Нийслэлийн цагдаагийн удирдах газраас өнөөдөр /2025.01.06/-нд мэдээлэл хийлээ. Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр хэлэхдээ,энэ оны хоёрдугаар сарын 5-ны өдөр 12 цагийн орчим Хан-Уул дүүргийн II дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн нас барсан талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Уг мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын I хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд хэргийн газар үзлэг явуулсан. Хэргийн газрын үзлэгээр тус дүүрэгт оршин суух 38 настай иргэн О нас барсан нь тогтоогдсон. Уг нас барсан иргэнтэй хамтран амьдрагч М хамт байсан. Хэргийн газрын үзлэг шалгалтыг хуульд заасан үзлэг журмын дагуу хөндлөнгийн гэрчийг байлцуулж үзлэг шалгалт явуулсан. Ар гэрийнх нь хүсэлтийн дагуу өнөөдөр цагдаагийн байгууллагаас нас барсан шалтгааныг тогтоох шинжилгээг Шүүх шинжилгээний ерөнхий газарт явуулсан. Уг үйл ажиллагаанд ар гэрийн төлөөлөл болох ээж, дүү, ах гэсэн хүмүүс оролцсон байна. Урьдчилсан байдлаар хохирогч О -гийн биед ил харагдах гэмтэл, шарх сорви илрээгүй. Нас барсан шалтгаан нөхцөл Шүүх шинжилгээний ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтан, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтээр тодорхой хугацааны дараа тодорхой болно.
Дараагийн дугаарт энэ оны нэгдүгээр сарын 24-ны өдөр цагдаагийн байгууллагын 102 тусгай утсанд Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн дугаар хаягт 6 хүн угаартсан юм шиг байна гэх мэдээлэл бүртгэгдсэн. Дээрх дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газарт үзлэг шинжилгээ хийсэн. Ингэхдээ дүрс бичилгийн аргаар баталгаажуулж, хөндлөнгийн гэрч байлцуулж ажиллагаа явуулсан. Өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагаар амь хохирогчийн хүүхэд болон ах нь мэдээлэл хийлээ. Уг асуудалд цагдаагийн байгууллагаас хэргийн газарт үзлэг шинжилгээ хийх явцдаа тухайн хэрэг гарсан газрын орчин байдал, мөн угаартсан байж болзошгүй орчин нөхцөлийн агаарын шинжилгээ мөн, хөрс, үнснээс дээж авах гэх мэт тодорхой ажиллагаанууд явуулсан. Амь хохирогчдын хамаарал бүхий хүн болох түүний дүү О-г мөрдөн шалгах ажиллагааны оролцогчоор тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Өнөөдөр мэдээлэл өгсөн амь хохирогчын хүү иргэн О-г тухайн үед хугацаат цэргийн алба хааж байсан учраас ямар нэгэн байдлаар цагдаагийн байгууллагаас дуудаж мэдээлэл авсан зүйл байхгүй. Хохирогчийн сэтгэл санааны байдлаас шалтгаалж, дуудаж мэдээлэл авсан зүйл байхгүй. Урьдчилсан байдлаар хэргийн газраас шинжилгээ хийсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтан, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтээр тодорхой хугацааны дараа тодорхой болно. Хэргийн газрын үзлэг шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр тухайн 6 амь хохирогч угаартсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Нарийн шижилгээний дүгнэлтийг тэр үед нь мэдээлэл хийх болно. Ер нь бол аливаа гэмт хэрэг зөрчил гэдэг бол хуульд заасны дагуу тодорхой хэмжээний нууцлалтай байдаг.Мөрдөн шалгах ажиллагааны нууц гэдэг бол тухайн хэргийн шийдвэрлэлтэд хамгийн чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, тухайн хэргийн бодит нөхцөл байдлыг гажуудуулах, гэмт буруутай хүн байвал нотлох баримтаа устгах, төөрөгдүүлэх гэх мэт олон асуудал байдаг учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар хуульчлагдсан асуудал. Энэ хүрээнд иргэн О, түүний дүү мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа талаар тайлбарлаж ойлгуулсан. Мөрдөн шалгах ажиллагаанд тодорхой хүрээнд оролцож байгаа гэдгээ эрх үүргийн хүрээнд мэдэж байгаа учраас уг мэдээллийг задлах нь гэмт хэрэг шийдвэрлэх үйл ажиллагаанд эрсдэлтэй талаар сануулсан. Түүнээс хэвлэл, мэдээллийн байгууллагад мэдээлэл өгч болохгүй талаар огтоос яриагүй. Тийм хуульч байхгүй. Нас барсан иргэдийн хамаарал бүхий хүмүүст хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх нь чухал учраас хууль дүрмийг сануулж, тайлбарласан ийм зүйл болсон гэв. Мөн олны анхаарлыг татаж, эргэлзээ төрүүлсэн хэрэг тул хуулийн дагуу аль болох хурдан шуурхай шалгалтын ажиллагааг явуулж, үнэн зөв мэдээллийг хүргэхээ цагдаагийн байгууллагаас мэдэгдэв.
Нэргүй 1 минутын өмнө 67.69.76.251
Болчихоод байхад болзошгүй гэнэ үү
Нэргүй 10 минутын өмнө 202.9.41.40
Эрүүл нийгэмд төр гүйцэтгэх байгууллаг а аль түрүүний огцорцн мнголднам төр х***а манжуудад хулгайд алдцн хулгай шаацн заылхгүй. Ялла үүрх-с чичрч
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.182.34
Баттулга нохой л Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан шүү, тэгээд л өөрөө дураараа дургиж байгаа шүү !!!
Б.ЦОГТГЭРЭЛ 2 цагийн өмнө 103.212.119.122
Л.ОЮУН-ЭРДЭНЭ ДАРГА УЛСТӨРИЙН ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭ !!! АЛБАН ТУШААЛТНУУДАД ХАРИУЦЛАГА НЭН ДАРУЙ ТООЦ !
Нэргүй 2 цагийн өмнө 202.9.41.68
Прокурорын дэргэдэх мөрдөн бйацаах газрыг сэргээе. Цагдаа нар дураараа байна