгөөн, харц, гар дохих байдал нь хотын хэмнэлд өнгө нэмнэ.






Нэргүй 2025-02-07 122.201.31.161
Энэ жил илүү сартай шүү дээ. Уг нь бол ес аль эрт 1-р сарын дундуур дуусчихсан. Илүү сартай учир нэмж 27 хоног тоолох ёстой болж байна.
Нэргүй 2025-02-07 66.181.191.194
шаалпдаа Бадмаа. ацных нь илүү сар. Угаасаа наад ес гэдэг чинь шал худ гэдгийг насаараа л мэдэрч байна.
Болж баяр хүргэе 2025-02-07 202.9.46.62
6 есийн хүйтэнд зуурдаар явах шахаж байна, хүрэлсугын сонгуулийн шоуны муужруулсан шахмал хорыг сайн түл, гудамж, хороо дүүргээрээ угаартаж чадарковский болцгоо
Нэргүй 2025-02-07 59.153.112.242
Төгс буянтаар илү сартай өвөл гэсэн үнэн бна шүү
Нэргүй 2025-02-07 66.181.191.194
Шаагаарай