Одоогоос долоон жилийн өмнө 2018 оны идэр есийн хүйтнээр таван улстөрч нэгдэж, өөрсдийгөө "Шударга тав" гэж нэрлэж байв. Тэд “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” жагсаалыг сүр дуулиантайгаар зохион байгуулж, тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахыг шаардан, өлсгөлөн зарлахаа мэдэгдэж байсан удаатай. Энэ эрхмүүд бол одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан нарын улстөрчид. Тухайн үедээ л жагсаал тэмцэлд шинэ өнгө төрх оруулж, төв талбайд өргөө цагаан гэр барин аархаж, тусгай хамгаалалтад жагсч явсан улс. Тэд одоо хаана, юу хийж явна вэ? Тэдний хүссэн шударга ёс өнөөдөр биелэлээ олсон уу?
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЗГХЭГ-ЫН ДАРГААС ЕРӨНХИЙ САЙД
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 2019 онд жагсагч тэмцэгчээс ЗГХЭГ-ын дарга болж, томилогдсон. Тэрбээр 2016 оноос УИХ-ын гишүүнээр ажилласан бөгөөд МАН, АН, ХҮН намын хамтарсан Засгийн газар байгуулж, Ерөнхий сайдаар дахин томилогдон ажиллаж буй.
Тухайн үед тэрбээр "Нэг албан тушаалтанд буугаад өгчихдөг ард түмэн гэж байж болохгүй. Илэрхий авлигын хэрэгтэй эвлэрдэг шударга ёс байж болохгүй. Үйл явдал өрнөж, олон үнэн харагдаж эхэлж байна. Өнөөдөр 60 тэрбум төгрөгийн хэрэгтэй холбоотой асуудал дээр бичлэг дээр байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ганц өгүүлбэр нь энэ хүн огцроход хангалттай үндэслэл. Үнэнээ хүлээчихээд цаашаа явах боломжгүй шүү дээ. Бид энийг л ярьж байна. Аргагүй ийм нөхцөл байдал руу орж байна. \
Олон олон сэхээтэн жагсаалд нэгдээсэй. Бидний тэмцэл аль нэг ресторанд хоол идээд, шүүмжлэх тэмцэл биш байгаасай.
Монгол Улсын төр аюулгүй байдлыг хангах ёстой. Бид шинэ нийгэм рүү явах ёстой. Жагсан цуглах эрх чөлөөгөө эдэлж, жагсах болно. Бид бууж өгч, шантарч болохгүй. Урагшлах уу, ухрах уу гэдэг зааг дээр байна. Манай намын бага хурал болж, Ерөнхий сайд хамт ажлаа өгье гэхэд "Үгүй" гэж хэлж чаддаг ямар том эрх ашиг вэ. Энэ бүлэглэлд барьцаалагдсан олон хүн байна. Үүнийг бид МАНАН мөлжлөгийн систем гэж нэрлэж байна" гэж хэлж байв.
Х.НЯМБААТАР ТӨРИЙН САЙДААС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар 2020-2023 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан бөгөөд 2023 оны аравдугаар сард түүнийг нийслэлийн Засаг даргаар томилж байв.
Тэрбээр одоогоос долоон жилийн өмнө "УИХ-ын даргыг ажлаа өгөхийг шаардаж, нэр бүхий 40 гишүүн гарын үсэг зурж, чуулганд оролцохгүй байгаа. Үндсэн хуулийн 1.6 дугаар зүйлд төрийн үйл ажиллагааны үндсэн зургаан зарчмыг хуульчилж өгсөн. Ардчилсан ёс, шударга ёс, хүний эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх. Энэ зарчмууд бүхэлдээ зөрчигдөж байна. Монгол Улсын УИХ-ыг 76 тойрогт хувааж, бүгд шударга ёс, тэгш ёсны зарчмын төлөөлөл болгож адил саналын мандат, ард түмнийг төлөөлөх эрхийг олгосон. Гэтэл өнөөдөр 40 хүний саналын эрх, нэг хүний саналын эрхийг давахгүй байгаа нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдөж байна" гэж байсан юм.
Т.АЮУРСАЙХАН ТӨРИЙН САЙДААС "ХЭЦҮҮ НЭРТ"-Д ОРСОН УЛСТӨРЧ
Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд асан Т.Аюурсайханыг нүүрсний хэргээр Авлигатай тэмцэх газар шалган, саатуулж байсан ч шүүхээс үндэслэлгүй хөрөнгөжсөнөө тайлбарлаж чадаагүй гэж буруутган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.
Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Уг нэрсийн дунд түүний нэр байгаагүй. Гэхдээ УЕП-оос нүүрсний гэх хэрэгт түүнийг яллагдагчаар татан, гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал оруулсныг УИХ хүлээж авсан.
Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Т.Аюурсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, 2 жил 6 сар хорихоор болсон юм. Ингэхдээ шүүх байгууллагаас хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй, энэ талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй болохыг онцолж байв. Улмаар Давж заадах шатанд Т.Аюурсайханд 3 жилийн ял оноос хэргийг нь хөнгөрүүлсэн.
Тэрбээр шударга ёс нэхэн 2019 онд Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ "УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг ёс зүйн хариуцлага хүлээж, албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхийг шаардсаар нэг сар болж байна. Бид тавьсан шаардлагаа хуулийн дээр байдаг ёс суртахууны хэм хэмжээний дагуу гаргаж байгаа. Цаашдаа Монголын төрийн удирдах албан тушаалтнууд үйл ажиллагаандаа ёс зүйн хэм хэмжээг ягштал баримталж, аливаа алдаа дутагдал гарах юм бол хариуцлагаа сайн дураараа хүлээдэг тогтолцоонд шилжүүлэх замналыг эхлүүлж байна. Үр дүн зарим талаараа гарч, Засгийн газрын гишүүд хуульд заасан үндэслэл, заалт шаардахгүй, заавал үйлдлээ ҮХЦ болон шүүх зэрэг эрх бүхий субъектээр тогтоолгохыг хүлээхгүйгээр олон нийтийн өмнө хариуцлагаа нэн даруй хүлээдэг тогтолцоонд шилжүүлж байгаа. Ингэснээр төрийн алба бүх түвшинд хариуцлагажина.
Хэн дуртай нь хариуцлагатай албан тушаал хашдаг байдал арилна. Ажлыг туршлагатай, өөртөө итгэлтэй хүмүүс авч явна. Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс хуулийн, эрүүгийн хариуцлага хүлээж болзошгүй гэдэг айдсаар албан тушаалд шунахаа болино.
Бидний шаардлага үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Нэр бүхий 40 УИХ-ын гишүүн чуулганы хуралдаанд оролцохгүй байсаар нэг сар боллоо. Нэг хүний албан тушаал чухал уу эсвэл Үндсэн хуульд заасан хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа саарах ёстой юу. Иргэд сонгогчид дуу хоолойгоо УИХ дээр гаргаж чадахгүй байх нөхцөл үүссэн. Бид 2019 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр УИХ-ын 40 гишүүнийг төлөөлж нэр бүхий гишүүд Төрийн ордонд “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлгээр МАНАН гэдгийг нам дамнасан бүлэглэл, бизнесийн эрх ашгийн төлөө байгалийн баялгийг өөрсдөдөө хуваарилах зорилготойгоор хууль хүчний зарим байгууллага, бизнесийн бүлэглэл, нам дамнасан этгээдүүдийг нэгтгэсэн мафижсан бүтэц зохион байгуулалтыг хэлж байгаа. Бидний шаардлагыг хүлээн авахгүй бол эсэргүүцлийн тэмцлээ улс даяар зохион байгуулна" гэдгийг хэлж байв.
Л.БОЛД УЛСТӨРЧӨӨС ЭЛЧИН САЙД
УИХ-ын гишүүн асан Л.Болд, Ж.Батзандан нар АН-аас гарч ШИНЭ нам байгуулж явсан удаатай. Гэтэл одоо Л.Болд Люксембургийн Их Гүнт улсад суух Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж буй. Монгол Улсаас Бельгийн Хаант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанвандангийн Болд 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Бельгийн Цог Жавхлант Хаан Филиппт Итгэмжлэх жуух бичгээ барьсан байдаг.
Монголчууд 1911 оноос хойш эх орныхоо эзэн байх, тусгаар тогтносон байх эрхийн төлөө 100 гаруй жил тэмцэж байгаа. Өнөөдөр энэ тэмцлийн үргэлжлэл гэж харж байна.
ГУДАМЖНААС БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ
Засгийн газар ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. Тэрбээр энэ талаараа "Баялгийн санг баян болгох, Баялгийн сангийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилжээ. Товчоор хэлбэл алдагдсан баялгаа ард түмэндээ эргүүлэн авчрах үүрэг хүлээв" гэж бичсэн юм.
Тэрбээр долоон жилийн өмнө "Таван УИХ-ын гишүүн иргэний нийгмийн төлөөллүүдтэй хамт жагсаал зохион байгуулна. Бид холбогдох мэдэгдэх хуудас, зөвшөөрлөө авна. Жагсаалын аюулгүй байдлыг хангуулахаар цагдаа болон тагнуулын байгууллага, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын даргатай уулзаж, хүсэлтээ өгсөн. Бид тайван жагсана. Жагсаалыг үймээн самуун болгох зорилготой МАНАН бүлгийн хатгаасанд автахгүй байхыг иргэдээсээ хүсч байна.
Бидний хувьд өнөөдөр МАНАН бүлэглэлийн боол байх уу, Монголдоо эзний ёсоор амьдрах уу гэдэг сонголтын өмнө ирсэн.
Монголчууд "Чонотой нийлсэн гэрийн нохой чоноосоо аюултай болдог. Хот руугаа дайрдаг" гэж хэлдэг. Үнэхээр гадаадынхантай нийлсэн МАНАН бүлэглэл улс төр, эдийн засгийн бүлэглэл монголчуудыг боолчилж, мөлжиж байна. Эх орноо аврах цаг болсон. Эх орончдын жагсаал байх болно" гэдгийг хэлж байв.
Нэргүй 5 минутын өмнө 202.126.90.233
Эд нар бүгд албан тушаал эрх мэдлийн төлөө явсныг ЭРГҮҮ иргэд бид мэдээгүй маш том хууртсан
Зочин 37 минутын өмнө 59.153.114.208
Энэ 5-ыг хараад Элбэгээ Америкт боож үхэх бор шидмэсээ эрж байгаа байх даа. Уг нь өөрөө тэд нарийн оронд байж байх ёстой байсан шүү дээ гэж бодохоос л дотор нь бачуураад байж суух газраа олж ядаж байгаа. Үйлийн үрээ гэж үнэн үг шүү!
Зочин 40 минутын өмнө 202.126.91.22
Хамгийн мунхаг этгээдууд!!! Монголыг самарч дуусахнээ!
Нэргүй 1 цагийн өмнө 15.235.216.113
Хүн-хогнууд
Нэргүй 1 цагийн өмнө 139.5.218.178
ANUSDI80955877VANXANDI BOOBN XXNO
зочин 1 цагийн өмнө 66.181.160.50
Заа ..Энэ муу тавын ард зоригжуулан зохион байгуулагч , санхүү мөнгөөр тэтгэж байсан хүн нь Женко нохой шд!!! …Одоо тэгээд Оюунэрдэнэ Женкод өрөө төлж байгаа шдэ
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.182.34
Оюук нь Бэрс сургууль төгсөөд Бэрх тосгоны галч хийж бсан, энэ хүнийг Хүүк өөд нь татсаар ЕС болгосон !
Хүүк нь өөрөө Улаанхуарангийн Цэргийн ТМС л төгссөн !
Ээ мөн хэцүү еэ,Монголын улс төр мөн ч хямдхан бнаа !!!
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.180.91
Огцор оюунэрднээ