"DeepSeek"-ийн хэрэглээг хязгаарласан улсууд

"DeepSeek"-ийн хэрэглээг хязгаарласан улсууд

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
"DeepSeek"-ийн хэрэглээг хязгаарласан улсууд

Хятадын хиймэл оюун ухаант чатбот "DeepSeek"-ийн хэрэглээ дэлхийн улс орнуудын санааг зовоох болов. Тийм учраас бүрэн хэмжээнд болон хэсэгчилсэн байдлаар гээд улс орнууд "DeepSeek"-ийн хэрэглээг хязгаарлаж эхэлжээ. Тухайлбал, Энэтхэгийн Сангийн яам өгөгдлийн аюулгүй байдалд эрсдэл учруулдаг тул оффисын төхөөрөмжөөр ямар ч хиймэл оюун ухаант програм ашиглахгүй байхыг ажилчиддаа даалгав. Үүнд мэдээж "DeepSeek" багтах болов уу.

"DeepSeek"-ийн нууцлалын бодлогод "Бид цуглуулсан мэдээллээ БНХАУ дахь аюулгүй серверт хадгалдаг" гэж бичсэн байдаг. Хэрэглэгчийн мэдээллийг Хятадын засгийн газартай хуваалцдаг гэдэг болгоомжлол эндээс үүсчээ.

"DeepSeek"-ийн хэрэглээг дараах улсууд хоригложээ: 

Итали: Тус улс өнгөрсөн сард "DeepSeek"-ийн хэрэглээг хориглож, анхдагчдын нэг болсон юм. Хориг тавигдсанаар итали хэрэглэгчдийн ухаалаг төхөөрөмжнөөс хиймэл оюун ухаант чатбот алга болсон. Италийн Хувийн нууцыг хамгаалах байгууллага "DeepSeek"-д хандаж хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн зохицуулдаг талаар мэдээлэл хүссэн бөгөөд үүнээсээ хэдэн өдрийн дараа чатботын хэрэглээг хоригложээ.

Тайвань: Тайванийн Дижитал яам "DeepSeek"-ийг үндэсний мэдээллийн аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзсэн тул хориг тавьжээ. Энэхүү хориг нь засгийн газрын агентлагууд, сургуулиуд болон Тайванийн бусад төрийн өмчит аж ахуйн нэгжид хамаарна.

Австрали: Тус улсын засгийн газрын ажилтнууд "DeepSeek"-ийг татаж авах, ашиглах хориотой болсон. Гэхдээ энэ хориг энгийн иргэдэд хамаарахгүй.

Өмнөд Солонгос: Өмнөд Солонгосын мэдээллийн хяналтын байгууллага "DeepSeek"-д хандаж, хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдалд хэрхэн зохицуулалт хийж байгааг нь мэдэхийг хүсчээ. Гэвч "DeepSeek"-ээс хариу өгөөгүй тул Өмнөд Солонгосын засгийн газрын хэд хэдэн яам тус платформын хандалтыг хязгаарлах арга хэмжээ авч буйгаа өнөөдөр баталлаа. Хязгаарлалтад, цэрэг цагдаагийн байгууллага, Худалдааны яам, Сангийн яам багтаж байна.

"DeepSeek"-ийн хэрэглээг хязгаарласан АНУ-ын засгийн газрын агентлагууд: 

Холбооны Сангийн яам: Яамны ажилтнууд мэдээллийн аюулгүй байдалд эрсдэл учруулахгүйн тулд оффисын төхөөрөмж дээр ямар нэгэн хиймэл оюун ухаант програм, хэрэгсэл ашиглахгүй.

Дээрхтэй ижил шалтгаанаар АНУ-ын Конгресс, Тэнгисийн цэргийн хүчин, Батлан хамгаалах яам мөн "DeepSeek"-ийн хэрэглээг хязгаарлав. Цаашилбал, АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг болон Техас мужид платформын хэрэглээг хязгаарлаад байна.

ЭХ СУРВАЛЖ: ECONOMIC TIMES, FRANCE24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 203.58.84.214

Зүгээр л солиорол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж