Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын гэрээг байгууллаа

Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын гэрээг байгууллаа

Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын гэрээг байгууллаа

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн сүүлийн буюу Лицензтэй технологийн байгууламжууд (EPC 04)-ыг барьж байгуулах Ерөнхий гүйцэтгэгч компаниар шалгарсан Энэтхэг улсын  Megha Engineering and Infastructures Ltd компанитай “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК өнөөдөр /2025.02.06/ инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээг байгуулсан байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь нийт 12 технологийн байгууламжтай байх бөгөөд эдгээрийн долоо нь гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжууд аж. Уг долоон байгууламжийг барих ажлыг дээрх гэрээний дагуу БНЭУ-ын MEIL компани гүйцэтгэхээр болж байна. Уг багц ажилд хамаарах гүн боловсруулалтын технологийн байгууламжуудыг Франц, Итали, АНУ, Голландын компаниудын технологийн лицензээр барьж байгуулах аж. Лиценз эзэмшигч компаниуд өөр өөрийн технологийн байгууламжуудын зураг төслийг боловсруулж дуусгажээ.

  • Устөрөгчийн үйлдвэр (HGU) – Италийн “Kinetics Technology”
  • Хүхэр ялгах байгууламж (SRU) – Францын “Axens”
  • Бензин боловсруулах байгууламж (MS Block) – АНУ-ын “UOP Honeywell”
  • Гидрокрекинг (HCU) – АНУ-ын “UOP Honeywell”
  • Дизелийн гидроцэвэрлэгээ (DHDT)- АНУ-ын “UOP Honeywell”
  • Шингэрүүлсэн шатдаг хий ялгах байгууламжууд (LPGU) – АНУ-ын “UOP Honeywell”
  • Висбрекинг (VBU) – Нидерландын “Shell”

Энэтхэг төдийгүй олон улсад нефть-химийн болон дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг, 34 жилийн туршлагатай Megha Engineering and Infastructures Ltd

компани нь гэрээнд тусгагдсаны дагуу дээрх долоон байгууламжийг 36-38 сарын дараа барьж дуусгах үүрэг хүлээж буй аж.

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын 1,7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт дөрвөн багц ажлаас бүрдэн хэрэгжиж буй юм байна.

o EPC 01: Технологийн бус барилга байгууламж

o EPC 02: Атмосферийн болон Вакуум нэрлэг, Ханасан хий ялгах байгууламж, дагалдах, туслах байгууламжууд

o EPC 03: Үйлдвэрийн Дулааны цахилгаан станц

o EPC 04: Лицензтэй технологийн байгууламжууд

Эхний буюу EPC 01 багц ажилд хамаарах иргэний 9 барилга байгууламж, цахилгаан болон ус хангамжийн систем, үйлдвэрийн талбай дахь дэд бүтцийн ажил бүрэн дуусч, 2024 оны арваннэгдүгээр сард улсын комисс хүлээн авчээ.

EPC 02, EPC 03 багц ажлын хувьд байгууламжуудын шугам хоолойн эстакад, технологийн зуухны суурийн бетон цутгалтын ажлууд дуусч, эстакадын ган бүтээцийн угсралтын ажлыг удахгүй эхлүүлэх юм байна. Үйлдвэрийн ДЦС-ын удирдлагын болон дэд станцын барилгын суурийн цутгалтыг хийж, үндсэн бүтээцийн ажил дуусч байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд өнөөдрийн байдлаар Монгол, Энэтхэг, Хятад, Итали, Франц, АНУ, Канад, Нидерланд, Испани зэрэг улс орнуудын 1000 гаруй инженер, мэргэжилтнүүд оролцон ажиллаж байгаа юм байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энхболд.Х. 2025-02-06 98.214.167.192

ямарч үнээр хамаагүй.Нефть боловсруулах үйлдвэртэй бол. Энэ бол манай ирээдүй болой .Та минь ээ.хичээцгээрэй

Avatar

Яана даа 2025-02-06 202.70.37.221

WTF, маш үнэтэй компаниудыг срнгосон байна. Монгол талаас хянаж, сонгон шалгаруулалтанд санал өгсөн юм болов уу даа. Маш том хавханд орохнээ, зардал шалихгүй 2-3% аар өссөн гэхэд асар том тоо гарна. Бурхан өршөөг. Хямдавтар Мо, хятад, Европ технологи зөндөө байгаа ш дээ

Avatar

Нэргүй 2025-02-06 66.181.183.148

энэтхэгчүүд зальтай улс гэсэн шүү Алтанцэцэг ээ анхаараарай

Avatar

ЗОЧИН 2025-02-06 202.70.44.46

Хариуцлагатай ажиллаж хурдан дуусгаарайдаа, эргүүтээд суугаад байв.

Avatar

Нэргүй 2025-02-06 66.181.187.175

заа ашгүй Алтангэрэл ээ
хичээгээрэй, битгий бууж өг, бүү шантар, хожим нэг өдөр та Монгол улсын хөдөлмөрийн баатар болно, бүр жинхэнэ баатар шүү, бүгд хүлээн зөвшөөрсөн баатар болноо хичээгээрэй

Avatar

Зочин 2025-02-06 103.57.94.45

Энэ Алтанцэцэг авгайг ийм хариуцлагатай гэрээнд гарын үсэг зуруулах гэж дээ
Наад юу ч мэдэхгүй авгай чинь өрөнд оруулж дууслаа. Хурдхан солиод бүх гэрээнүүдийг нь шалгаж нягтлаад цаашид ажил явуулахгүй бол энэ үйлдвэр ашиглалтад орохгүй шүү

Avatar

Нэргүй 2025-02-06 103.212.117.201

Өмхий амаа хамхи,юугаач мэдэхгүй эргүү мал

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2025-02-06 103.212.117.184

Монгол улс энэ үйлдвэрээ, ер нь , барьж чадах юм уу даа?!

Avatar

Бат инженер 2025-02-06 202.9.40.65

Хүүкийн балаг яасан ч дуусдаггүй юм дээ

Avatar

Би 2025-02-06 66.181.191.178

Бэрхшээлгүй ажил гэж байхгүй. манайхан өмны зоргоор чалчих юм аа. Багийн ажил байх аа.

Avatar

Нэргүй 2025-02-06 122.201.31.45

MAH bgaa tsagt ene hezee ch ashiglaltand orohguiee

Avatar

Нэргүй 2025-02-06 59.153.113.211

Энэ чавганц чадахгүй гэдэг нь батлагдсан шүү дээ МАНгасууд яагаад байлгаад байдгийн бол төмсөгдүүлчсэн байхдаа Данх

Avatar

Нэргүй 2025-02-06 202.131.225.242

Одоо түргэвчлэхгүй бол сонсгол явуулна шүү. Сонсголдож булайгаа дэлгүүлмээргүй байвал наад үйлдвэр хурдан бариарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж