АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн спортод оролцуулахгүй тухай тушаалд Лхагва гаригт гарын үсэг зурлаа. "Эрчүүдийг эмэгтэйчүүдийн спортоос ангид байлгах" нэртэй уг тушаал нь эмэгтэйчүүдийн спортод үүсдэг үл ойлголцол, асуудлуудыг нэг тийш цэгцэлж байна. Мөн Спортын салбарын охид, эмэгтэйчүүдийн үндэсний өдөртэй энэ зарлиг давхцаж байна.
Гарын үсэг зурах ёслолд хоригийг дэмжсэн хууль тогтоогчид болон эмэгтэй тамирчид оролцжээ. Тэдний дунд усан спортын тамирчин асан Райли Гейнс байв.
Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр трансжендер тамирчидтай холбоотой асуудал их байгааг олж мэджээ. Тодруулбал, санал асуулгад оролцсон сонгогчдын талаас илүү хувь нь төр засаг трансжендерүүдийн эрхийг арай их дэмжиж байгаа гэж мэдэгдсэн байжээ. Иймд "трансжендер солиорол"-оос ангижирна гэж Трамп сонгуулийн өмнө амласан.
Зарлигийн дагуу сургуулиуд трансжендер тамирчдыг тэмцээнд оролцохыг нь зөвшөөрвөл шийтгэл хүртэнэ, холбооны аливаа санхүүжилтэд хамрагдах боломжгүй болно.
Трамп мөн Лос Анжелес 2028 зуны олимптой холбогдуулан Олон улсын олимпийн хороонд анхааруулга өгсөн байна.
Олимпийн наадамд трансжендер тамирчид оролцох тухай асуудал гуравдугаар сард Олон улсын олимпийн хорооны удирдлага солигдсоноор нэг талдаа гарч магадгүй байгаа билээ. Олон улсын олимпийн хорооны удирдлагад нэр дэвшигчдийн дунд трекчин асан Себастьян Коэ бий. Коэ нь цисжендер буюу эмэгтэй төрсөн, эмэгтэй хүйсээ сонгосон хүмүүс л эмэгтэйчүүдийн спортод оролцоно гэсэн хүчтэй байр суурийг илэрхийлэгч нэгэн юм.
Лхагва очир 8 минутын өмнө 103.212.117.159
ямар ч байсан америкын спортод шудрага ёс тогтож зэрэмдэг луйварчид байрандаа очлоо. дуртай бол хоорондоо л нөгөө юу яадаг шигээ өрсөлдөгө биз
Нэргүй 21 минутын өмнө 202.9.41.68
Зөнөг Трамп
Нэргүй 59 минутын өмнө 202.9.46.151
Эрэгтэй л бол эрэгтэй хэвээрээ л байна.Хичнээн эрхтнээ авахуулсан ч бай сольсон ч бай эм хэрэгсэл ууж сахал үс нь ургахгүй болсон ч биеиин хүчнии төрлиин спортуудад эмэгтэйчүүдтэй өрсөлдөнө гэдэг байж болшгүй асуудал мөн. Маш зөв шиидвэр байна.
Нэргүй 3 цагийн өмнө 202.126.91.53
Зөв,,,,,
Нэргүй 3 цагийн өмнө 103.168.34.158
ESTOI ZOV