“Level-UP хөтөлбөр” Ховд аймагт нээлтээ хийлээ

“Level-UP хөтөлбөр” Ховд аймагт нээлтээ хийлээ

“Level-UP хөтөлбөр” Ховд аймагт нээлтээ хийлээ

УИХ-ын Тамгын газраас санаачлан Монголбанк, Боловсролын яамны харьяа Боловсролын ерөнхий газар хамтран сурагчдын санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх  зорилго бүхий богино хугацааны “Level-UP” хөтөлбөрийг эхлүүлээд байна. Хөтөлбөр нь бэлтгэл үйл ажиллагаанаас гадна сургалт, уралдаан, аян, энтертайнмент арга хэмжээ, сошиал идэвхжүүлэлт гэсэн 3 үндсэн хэлбэрээр онол, практик хослуулан зохион байгуулагдана.

“Level-UP” хөтөлбөрийн Ховд аймгийн нээлтийн арга хэмжээг 2025 оны 2 дугаар сарын 5-ны өдөр зохион байгууллаа. Үйл ажиллагааг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Хадгаламжийн даатгалын корпорацын Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн, Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар нар оролцлоо.

Мөн Ховд аймгийн нээлтэд санхүүгийн мэдлэг сорих тэмцээн зохиогдож шилдэг  30 сурагчдад АПУ ХХК, СҮҮ ХХК-ийн хувьцааны эрхийн бичиг, Хадгаламжийн даатгалын корпорацын хадгаламжийн эрхийн бичгээр шагнав.

Ховд аймгийн хувьд санхүүгийн боловсроло олгох 35 сургагч багш бэлтгэгдсэн бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 418 суралцагч “Level-UP”  хөтөлбөрт хамрагдах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж