Хамтралын тавиул ба “шахаа”-нууд!

Хамтралын тавиул ба “шахаа”-нууд!

Хамтралын тавиул ба “шахаа”-нууд!

Сахил хүртээд шал дордов гэгчээр хамтарсан Засгийн газар байгуулагдсан биш төрийн өмчит компаниуд тавиулуудад эзлэгдэв. Засгийн газрын танхим ч тавиулуудын хараа хяналт дор ажиллаж эхлэв. Хэдхэн хоногийн өмнө МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.Эрдэнэжамъян, Гэр хорооллын хөгжлийн намын дарга Б.Батсүх, Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатар нар Ерөнхий сайдын зөвлөх болсон.

Харин Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч/БЭТ/-өөр томилсон нь шуугиан тарьж байна.

Мөнгөн дээрээ тохирвол ахыгаа ч зарж мэдэх Ж.Батзандан хувийн хэвшилд байгаа стратегийн орд эзэмшигч нартай хэлцэл хийх асуудал хариуцах нь. Цагаан суварга, Нарийн сухайт, Бороо, Гацуурт зэрэг есөн стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг шинээр тогтоох асуудал яригдаад удаж байна. Засгийн гзарын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал эл асуудлыг хариуцаж ирсэн. Харин одоо Ж.Батзанданд шилжиж ирснээр Засгийн газрын хэлэлцээр шантааж болж хувирах вий гэдэг болгоомжлолыг ч дагуулж байна.

Уг нь МАК-ийг үүсгэн байгуулагч Н.Нямтайшир нараас эхлээд олон хүн Засгийн газартай эл асуудлаар хэлцэлд ороход бэлэн гэдгээ мэдэгдэж ирсэн. Өөрөөр хэлбэл, БЭТ-ийн шаардлага байхгүйгээр энэ ажил явах бүрэн боломж бий. Гэвч дундын зуучлагч оруулж ирсэн нь “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ташууртай эхлүүлсэн тэмцлээ санагалзан өр дарах томилгоо хийчихэв үү ч” гэж сэрдэх нэгэн байхад “Хамтралын шахаа”-нууд Засгийн газрыг дөнгөнд орууллаа ч гэх шүүмжлэл дагуулж байна.

Үнэндээ ч Засгийн газрын хувьд БЭТ томилох зайлшгүй шаардлага үүссэн бол түүнээс өөр хүнийг яагаад томилсонгүй вэ.

Албан тушаалын хэргээр шалгагдаж байсан хүнийг БЭТ-ээр томилох нь төрийн мерит зарчимтай нь нийцэж байгаа юм уу.

Камер харахаараа “Гар хөлүүд” томилогдож байна гэж шударга царайлах хэрнээ хаалттай хуралдаанаар тавиулуудыг төрийн өмчит компаниудад томилсон жишээ олон бий. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард улстөрчдийн саалийн үнээ гэж нэрлэгддэг “Эрдэнэт” үйлдвэрт хяналтын асуудал хариуцсан менежерээр Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга асан И.Мөнхжаргалыг томилсон. И.Мөнхжаргал нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын фракцад харьяалагддаг. Х.Баттулгын туслах асан Б.Саруулыг ч мөн ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр мөн саяхан томилсон.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д С.Баярмөнхийг менежерээр томилсон. "Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын алба хашиж байсан С.Баярмөнхийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарын хүн ч гэж ярилцах нь бий.

Тэгвэл “Эрдэнэс Тавантголгой” ХК-д менежерээр Ардчилсан намын гишүүн Н.Пунцагийг томилсон. Эл томилгоотой холбоотойгоор УИХ дээр хэрүүл ч дэгдэж, УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Том төслүүдийг Н.Пунцаг нарын хүмүүсээр хянуулна гэж байхгүй шүү дээ, үнэн бүтэхгүй” гэж шогширч байв.

Түүнчлэн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ховд аймгийн Засаг дарга асан Б.Дүгэржавыг томилсон. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтын гарын хүн гэгддэг Б.Дүгэржав Засаг даргаар ажиллаж байхдаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийг “гацаасан” хүнээр тодорч, чөлөөлөгдөж байв. Гэтэл одоо “Таван толгой” төмөр зам төсөл дээр ажиллах болж буй.

Эрчим хүчний сайд асан Д.Зоригтын туслах асан Н.Жавзанпагмыг “Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн хяналт хариуцсан менежерээр, Б.Даваацэрэнг “Монголросцветмет” ТӨҮГ-ийн хяналт хариуцсан менежерээр томилсон байдаг.

Мөн “Монголросцветмет” ТӨҮГ-ын бүтээмж хариуцсан менежерээр УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэгийг томилоод байгаа. УИХ-ын гишүүн асан М.Тогтохсүрэнг сонгуульд ялагдсаных нь дараахан “Монголросцветмет”-ийн захирлаар томилсон бол орлогч даргынх нь орон тоон дээр менежер нэрээр МАН ажилгүй нэг хүнээ “шахсан” нь энэ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал “Төрийн өмчит компаниудад гар хөл томилогддог болчихлоо” гэж мэдэгдсэн ч Засгийн газраас менежерүүдийг томилсон нь ам, ажил зөрж буйг харуулж байгаа.

Мөн УИХ-ын намрын чуулган хаахын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төрийн өмчит компаниудыг хоёр дахин бууруулна” гэж мэдэгдсэн ч менежер нэрээр орон тоо нь нэмэгдэж, данхгар бүтцийг бий болгоод буй. Энэ тохиолдолд төрийн байгууллагад хийх 30 хувийн цомхотгол шахааныхан бус жинхэнэ ажил хийж, ачаа үүрдгүүдийг цомхотгож мэдэхээр байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

дорж 2025-02-06 202.131.251.130

Энэ их хурал, засгийн газрыг бид сонгосон. одоо гоншигинох хэрэггүй.хэн өмнө нь юу хийж байсан нь огт падгүй. хэнд ч амьдрах, ажиллах эрх байгаа. өөрөө чадахгүй байж бусдын томилгоог хараад өмдөндөө шээс алдаад суух хэрэггүй. энэ засаг төр бүрэн эрхийнхээ дагуу зөв ч бай, буруу ч бай хийх юмаа хийж л таарна. үеийн үед ийм томилгоонууд хийгдэж байсан. шинэ зүйл огтхон ч биш.бид ийм л нийгэмд өнөөдөртөө амьдарч бна. цаашдаа шудрага сайхан төр засагтай болохыг хүсэж бна. энэ нь ч бас биднээс л хам

Avatar

зочин 2025-02-06 103.212.118.202

Огцорсон нь дээр дээ, ийм томилгоо хийж байснаас…

Avatar

Нэргүй 2025-02-06 66.181.180.92

Зүгээр л хамтад нь зайлуул

Avatar

Нэргүй 2025-02-06 103.212.163.197

иш чааваас, бүр нэг харанхуй та нар Монгол улсаар тоглож чадахгүй бүгдийн огцруулан зайлуулья!!

Avatar

зочин 2025-02-06 192.82.92.204

иймэрхүү байдлаараа засгийн газар огцрох байхаа да

Avatar

Мөнх 2025-02-06 66.181.191.74

ОЮУНЧИМЭГ, СЭТГҮҮЛЧ МЭРГЭЖИЛТЭЙ ХҮН УУЛ УУРХАЙН САЛБАРТ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭМЖ ХАРИУЦНА ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ БЭ8 БОДООД ҮЗДЭЭ6 АРАЙЧДЭЭ

Avatar

Нэргүй 2025-02-06 103.212.118.175

Энэ О-эрдэнэ үнэхээр бүтэхгүй банди юмаа!!! Даруй болиулахгүй бол энэ улсыг самраад дуусах нь ээ?? Батзандан гэгч галзуу хүнээр тийм чухал салбарыг сүйтгүүлэх нь??? Төр хувийн компаниудын хувьцааг дээрэмдэж авах гээд байгаа юм уу??!! Төр хувьцаа эзэмшвэл тэр хэмжээгээр бүх зардлын %-ийг хариуцна гэдгээ мэдэж байгаа биз, та нар??!! 34% эзэмшчихээр 34%-ийн ногдол ашиг урсаад ороод ирнэ гэж арай бодоогүй биз дээ?? Үүнийг 7 буудлын Должин чавганц ч мэдэж байгаа шүү!!! Тэгэхээр зориуд санаатай хорлон

Avatar

Зардалаа даагаад цэвэр 34 / өгж чадахгүй бол болих хэрэгтэй 2025-02-06 91.74.21.196

Бас л бодох л асуудал гэхдээ ашгын 34/ ийг авна Олборлож ашиг олж буй хүмүүс нь бүх зардалаа даагаад хий эсвэл боль

Avatar

Арабын улс шиг 2025-02-06 91.74.21.196

Ард олонд арабын улс орнууд шиг хувь өгөх хэрэгтэй

Avatar

Баг гэхэд тэр орлгоороо 2025-02-06 91.74.21.196

Улсаас орон сууц үнэгүй барьж өгөх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-02-06 66.181.161.237

ёоооё идэж уугаад бгааг чинь Эргүү Мал бид хүлээн зөвшөөрий гадагшаа хүндрэлгүй гаргаад өгөөч . яааж амьдрахаа ойлгохоо бн

Avatar

Зочин 2025-02-06 66.181.184.131

Хамгийн тэнэг бөгөөд үл бүтэх томилгоо Батзандан Оюунчимэг 2 бна.Батзандан бол мөнгөний төлөө эхнэр хүүхдээ ч зарж мэднэ.Тмйм хүнээр ийм том төсөл хариуцуулж бгаа нь яаж бгаан бол.Оюунчимэг бол ямарч мэдлэггүй зүгээр л гудамжны авгай.Шунал гэж үнэндээ л тийрэн2.

Avatar

ХУУЛЬЧ 2025-02-06 202.9.46.31

БАТЗАНДАНД ХАМГИЙН ХЭЦУУ ,,,ТЭГЭЭД х****л, ЕРӨӨЛ ХАЙРЛАХ ТЭГЭЭД БОЛООГҮЙ ӨШ ХОЗОН,,, ОЛОН ДАЙСАН ДАГУУЛАХ ХҮНД АЖИЛД ОЧИЖ ГЭЖ ОЙЛГОВ .,,,,ТЭГЭЭД Ч ӨМНӨХ НИЙГЭМД 60-80 онуудад ЙИМ ЗҮЙЛ БАЙГААГҮЙ БИШ БАЙСАН САНАГДАНА.,,,,,,ҮҮНИЙГ ХҮНИЙ ГАРААР МОГОЙ БАРЬЖ НИЙГМЭЭ ЦЭВЭРЛЭХ ГЭДЭГ Л ДЭЭ.,,,ОДОО ТЭР ҮЕ БИШ ГЭЖ ОЙЛГОЁ

Avatar

21 2025-02-06 66.181.185.101

TA NARIIN UHCHIH GEED UMUURUUD.BAIDAG ARDCHILAL CHINE UNUUDUR MONGOLD BAIGAA BUH BOLOHGUI BUTGUIGIIN EKH N GEDGIIG HEZEI OILGOH VE

Avatar

Нэргүй 2025-02-06 103.57.92.19

нам дагасан янхануудаа гэж энэ янханууд чинь биеэ үнэлээд яваад байдаг улсууд уу

Avatar

ИРГЭН 2025-02-06 66.181.190.125

Оюун-Эрдэнэ гэдэг залуу ерөнхий сайд маань амь тээж бн даа!!! ккк Ийм арчаагүй хүмүүсийн атганд орчихсон хүнээр ерөнхий сайд хийлгэх гэж!!!

Avatar

Нэргүй 2025-02-06 66.181.176.74

Монголын төлөө гэх сэтгэл зүрхтэй бүх хүн хамтартугай!

Avatar

Нэргүй 2025-02-06 139.5.218.178

SADAR VANXANDN SEKSEER UILCHLNE80955877

Avatar

Нэргүй 2025-02-06 202.179.3.111

ЭНэ ЗГыг огцоруулахгүй бол бүтэхгүй дээ. Төр өдөр хоногоор улам данхаасаар. Иргэд угаартаж үхэж байхад эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн хүүлийн заалтыг ҮХЦ яагаад ажилаа хийхгүй байнаа. Төсөвийг засвар мэт үргүй зүйлд үрэнтаран хийх иргэд хордож, ядуурч туйлдаж байхад төр таг.

Avatar

Нэргүй 2025-02-06 103.212.117.113

Батзандан томилогдоод ажил унагаж хулгайгаа хийнэ худлаа ярьж худалдаагаа хийнэ гоё гоё Улсаа дампууруулагч нар нэгдээд зүгээр юм бишүү

Avatar

Нэргүй 2025-02-06 203.23.199.2

Мэргэжлийн хүнийг нь хөөж гаргаад мэргэжлийн бус хүн томилж байгаа цагт Монгол Улсын хөгжлийн талаар ярих хэрэг байна уу. Ажил хийдэггүй, үүрэг өгсөн, хэлсэн болгоныг үг дуугүй хий гэж загнахаас өөр авьяасгүй, өндөр цалинтай баахан хурган дарга нартай төрийн өмчийн компаниуд хөгжих үү.

Avatar

Нэргүй 2025-02-06 66.181.182.130

Сайнзориг гэдэг хулгайч 280 мянган ганц бие х***а залуучуудыг ажиллах хүч нэрээр Монгол улсад хяналтгүй оруулах хууль баталж, монголчуудыг уусгаж, Монголын баялгийг Хятадад өгөхийг санаархсан.

Avatar

Нэргүй 2025-02-06 139.5.219.183

ИМ ХҮМҮСЭЭР ЗӨВЛҮЛДЭГ Н ЭНЭ ТӨРИИН ГУТАМШИГ ЧАДАМЖГҮИН ИЛРЭЛ

Avatar

Нэргүй 2025-02-06 66.181.186.26

Монголбанкныхан арилжааны банкуудаас хахууль авч, улмаар арилжааны банкнаас авах зээлийг хоёрхон жилээр ба өндөр хүүтэй олгодог. Бизнес ба үйлдвэрлэл эрхлэх гэсэн хүн арилжааны банкнаас зээл аваад, хоёрхон жилийн дотор бизнесээсээ ашиг хүртэх боломжгүй. Тиймээс Монголд хувийн хэвшил хөгждөггүй.

Avatar

И 2025-02-06 122.201.31.167

БОЛЪЁО, ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЪЯ…

Avatar

Зочин 2025-02-06 202.179.18.196

жонхуу болж дууслаа . яана даа ард түмэн

Avatar

Нэргүй 2025-02-06 66.181.187.229

энэ бүр арай дэндүү холион бантан боллоо шүү.

Avatar

Нэргүй 2025-02-06 180.149.80.74

Батзандан, Мөнхжаргал гэх мэт шантаажны ноход болихсон.

Avatar

Нэргүй 2025-02-06 66.181.177.76

Бүгд бие биенийхээ булхай луйварыг мэддэг бас холбоотой болохоор ийм юм болоод байгаа шүү дээ!Үндсээр нь өөрчлөхгүй бол улс орон хэзээ ч хөгжихгүй

Avatar

Зочин 2025-02-06 139.5.219.218

Төр түмний хутгуур долир Батзандан бас юу ч билээ дээ ханилж яваад л түгжилддэг нэг муу гарын хулгай ч шүү дээ шударгын дүр эсгэж яаж жүжиг тавьсаныг Монголын ард түмэн мартаагүй л байгаа шүү муу шуумар банди

Avatar

Зочин 2025-02-06 202.126.89.91

Харин тийм Монголын төр, засагт Батзандан шиг хүн хэрэггүй л дээ. Энэ худалч Монголын төрд байх шаардлага байхгүй л дээ. Төр, засгийн хутгуурыг яагаад ингэж байгаа юм бэ.

Avatar

Буриад Зон 2025-02-06 122.201.31.90

энэ Батзандан бүтэхгүй ОЭ сайд ухаан санаа нь зүгээр үү??????

Avatar

Нэргүй 2025-02-06 66.181.160.42

ИЙМ ТОМИЛГОО ХИЙГЭЭД БАЙХААР ТӨХК яаж ашигтай ажиллах юм вэ? ЭНЭ НӨХӨД БОЛ БҮГД ХУЛГАЙЧ ХУВАЛЗУУД БНА ДЭЭ ЕРӨНХИЙ САЙД АА?????

Avatar

Зочин 2025-02-06 66.181.190.150

34 болон 50 хувь ингээд замхарч эхэллээ дээ. Энэ засгийн газар бүтэхгүйн дээ. Учрал учраа олж дийлэхгүй бгаам бх даа. Ард түмний аманд шороо үмхүүлнэ гэдэг л болох нь дээ.

Avatar

Зочин 2025-02-06 103.57.92.37

МИАТ компани д бас 2 тавиул томилсон тэд нь өрөө унаа тэрэг нэхээд явж бна үүнийг УИХ дээр яриач ээ яачихсан төр вэ ам ажил 2 нь шал өөр уруудах төрийн урагшгүй тавиулууд Улсыг сийрүүллээ данханд толгойг солих цаг болжээ

Avatar

Нэргүй 2025-02-06 202.9.41.40

х***а манж зг уих зайлмааргүй бгага илэрхийлээд бга муу хааша юм гажиг гажиг юм хийж хүссэн ч хүсээгүй ч далдарч ялла үүрнэ шд ялла үүрч таара.

Avatar

Нэргүй 2025-02-06 66.181.183.148

өөрөө мэдээд ажлаа хийг дээ төрийн төлөө огтоно боож үхнэ гэгчээр илүү зангаа больё

Avatar

ирээдүй 2025-02-06 45.117.35.24

Зүгээр л ажлыг нь хийлгэ л дээ балиар өөрсдөө юу ч чадахгүй юмнууд дандаа бусдыг муулж суухаас өөр юм мэдэхгүй өлөн гарууд юмаа

Avatar

Нэргүй 2025-02-06 202.9.41.40

Зайл лалараа

Avatar

Нэргүй 2025-02-06 66.181.168.82

ам ажил нь дандаа зөрнө, дуракууд. поп нь дэндээд байнаа

Avatar

Гончиг 2025-02-06 59.153.114.108

Батзанданг сайн эмчилсэн бололтой!

Avatar

Нэргүй 2025-02-06 124.158.107.176

Батзандан Гүндалай буян жаргалсайхан гэсэн сүгсүлзүүр хог шаарууд байнаа. Бүгд шантаажчин луйварчингууд шүүдээ, хөөрхийс.

Avatar

Нэргүй 2025-02-06 59.153.113.37

SEXSDI ANUSDI BOOWN XXI80955877

Avatar

Нэргүй 2025-02-06 202.9.40.172

Засгийн газар хэнийгээ томилохоо өөрсдөө мэднэ. Хоролын талын хүний томилоогүй болохоор атаархаж байна. Элбэгдоржийн хүнийг томилвол ажил нураанаа

Avatar

ZOCHIN 2025-02-06 180.150.80.19

BATZANDANG TOMILSON N ZUV SHIIDVER BNA.DEMJIJ BNA…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж