Токио хотын Сайтамад өнгөрсөн долоо хоногт гэнэт газар цөмөрч, 74 настай ачааны машины жолооч нүхэнд унасан тухай мэдээлж байсан билээ. Хамгийн эхний нүх нэгдүгээр сарын 28-ны өдөр үүссэн бөгөөд одоогийн байдлаар 15 метрийн гүн гэж тооцоолсон байна.
Сувгийн хоолой задарснаас болж үүссэн тул удалгүй 200 метрийн зайд дахин газар цөмөрсөн юм.
Албаныхан нүхэнд унасан жолоочийг эрэн хайх ажиллагааг эхлүүлээд удаж байгаа ч одоог хүртэл ямар ч амжилт үзүүлсэнгүй. Лхагва гаригт дрон ашиглан ачааны машины байршлыг олсон ч гэлээ жолооч үзэгдээгүй байна. Улмаар тухайн хүн амьд эсэх нь тодорхойгүй байгаа ч хэрхэн аврах талаар хэлэлцсэн хэвээр байгаа аж.
Холбоотой мэдээ