"Нийслэл дээр шалгалт багадаагүй шүү"

"Нийслэл дээр шалгалт багадаагүй шүү"

"Нийслэл дээр шалгалт багадаагүй шүү"

"Бизнест ээлтэй Монгол" хөтөлбөрийн хүрээнд Зөвшөөрлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2025.02.06/ Төрийн ордонд болж байна.


Нийслэлийн Засаг дарга 12 тусгай, дөрвөн энгийн зөвшөөрөл олгож байгаа. Тухайлбал, баар, ресторан, цайны газрын энгийн зөвшөөрөлд ордоггүй. Хугацааны тухайд өргөдөл гаргахад хуульд заасан тусгайлсан шаардлагыг хангасан байна гэдэг. Үүний дараа магадлан шалгах ажиллагааг ажлын 10 хоногт шийдвэрлэдэг гэдгийг албаныхан хэлж байв.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Хуульд нийцээгүй дүрэм журмуудыг цэгцэлж, хаврын чуулганаар өргөн баригдах гэж байгаа Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг илгээх албан бичгийг хүргүүлсэн. Одоогоор нэг ч яам, агентлагаас хариу ирээгүй байна. Тийм учраас өнөөдрийн хуралдаанаар асуудлыг хурдлуулж, холбогдох үүргийг өгч, Зөвшөөрлийн зөвлөл шийдвэр гаргахаар зорьж байна. Зөвшөөрлийн хуулийн талаар ерөнхий танилцуулгыг хийе.

Зөвшөөрлийн тухай хуулийг өнгөрсөн парламентад баталсан. Энэ хуулийг батлахад бизнес эрхлэгчид эерэгээр хүлээн авч, зөвшөөрлийн тоог 381 болгож багасгасан. Ингэхдээ хуулийг дагалдуулаад энгийн болон тусгай зөвшөөрлийн жагсаал бий. Үүнээс 251 нь тусгай, 130 нь энгийн зөвшөөрөл байдаг. Үүний дараа хоёр жилийн хугацаанд Зөвшөөрлийн хуулийн жагсаалтад 16 шинэ зөвшөөрөл нэмсэн. Энэ тоо 10 жилийн дараа 160 хүрнэ. Зөвшөөрлийн хууль гарч, төрийн зөвшөөрөл багасна гэсэн чинь эргээд нэмэгдсэн. Одоо энэ хуульд зөвшөөрөл нэмэх бол Зөвшөөрлийн зөвлөлийн хурлаас дүгнэлт авна гэж заасан. Гэтэл огт зөвшөөрөл авалгүйгээр 16 шинэ зөвшөөрөл нэмсэн байна.

Тодруулбал, боловсролын салбарт дөрөв, байгаль орчны салбарт гурав, банк санхүүгийн салбарт хоёр, батлан хамгаалахад хоёр, хөдөө аж ахуйд хоёр, аймаг нийслэлийн Засаг дарга нарт хоёр, шүүх шинжилгээний байгууллагад хоёр зөвшөөрөл олгохоор нэмжээ. Энэ процессыг алгассан гэсэн үг. Цаашдаа энэ "хулгай" үргэлжлэх юм байна. Тиймээс зөвшөөрөл чинь буруушаал болчихоод байна.

Зөвшөөрлийн харилцааг журмаар зохицуулахгүй. Уг хуульд зааснаас бусад тохиолдолд үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглохгүй учраас зөвшөөрөл авахгүйгээр ажиллаж болно гэсэн хуультай. Гэтэл өнөөдөр Зөвшөөрлийн тухай хуульд заасан 1.4.17 дугаар зүйлд зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээ тогтоох акт гаргахыг хориглоно гэж заасан. Нэг ёсондоо 380 зөвшөөрлөөс өөр зөвшөөрлийн шинж чанартай актыг аль нэг сайд, дарга дур мэдэн тогтоохгүй гэж хуульд заасан байхад тушаал, журмаар давхар зохицуулж байна. Нийт 33 давхардсан хэм хэмжээ тогтоосон акт үйлчилж байна. Үүнд дээр 89 эрх бүхий байгууллагаас баталсан журам буюу хуульд заагаагүй мөртлөө сайд зөвшөөрлийн шинж чанартай тушаал гаргачихсан. Нэг ёсондоо 251 тусгай зөвшөөрлөөс 89 нь хууль давсан журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Жишээлбэл, нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам гэж бий. Бид бүртгэл нэртэй зөвшөөрөлтэй болсон. Зөвшөөрлийн хуульд энэ заалтыг хатуу заачихаад байхад нийслэл дээр гэхэд ХЗДХЯ-наас захиргааны хэм хэмжээний бүртгэлгүй гэж үзэн, 2022 оны зургадугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн байна. Нийт 151 журам байна. Энэ журмын хүрээнд их дэлгүүр, хүнсний зах, агуулах, супер маркет, мухлаг, хоол үйлчилгээний чиглэлээр ресторан, баар, үсчин, гутал засвар, фитнес гэх мэт. Зөвшөөрлийн хуулиад эдгээр нь зөвшөөрөл авах шаардлагагүй гэж заасан байхад нийслэл өөрсдөө журам гаргасан. Дотроо энэ бүртгэлийг заавал хийлгэ гэж захиргааны хэм хэмжээ тогтоосон. Өнөөдөр энэ асуудлыг ярих цаг болсон. Энэ бүхэн хууль зөрчиж байна уу, үгүй юм уу. Та нар яагаад 145 үйл ажиллагааг бүртгэнэ гээд журамлаж байгаа юм бэ. Зөвшөөрлийг бүртгэл гэж нэрлэсэн. Төрийн хүнд суртлыг бууруулж байна уу. Нийслэл Зөвшөөрлийн хуулийг хэрэгжүүл, журмаа хүчингүй болго гэдэг үүрэг чиглэл өгье.

Бид Зөвшөөрлийн хуулиа баталсан. Цахимаар хүсэлтээ гаргаж, материал бүрдсэн бол болж байгаа шүү дээ. Нийслэл дээр шалгалт багадаагүй. Үүнд зовох хэрэггүй. Зөвшөөрлийн хууль олгох, түдгэлзүүлэх, сунгахыг зохицуулахгүй. Хууль тогтоомжийн хуульд өөрчлөлт хийж, Зөвшөөрлийн зөвлөлөөс дүгнэлт авдаг болъё. Эрх олгосон журмыг дагуулаад дүүргийн мэргэжилтнүүд "гацаа" үүсгэдэг. Дүүргийн нэг мэргэжилтэн орон нутагт даам гарч байна шүү дээ. УИХ дээр баталсан хуулиа гуйвуулж байна. Ер нь хуулийг урдаас биш араас унших ёстой юм билээ. Эрх олгоно гэдэг ганц үг нийгэмд асар их өөрчлөлтийг бий болгож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-06 139.5.219.240

ха ха дүр эсгэсэн шалгалт уу. новшнууд суганы үс бөгсний алчууруудаа шалгалаа юу

Avatar

21 2025-02-06 66.181.185.101

TA NARIIN UHCHIH GEED UMUURUUD.BAIDAG ARDCHILAL CHINE UNUUDUR MONGOLD BAIGAA BUH BOLOHGUI BUTGUIGIIN EKH N GEDGIIG HEZEI OILGOH VE

Avatar

Нэргүй 2025-02-06 66.181.183.220

Стандартууд огт хэрэгждэггүй байдал нь шалгалт багадсаныг илтгэнэ.

Avatar

Zochin 2025-02-06 63.250.179.194

Zuvshuurul nertei daranguilal herees hetersen shdee

Avatar

Нэргүй 2025-02-06 59.153.113.172

НИЙСЛЭЛИЙН МАНГАР МААНАГУУДЫГ ЯААЯА ДАА ХУУЛЬГҮЙ БОЛ НУДРААД БУЛЧИХ ЮМ САН

Avatar

Нэргүй 2025-02-06 104.28.62.24

ene odoo Uran uhah gereeg uragshluulj eh nutgaa bulshilj bgaagaa meddeggui yum baihdaa

Avatar

за хуцаад засаг аулаа өгөө 2025-02-06 122.201.31.87

засаг одоо ажлаа өгөө. оюун эрдэнэ одоо болоо шүү дээ . улс төр , төр засаглах нь өөр шүү . ард түмээ элгээрээ хэвтлээ . наад попорхоо больчих . эхлээд ард түмэнээ ажилтай орлоготой болгооо. чапахгүй бол зайлаад өг

Avatar

Нэргүй 2025-02-06 202.131.225.242

Энэ учралын оронд ЗГХЭГ ыг гадны менежментийн багаар удирдуулаад үзвэл зүгээр дээ.учрал өөрөө тэгэж бодож үзээгүй юм байх даа.

Avatar

ЗОЧИН 2025-02-06 103.14.39.2

Сангийн яам хуульд заагдаагүй санхүүгийн програм хангамжийн тусгай зөвшөөрөл авахыг шаардаад түүнийгээ бүх аж ахуйг нэгжээс нэхэж байна

Avatar

Нэргүй 2025-02-06 59.153.113.211

Бар нээх гэж хоёр сар дүүрэг цагдаа онцгой нийслэл гээд хоёр сар бараг арван хүнийг царайчилж гүйж байж нэг юм авсан шдээ хуучин амар байсан байнлээ цахим гэж үнэн л**** юм байна ард нэг авгай даам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж