"Гэр бүлийн бүх гишүүдээ алдлаа"

Хуучирсан мэдээ: 2025.02.06-нд нийтлэгдсэн

"Гэр бүлийн бүх гишүүдээ алдлаа"

"Гэр бүлийн бүх гишүүдээ алдлаа"

Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороонд нэгдүгээр сарын 23-24-ний шилжих шөнө гэр бүлийн зургаан хүн угаартсаны улмаас нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тус гэр бүлийн хүү өнөөдөр /2025.02.06/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр" Хүнд мэдээ сонсоод яахаа мэдэхгүй хүрч ирлээ. Ээж, дөрвөн дүүгээ харамсалтайгаар алдлаа. Түүхий нүүрс түлдэг байхад хүмүүс угаартлаа гэж ярьдаггүй байсан.Гэтэл сайжруулсан шахмал түлш түлшнээс хойш өчнөөн хүн нас барлаа. Надад үнэхээр харамсалтай байна. Надад өмгөөлөгч байхгүй. Би хаана хандахаа мэдэхгүй байна. Ээж минь сүүлд ярихдаа ирээдүйн тухай сайхнаар ярьж байсан. Хөөрхий дүү нар минь юу ч мэдэхгүй харамсалтайгаар амиа алдлаа. Юу ч хэлэхээ мэдэхгүй байна. Цэрэгт байх хугацаандаа ээж дүү нараа алдсандаа харамсаж байна. Манай ээж жирийн ажилтан хүн байсан.

Миний том дүү жүжигчин болох хүсэлтэй онц сурдаг хүүхэд байсан. Бага дүү маань дөнгөж нэгдүгээр ангид орсон байсан.

Хүнд мэдээг сонсоод ухаан мэдрэлгүй л байлаа. Оршуулгийн зардалд улсаас таван сая төгрөг өгсөн. Шүүх шинжилгээний хариу сарын дараа гарна гэж хэлсэн. Миний цэргээс халагдах тушаал удахгүй ирнэ. Цаашид энэ асуудалд үргэлжлүүлэн байр сууриа илэрхийлнэ. Төрийн эрх баригчид анхааралдаа аваасай гэж хүсч байна. Би гомдолтой байна" гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
76
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж