Эдийн засагч Б.Лакшмитай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Цагаан сарын баяр удахгүй болно. Инфляцид хэрхэн нөлөө үзүүлэх тооцоололтой байна вэ?
-Цагаан сарын үеэр иргэд их хэмжээний худалдан авалт хийдэг. Үүнтэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүний эрэлт ихэснэ. Үүнийг дагаад инфляцад тодорхой нөлөө үзүүлдэг. Дээрээс нь бид ихэнх бараа бүтээгдэхүүнээ БНХАУ-аас авдаг учраас суурь үнийн өсөлт бий болдог. Түүнчлэн ахмад настнуудын өндөр ач холбогдол өгдөг баяр учраас энэ үеэр насны хишиг гэж олгодог.
Үүнийгээ ахмад настнууд хуримтлал үүсгэх ч юм уу, тийм байдлаар зарцуулдаггүй.
Ихэвчлэн цагаан сарын баяртаа зарцуулдаг. Тэгэхээр эдийн засагт илүү их хэмжээний мөнгө эргэлтэд орон нэг шалтгаан болно. Тэгэхээр эргээд инфляцыг өдөөх, нөлөө үзүүлэх байдал үүснэ. Нэгэнт өссөн үнэ бараг буурдаггүй. Цагаан сарын дараа өссөн үнээ бариад инфляци тэр хэвээрээ байх болов уу гэдэг хүлээлттэй байна.
-2024 онд инфляци 9 хувьтай гарсан. Монголбанк үүнийг 6 хувь болгон бууруулах зорилт дэвшүүлсэн шүү дээ?
-Монгол банк нэмэг, хасах хоёр гэсэн зорилт дэвшүүлсэн байгаа. Энэ зорилтод түвшиндээ хүрч чадахгүй болов уу гэж харж байна. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний үнэ 30 хувиар нэмэгдсэн. Мөн инфляцад нөлөөлдөг гол зүйл бол шатахууны үнэ шүү дээ, тэгэхээр томоохон нөлөө үзүүлэх байх. Түүнчлэн нийлүүлэлтийн гаралтай импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ ямар хэмжээнд өөрчлөгдөх вэ, гэдэг асуудал бий. Эдгээр хүчин зүйлс нийлээд инфляцыг өдөөж өгөх байх гэсэн хүлээлттэй байгаа.
-1072 хувьцааны ногдол ашгийг цагаан сарын баяраас өмнө тараах уу гэдэг дээр хүлээлт үүсээд байгаа. Энэ бэлэн мөнгөний тараалт эдийн засаг, инфляцид бас л нөлөөлөх болов уу?
-1072 хувьцааны ногдол ашгийн хувьд мөн л иргэд хурдан зах зээлд эргэлтэд оруулдаг. Тэгэхээр хэрвээ цагаан сарын өмнө ногдол ашиг тараавал инфляцыг өдөөх гол хүчин зүйл болно. Яагаад гэвэл хувьцаатай бүх иргэдэд олгоно гэдэг утгаараа эдийн засагт ач холбогдолтой юм. Түүнчлэн өнөөдрийн байдлаар "Эрдэнэс тавантолгой" компани хувьцааны ногдол ашиг тараах хэмжээнд байна уу үгүй гэдэг санхүүгийн нөхцөл байдалтай шууд хамааралтай асуудал. Тус компанитай холбоотой тайлан, мэдээлэл ил тод биш. Хэдий өнгөрсөн онд нүүрсний экспортын хэмжээ өссөн боловч өмнө нь бууралттай байсан асуудал бий. Хоёрдугаарт экспортолсон хэмжээгээрээ бид хэр ашигтай ажилласан бэ гэдгийг тодорхойлж болохгүй.
Мөн эдийн засгийн хувьд хараад үзвэл өнгөрсөн жил хувьцааны ногдол ашгийг удаа дараа иргэдэд тараасан.
Энэ яг хэзээний ногдол ашиг вэ гэдэг сонирхолтой асуудал. Мөн эргээд эдгээр ногдол ашгийг тарааснаар тухайн компанийн санхүү, төсөв, тооцоонд яаж тусч байгаа вэ гэдэг мэдээлэл ил тод бус байна. Яг үнэндээ хэчнээн иргэн хувьцаа эзэмшиж байгаа вэ гэдэг асуудал ч нээлттэй бус. Тэгэхээр үүн дээр мэдээлэл өгнө гэдэг хүндрэлтэй болж байгаа юм.
-Нүүрсний экспорт оны эхэнд таагүй тоон үзүүлэлттэй байна. 2025 онд нүүрсний экспорт хүлээлтдээ хүрч чадах уу, юу гэж харж байна вэ?
-Энэ жилийн тухайд хүлээлт болон төсөвлөсөн хэмжээндээ хүрч чадахгүй байх гэж харж байна. Яагаад ийм болгоомжлол байна вэ гэхээр нэгдүгээр гадаад орчны өөрчлөлт, хүндрэл бий болсонтой холбоотой. Тухайлбал, АНУ-ын талаас гаргасан БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулна гэсэн шийдвэр албажих уу гэдэг дээр хүлээлттэй байна. Том улс орнууд хариу арга хэмжээ авч нэгэндээ өндөр татвар ногдуулаад ирэхээр эргээд нэг нэгнийхээ эдийн засгийн өсөлтийг боомилдог. Гэтэл БНХАУ-ын эдийн засаг Монгол Улсын экспортын 90 орчим хувийг бүрдүүлдэг.
Нүүрсний экспортын гол зах зээл шүү дээ. Тэгэхээр тус улсын эдийн засгийн өсөлт саарах тохиолдолд Монгол Улсын хувьд томоохон нөлөө үзүүлэх болов уу гэж бодож байна.
Оны өмнө харж байхад 2025 онд БНХАУ-ын эдийн засаг 5-6 орчим хувьтай өснө гэсэн тооцоолол байсан. Харин 2025 оны хоёрдугаар сарын эхээр энэ тооцоололд өөрчлөлт орж 4 хувь болж буурсан. Мөн ирэх жил 3.5 хувиар өснө гэх мэтчилэн тооцооллыг бууруулсан байна. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор аваад үзэхээр Монгол Улсын хувьд экспортын биет хэмжээ, үнэ буурах хандлага ажиглагдаж байна. Гэхдээ үүнийг урьдчилан таамаглахад хүнд байна.
-Ирэх хаврын нэгдсэн чуулганаар Монгол Улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой ямар хуулийн төслүүд хүлээгдэж байна вэ?
-Улс орны эдийн засагт томоохон өөрчлөлт өгөх боломжтой гэсэн хүлээлт татварын багц хууль дээр байгаа. Үүнийг хаврын чуулганаар өргөн барина гэсэн таамаглал байна. Татварын багц хууль нь бизнес эрхлэгч, бизнесийн орчин, ААН, компаниудтай холбоотой томоохон хуулийн өөрчлөлт болно. Тэр ч утгаараа эдийн засгийг эрчимжүүлэх боломжтой болгоно гэж харж байна.
Мөн Монгол Улсын эдийн засгийн хувьд саяхан зурагдсан ураны гэрээтэй холбоотой өндөр хүлээлт байна.
Энэ эдийн засагт ямар нөлөө авчрах бол гэдэг өндөр хүлээлт байна. Хаврын улирал ирж байгаа учраас тодорхой бүтээн байгуулалтын ажлууд нь эхлэх болов уу гэж харж байна. Түүнчлэн энэ нь эргээд эдийн засгийнхаа хөгжлийг дэмжээд өгөх болов уу гэж найдаж байна.
иргэн 2025-02-07 59.153.114.241
Юмны үнийг зөвхөен инфляцтай уеялдуеулже нэмэхийгзеөвшөөерөеөд бееусад тохиолдолд: Цалин, тэетгэврийн нэемэегдэъл, ноогдол ашиг өгөх үед нүнийн хөөргдөл хиймлэеэр өъсгеөж дураараа юмнө үнэ нэмэбйгаа аж ахуйн нэгъж, хүмүүсийг торгодог блох хэрэъгтэй.
М.Амар настан. 2025-02-07 202.126.90.59
Улны бид нар чинь бэлэн тараавал инфляц болдог гэдгийг мэдэж байна ЛАКШМИ ГУАЙ.Цагаан сарын өмнө 100000 төлөө авмаар Л БАЙНА.ЧИ 100000 д битгий саад болооч
ЗОЧИН 2025-02-07 139.5.217.204
ЯМАР САЯ ТӨГРӨГ ӨГӨХ ГЭЖ БАЙГАА БИШ, 100 МЯНГАН ТӨГРӨГӨНД ИНФЛЯЦИ ӨСЧ СҮЙД БОЛОХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ, ИНФЛЯЦИ НЬ ӨСДӨГӨӨ ӨСЧИХӨӨД БАЙХАД ЧИ ДУУГАРАХГҮЙ ЯАСАН ЮМ, ООГДОЛ АШИГ ГЭЖ ШҮЛС ШИГ ЮМ ДУСААХ СУРГААР СОЛИОРЧ ГЭНЭ, БОДВОЛ ӨГҮҮЛЭХГҮЙ ГЭСЭН АРГА ШАЛТАГ НЬ ЮМ БАЙХДАА.
Зочин 2025-02-07 66.181.161.13
өсдөгөө өсчихсөн
кг ааруулны үнэ яавал гэж
заримдаа иймэрхүү авгай их мэдэгчийн дүр исгэж гай болдог оо
Нэргүй 2025-02-07 66.181.161.207
авахгүй яахав УИХ гишүүд 126 7саяыг авч байхад
Зочин 2025-02-07 202.55.188.115
Наймаачид л цагаан сараас өмнө хувьцааны мөнгө өгвөл юмныхаа үнийг нэмж ашиг олно гэж л шүлэнгэтээд байгаа л даа.
Эрдэнэ 2025-02-07 66.181.191.162
бага элийр
Зочин 2025-02-07 66.181.189.75
хоёр зуун мянган төгрөг их мөнгөүү элийрээд байгаарай
Нэргүй 2025-02-07 202.55.188.119
их юм өгөх гэж байгаа биш олигтой үнэтэй ганц шил авч хүрэх биш инфляци гэж солиорч байгаа эдийн засагчтай улс яаж хөгжих вэ
Нэргүй 2025-02-07 202.9.41.89
Шууд мөнгө хэвлээд тараахаар инфляци, юмны үнэ мэдээж өснө. Мөнгө тараах нь эдийн засгаа хорлож байгаа алхам юм. Хамгийн тэнэг улс төрчид ийм алхам хийдэг.
ХУУЛЬЧ 2025-02-07 202.9.46.31
ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ЭДИЙН ЗАСГИЙН БАГТААЖ СУЛ,,,,,АЖИЛЛАХ ХҮЧНИЙ НӨӨЦ НЬ ШАВХАГДАЖ БАЙГАА,,ХҮН АМ ЦӨӨНТЭЙ УЛС ОРОНД ИНФИЛЯЦ ДАМЦУУРАЛД ХҮРГЭХГҮЙ Л ДЭЭ.,,
Дарьсүрэн 2025-02-07 66.181.186.24
Ерөнхий сайд хэлсэн мэдэгдэлдээ эзэн байлдаа.12 сард өгсөн.1,2 сарынх болохоор олон зүйл тоочоод өгөхгүй.Яасан дураараа юм бэ.Ард түмэнд хүлээлт .Одоо үүсгээд.Одоо юу гэнэ вэ?.50 хоног ч гэх шиг.
зочин 2025-02-07 66.181.190.29
Ногдол ашиг цагаан сараас хойш тараах нь зөв, Мөнгө хэмнэж сурцгаая, Бүү баярх, Олсон хэдийгээ ганц өдөр идэх гэж бүү элийр, Зах зээлийн нөхцөлд ухаантай амьдарч сурахаас өөр аргагүй, Цаашид мөлжлөг улам ихсэнэ, Амьдрал сайжрана гэдэгт бүү хуурт, Болж өгвөл хүнд үед хэрэглэх зорилгоор цөөн боловч хэдэн төгрөг хуримтлуулах хадгалахыг бод,
Нэргүй 2025-02-07 66.181.160.25
oyutan baihdaa surguuliin bandi nar tsuvuuldag jombogo bsan shd erguu yyaashka
Оноч 2025-02-07 66.181.181.17
Энэ бүтэхгүй нөхөр шиг бна оо… олон жил л иймэрхүү л юм ярьдаг. хэдэн жижүүрийн хэдэн хариулттай…ифляци өснө, ОТ гоё ч гэдэг юм уу.
Нэргүй 2025-02-07 103.212.163.240
Чааваас даа 1 хүнд сая доллар өгөх гэж байгаа юм шиг аашлах юм ккк
Одоогийн ерөнхий сайд байгаа тохиолдолд сар заагаад улс төрийн шийдвэр гарсан 2025-02-07 14.1.81.106
Улс төрийн шийдвэр гарсан одоо араас юм яриад хэрэггүй
Bold 2025-02-07 124.158.109.135
Ногдол ашиг тараавал инфляци өснө гэснээ уг нь тараавал эдийн засагт ашигтай гэхийн… Дэлхийн 2 дахь том зах зээл бүхий Хятад улсын эдийн засаг 3-5 хувиар өснө гэдэг асар их өсөлт шүү дээ!!!
Нэргүй 2025-02-07 202.126.89.253
Setguulchid henees yu asuuhaa medremjtei handaj baimaar baina aa. Namiin b*** dolooson iimerhuu medleggui, hudalch hulgaich humuusiin yariag sonsmoorgui baina. Yostoi saihan tseejee deldeed surchihsan, hudalch hulhi bachka baina lee dee
Нэргүй 2025-02-07 202.126.91.51
судлаач нэртэй энэ нэг юмнууд цалин тэтгэвэр нэмэхээр юмны үнэ, импляц өснө гэж урьдчилан сурталчилгаа хийж төр үймүүлдэгээ боль.
Нэргүй 2025-02-07 202.126.88.106
Nas barsan humuusiin huvitsaanii mangiig ur huuhded ni oilgoj ogoh heregtei
Humuus 2025-02-07 202.126.88.106
Nas barsan humuusiin nogdol ashgiig ur huuhded ni ogmoor bna aa huvitsaag ni ur huuhded ni ovluulj ogmoor bna aa. mash olon Hun burhnii orond yavj bna edgeer humuusiin huvitsaanii talaarh erh zuin asuudliin ni todorhoi bolgoj ar ger ur huuhded ni oilgoj ogoh heregtei bna
Irged 2025-02-07 202.126.88.106
avsan avaagui ugaasaa yumnii une Ali ert osson shu de yamar sonin yum yaridgiin avaagui baihad yumnii une osood bga yum chini amidral ahuidaa hereglemeer l bna shu de.
Нэргүй 2025-02-07 122.201.31.68
noogdol ashgaa ugchee
Болж 2025-02-07 202.9.46.62
болж
Нэргүй 2025-02-07 59.153.112.186
Хувьцааны ноогдлоо бэлнээр авах нь авдаг , дахин хувьцаанд оруулах сонирхолтой хүмүүс олон л байх ёстой … энэ талын судалгаа байдаг болов уу .
Нэргүй 2025-02-07 103.212.119.24
Инфляци өсгөхгүй байх аргуудыг сайн түлхүү ашиглах хэрэгтэй. Жишээ нь ОХУ-ын зарим мужуудад тэтгэврийн насны хүмүүсийн 150 хүртэлхх морины чадалтай машиныг нь тээврийн хэрэгслийн албан татвараас хөнгөлж чөлөөлдөг. Над ач зээ нараа цэцрлэг сургуульд зөөдөг 80 морины хүчтэй машинтай хүнд одоо татвар 3 дахин нэмэгдэж 3 татвар нийлээд 63 мян байсан бол 223 мянга төлж байгаа хэрэгтэй юм
Нэргүй 2025-02-07 66.181.161.93
би эдийн засаг биш гэхдээ мөнгө тараавхал инфляци өснө гэж хангалттай хэлж чадна 100000төгрөг инфляцийг өдөөхгүй харин үнийн хувьсгалын 2их наяд архичин малчин хоршооны 5их наяд эдийн засаг маш хүнд цохилт болсныг баттай мэднэ
Нэргүй 2025-02-07 139.5.216.42
Венесуэл мөнгө нь цаас болсон шалтгаан экспортын орлогоор биш мөнгө хэвлээд өгөөд байсанд юм. Хөрин энэ бол экспортын орлого. Төгрөг унахгүй. Юу унагаана гэхээр төр Монгол банк хоёр төслүүдэд зориулж мөнгө хэвлэж байгаа. Тэд бидний энэ мөнгөөр хийж байгаагаас ялгаагүй. Энэ тохиолдолд бол инфляци өсгөнө.
Нэргүй 2025-02-07 103.71.101.253
2012 онд 60 хүрсэн ахмадууд, ХБИ -ийн Таван Толгойн 1072 хувьцааг Төр засаг буцаан өгнө үү. Төр бидний 1072 -ийг үнэндээ хуураад авчихсан шүүдээ.
Нэргүй 2025-02-07 202.9.40.86
Зулбасагаа зайл ийм л******д хахтла хулгай шаацн ингэж яриад бгада. Шорон гянднд хатах цаг чин болцно дуудж бга да х***а манж хулгайч
Нэргүй 2025-02-07 66.181.160.85
iimerhuu avgai nar gai boldog uheech buzar avgai
Zochin 2025-02-07 103.212.162.121
Ene sdagiin meddeg ediiin zasag gej yu baihav.
Нэргүй 2025-02-07 122.201.31.68
bid uurtuu noogdh munguu awna uuruur ta naraas yu chig gordoogui
Нэргүй 2025-02-07 139.5.216.42
Мөнгө хэвлэж тараах гэж байгаа биш экспортын долларын ашиг биз дээ. Тэр мөнгөөр байр машин авах биш хэдэн хүнсний дэлгүүрүүдийн борлуулалт нэмэгдэх биз.
Нэргүй 2025-02-07 202.126.89.183
Эргүү авгай вэ
Нэргүй 2025-02-07 202.180.219.59
Ноогдол ашгаа авъяа, энэ бол угаас авах ёстой болохоос хэн нэгэн даргын үзэмжээр шийддэг зүйл ч биш !!!!
Компани ашигтай ажилласан бол ноогдол ашгаа тараах ёстой
Зочин 2025-02-07 202.126.91.210
Энэ нэг эмэгтэй хааяа нэг гарч ирж ухаантай үг хэлэх юмаа. Яаж ийм ухаантай болдог бнааа.
134 мян төг тараахад л эдийн засаг нь салгалчихаэ байгаа юм уу. Хөөрхий
зочин 2025-02-07 103.168.34.36
Ноогдол ашиг битгий тараагаа ч дээ
Иргэн 2025-02-07 66.181.191.178
Солиор. баячууд ногдол ашиг авах эрхтэй, иргэд эрхгүй юм уу