Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах гол үндэслэл

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах гол үндэслэл

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах гол үндэслэл

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг хууль зөрчсөн, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, намтраа хуурамчаар бөглөж, Засаг даргын албанд томилогдсон зэрэг асуудлаар тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид түүнийг огцруулах албан бичгийг хүргүүлээд байсан. Тэгвэл ямар үндэслэлээр Д.Пүрэв-Очирыг огцруулах болсон баримт олон нийтэд ил болсон байна. Тэрээр Засаг даргын албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, Хутаг-Өндөр сумын Засаг даргаар О.Далайцэрэнг хууль зөрчин томилжээ. Тодруулбал, Авлигын эсрэг  хуулийн долоодугаар зүйлийн 7.1.3.”албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;”, 7.1.6.”албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх;” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон байна. Мөн Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирт АТГ-аас албан бичиг ирүүлсэн байна. Энэхүү албан бичигт “Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Д.Наранбаяр нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтад ороогүй буюу дээрх хуулийг зөрчсөн” нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл АТГ-аас Д.Наранбаярыг Булган аймгийн ЗДТГ-ын даргад томилох нь хууль зөрчинө гэж тус аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирт ийнхүү албан бичгээр хариу өгсөн байна. Гэвч тэрээр АТГ-ын зөрчлийн мэдүүлгийг үл тоож, өөрийн албан тушаалаа хэтрүүлэн ашигллаж Д.Наранбаярыг Тамгын газрын даргаараа томилосон аж. Ингэснээр тэрээр Төрийн албаны тухай хууль болон, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг илт зөрчсөн үйлдэл гаргасан нь түүнийг огцруулах гол үндэслэл болсон байна. Нөгөөтэйгүүр Д.Пүрэв-Очир нь тус аймгийн Засаг даргаар томилогдохоо хуурамч анкет бүрдүүлж, хууль бусаар албан тушаалд очсон гэдгийг тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хэлж байна. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулиар аймаг, сумдын Засаг даргад томилогдох этгээд төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх хуулийн заалттай. Тэгвэл Д.Пүрэв-Очир нь төрийн албанд ажиллаж байгаагүй бөгөөд энэхүү хуулийн заалтад нийцэхийн тулд ИНЕГ-т гурван жил ажилласан гэх хуурамч анкент бүрдүүлж өгсөн гэх хуулийн ноцтой зөрчлийг тус аймгийн МАН-ын эх сурвалжууд өгүүлдэг. Дээрх олон хуулийн зөрчилтэй Д.Пүрэв-Очирыг огцруулах шаардлагатай гэдгийг Булган аймгийн иргэдийн зүгээс ч шаардаж байгаа юм. Хэрэв огцруулахгүй бол жагсаал хийнэ гэдгээ ч иргэд мэдэгдэж байна.

Э.МӨНХ

ИНЕГ-т гэх хуурамч анкентаар булган аймгйн албан тушаалыг авсан Булган аймгийн МАН-ын эх сурвалжууд өгүүлдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-06 103.29.144.170

Булганчууд минь дээ иргэд сонгоод гаргаад ирсэн залуу засаг даргаа ажлыг нь хийлгээчээ. Бусад аймгуудаа хар та хэдийг бие биенээ муулж сайлж байх хооронд асуудлаа шийдвэрлээд ажлаа хийгээд явж байна. Булганчууд гэхээрээ хоорондоо улс төржөөд ард иргэдээ бодохгүй төрийн ажил нь ч явахгүй арчаагүй жалга довны улс төр хийхээ боль нутагынхаа нэрийг бодооч ялсан нь ялсан юм шиг ялагдсан нь утаараад уугиад байлгүй мөрөөрөө байхад яадаг байна аа. Бүр ичих нүүргүй н**ш нар юм аа.

Avatar

Нэргүй 2025-02-06 202.126.88.69

Наранбаяр өмнө олон жил смздт.н газар тамгын даргын ажилыг нэр төртэй шударгаар хийж байсан мөн Булган аймгын Булган сумын засаг даргаар ажиллаж байсан хүн яахаараа төрийн албан хаагчын шалгуур хангахгүй байдагын ингэж хүнийг харлуулж гүтгэж болхуу ер нь тэгээд хараад байхнээ эсрэг намын нөхдүүдийнх нь хийж байгаа увайгүй арга технологи улс төр юмдаа ,харин ч туршлагатай жинхэнэ төрийн албан хаагч хүн томилогдчоод байгаа юм бишүү

Avatar

Нэргүй 2025-02-06 202.126.88.69

h

Avatar

Нэргүй 2025-02-06 24.120.55.67

пүрэвочир ИиНЕГ-т хэзээ ч ажиллаж байгаагүй. сая ял авсан мишээлийн энхамгалан Мишээл 2 буюу ИНҮТөв бий болгоход сул цалин авсан б**с долоогч хийдэг байсан. сахал батэрдэнэ тавиулж байсан бас 1 я***н хүүхэнтэй.

Avatar

зчн 2025-02-06 202.131.240.242

INEG-t bol ajillaj bsn shuu. Neleen heden jil

Avatar

Нэргүй 2025-02-06 66.181.160.42

НАРАНБАЯР ОДОО БОЛИО НЭРЭЭ ТАТ. АЖЛАА ӨГ. ИХ ОЛОН АСУУДАЛТАЙ ХҮН ЯАХ ГЭЖ ИНГЭЖ БАЙДАГ ЮМ ВЭ? БОЛЬ

Avatar

Санхүүч 2025-02-06 122.201.20.194

г*** засаг гэж юу байхавдээ. хмм булганыхан хэцүү ч хүнтэй учирсан юм байнадаа.

Avatar

Нэргүй 2025-02-06 103.168.34.73

ХУТАГӨНДӨР СУМАНД СЭГСИЙСЭН БӨӨ ЗАСАГ ДАРГА БОЛОХ ГЭЭД БАЙГАА ЮМАА …БӨӨ БӨӨГӨӨ Л БӨӨЛ…

Avatar

Нэргүй 2025-02-06 202.126.90.60

Ийм л хуурамч хулгайчууд байхгүй юу. Пүрэв очир бол ёстой н**ш шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж