Курскийн довтолгоо эхэлснээс хойш 1000 орос цэрэг баривчлагджээ

Хуучирсан мэдээ: 2025.02.06-нд нийтлэгдсэн

Курскийн довтолгоо эхэлснээс хойш 1000 орос цэрэг баривчлагджээ

Курскийн довтолгоо эхэлснээс хойш 1000 орос цэрэг баривчлагджээ

Украины арми наймдугаар сард Курскийн довтолгоог эхлүүлснээсээ хойш 1000 орчим орос цэрэг баривчилсан гэдгээ Пүрэв гаригт мэдэгдлээ. Тодруулбал, Украины арми ажиллагааны үеэр 909 цэрэг олзолж, хоригдол солилцооны санг нэмэгдүүлсэн гэв. Тэдгээр орос цэргийг украин цэргүүдээр солилцоно гэж найдаж байна.

Хоригдол солилцоо нь бараг гурван жил үргэлжилж буй дайны хугацаанд Орос, Украины хамтран ажилладаг цөөхөн зүйлийн нэг болсон.

Хамгийн сүүлийн солилцоогоор л гэхэд 150 цэрэг солилцсоныг Лхагва гаригт мэдэгджээ. Тэдний зарим нь хоёр жил гаруй хугацаанд олзлогдсон байсныг Украины ерөнхийлөгч Зеленский онцлов. Суллагдсан орос цэргүүдийн хувьд эх орондоо буцахаасаа өмнө Беларусьт эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байгаа аж. Хоригдол солилцооны зуучлагчаар Арабын нэгдсэн Эмират ажиллажээ.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж