Батлерыг нэгтгэсэн Уорриорс аварга авч чадах уу?

Батлерыг нэгтгэсэн Уорриорс аварга авч чадах уу?

Батлерыг нэгтгэсэн Уорриорс аварга авч чадах уу?

NBA-ийн солилцооны цонх хоёрдугаар сарын 7-нд хаагдана. Үүнтэй холбоотойгоор сагсан бөмбөг сонирхогчдыг гайхшруулсан том том солилцоонууд ар араасаа болсоор байна. Өнгөрсөн улирлаас хойш гэрээний тал дээр багтайгаа тохиролцож чадаагүй байсан Жимми Батлер хоёр жилийн 121 сая ам.долларын гэрээгээр Уарриорст очиж таван баг оролцсон том солилцооны нэг хэсэг боллоо. Солилцоог бүтнээр нь авч үзвэл,

Уарриорс Жимми Батлерыг авч оронд нь Эндрью Уиггинс, ПЖ Такер, эхний тойргийн сонголтын хамт Майами руу явуулжээ. Энэ солилцоонд Детройд Пистонс, Юта Жазз, Торонто Рэпторс гэх багууд оролцож тоглогч болон гэрээ дүйцүүлэх тал дээр солилцоог амжилттай болгох гол түлхүүр болж чадлаа.

Өдгөө 35 настай бүх одод тоглогч Жимми Батлер Майами Хитэд байхдаа ямарч хүлээлтгүй байсан жилүүдийг аварч, хагас шигшээд гурван удаа шалгарч цаашлаад NBA-ийн шигшээ цувралд хоёр ч удаа хүрсэн. Өөрийн хичээл зүтгэл, дайчин чанараараа Хитийн фэнүүдийн хайрыг татсан тэрбээр сүүлийн үед багийн удирдлагуудтайгаа түнжин хагарч, багаас явах хэмжээнд хүрсэн нь харамсалтай.

Дээрх солилцооны үр дүнд Жимми Батлер хүссэн гэрээгээ авч чадсан бол Уарриорс багийнхаа ирээдүй болсон залуучуудыг хадгалж, эргэн аваргын цомыг горилж эхэллээ. Харин Майами Хит Батлерыг явуулж драфтын эрх болон гэрээ нь дуусах дөхөж буй тоглогчдыг авснаараа цаашдын ирээдүйгээ тодотголоо.

А.Ариунтөгс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.55.188.108

3 аас их шиддэг багт Ордог дундын зайнаас шиддэг хүн нэмэр болох нь юу л бол. Батлерийг 1 хүн хамгаалаад байж болно. Их сайндаа л бүсдээ 7-10 байр . 1-6 д орох зай байхгүй Одоо 32 тоглолт үлдсэн 20 хожлоо ч нэмэргүй . Аврага цаашаа шилдэг 8 д орохгүй. Зэрлэг өрнөд бүх баг багаа сайжруулсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж