АНУ: Энэтхэгийн цагаачдыг эх оронд нь хүргэв

АНУ: Энэтхэгийн цагаачдыг эх оронд нь хүргэв

АНУ: Энэтхэгийн цагаачдыг эх оронд нь хүргэв

Бичиг баримтгүй 100 орчим цагаач тээвэрлэсэн Америкийн цэргийн нисэх онгоц Лхагва гаригт Энэтхэгийн хойд хэсэгт газарджээ. Зэвсэгт хүчний хангамж, цэрэг тээвэрлэхэд ихэвчлэн ашигладаг С-17 онгоц Пунжаб мужийн Амритсар хотод газардсан. Энэ бол Трампийн цагаачдыг албадан гаргах ажиллагааны нэгээхэн хэсэг юм. Трамп өнгөрсөн сард цэргийнхэнд цагаачлалын хууль сахиулах, хилийн аюулгүй байдлыг хангахыг үүрэгдсэн захирамжид гарын үсэг зурсан.

Энэтхэгийн Элчин сайдын яам энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч "Энэтхэг улс хууль бус шилжилт хөдөлгөөнийг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд урсгалыг таслан зогсоохын төлөө хамтран ажиллана" гэжээ.

АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч асан Роберт Салессес өнгөрсөн сард Батлан хамгаалах яам 5000 гаруй цагаачийг албадан гаргахад цэргийн нисэх онгоцоор хангана гэж мэдэгдсэн юм. Энэ мэдэгдлээс хойш хэд хэдэн онгоц АНУ-ын нутаг дэвсгэрээс ниссэн ч газардах үеэрээ асуудалтай тулгарсан билээ. Тухайлбал, Мексик улс өнгөрсөн сард бичиг баримтгүй цагаачдыг тээвэрлэж явсан АНУ-ын цэргийн нисэх онгоцыг оруулаагүй. Колумбын ерөнхийлөгч Густаво Петро мөн тус улс руу чиглэсэн хоёр цэргийн нислэгийг хүлээн авахаас татгалзсан байна. Гэхдээ тариф, визний хориг зэрэг шалтгааны улмаас Колумб улс хэдхэн хоногийн дараа шийдвэрээ өөрчилжээ.

ЭХ СУРВАЛЖ: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-02-07 202.165.84.52

Дэлхийд үзүүлэх Америкийн нөлөө хумигдах нь угаасаа 1 жилийн өмнөөс тодорхой болсон. БРИКС ийн тэлэлт үүнийг баталж байгаа. Доллар навс унах нь гарцаагүй болчихоод байна. Mainstream media бол үүнийг мэдээлэхгүй. Харин independent journalist ууд болон олон эх сурвалжтай мэдээ авдаг хүмүүс үүнийг аль эрт мэдсэн. Мөнхийн хөрш Орос Хятдтайгаа л хэл амаа ололцоод хамтын ажиллагаагаа сайжруулахаас өөр замнал байхгүй Монголын хувьд. Энэ 2 улсын эсрэг турхирч юм бичдэг хүмүүс бол жинэхэн Монголын дайсан

Avatar

Зочин 2025-02-07 202.126.88.124

Сайхан бурах юмаа. Чи бид хоёр АНУ миарахийг үзэхгүй байхаа

Avatar

121212 2025-02-07 202.131.225.242

С 17 Глобмастер гэж цэргийн тээврийн аварга онгоц байна даа.Хэдэн жилийн өмнө Болдыг БХ сайд байх үед АНУ аас цэргийн тээврийн С 130 онгоц авахаар АНУ ын талтай яриа хэлэлцээ явагдаж байгаа талаар хэвлэлд гарч байсан ч тэгээд сураг тасрав бололтой. Хэдийгээр энэ мангастай харьцуулахад жижиг ч манайд бол хангалттай, олон талаар ашиглах боломжтой онгоц. Тэр асуудлаар ярилцаж ажил хэрэг болгох хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж