Кендрик Ламар араа дааж, Дрейкт зориулсан дуугаа "Супер боул"-оор дуулна

Кендрик Ламар араа дааж, Дрейкт зориулсан дуугаа "Супер боул"-оор дуулна

Кендрик Ламар араа дааж, Дрейкт зориулсан дуугаа "Супер боул"-оор дуулна

NFL буюу Үндэсний хөлбөмбөгийн лигийн аварга багийг тодруулах 59 дэх удаагийн супер боулын тоглолт орон нутгийн цагаар Ням гаригт болно. Энэ жилийн тухайд аваргаа хамгаалагч Канзас Сити Чифс болон Филадельфиа Иглз багууд тунаад байгаа юм. Энэхүү тоглолт Нью-Орлеанс хотын 73 мянган хүний суудалтай Цезарь Супердомд болох хуваарьтай.

Дээрх тоглолтын саяхан АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трамп үзэх сурагтай.

59 дэх удаагийн супер боулын тоглолтын их завсарлагаанаар реппер Кендрик Ламар үзүүлбэрээ толилуулна. Түүний зочин уран бүтээлчээр "SZA" байх гэнэ. Тэд хамтдаа хоёр ч дуу дуулна. Грэммигийн шагналт Кендрик Ламар өмнө нь 2022 онд "Snoop Dogg", "Eminem", "Dr.Dre" зэрэгтэй репперүүдтэй хамт супер боулын тайзнаа гарч байсан бол энэ удаад ганцаараа гоцолно. Түүний үзүүлбэр 10-20 сая ам.долларын төсөвтэй бүтэж байгаа аж. Гэхдээ үүнээс нэг ч долларыг Кендрик Ламар хүртэхгүй. Тэрбээр супер боулыг ирэх зун хийх аялан тоглолтынхоо сурталчилгааны ажил гэж бодож байгаа учир бүх төсвийг үзүүлбэрт зориулж, үзэгчдэд гайхалтай шоу үзүүлэхээр бэлдэж байна.

Тэгвэл Кендрик Ламар үзүүлбэрийнхээ үеэр өнгөрсөн жилийн супер хит дуу болох канад реппер Дрейкт зориулан гаргасан, түүнийг ёгтолсон "Not Like Us" дуугаа дуулах эсэх нь тодорхойгүй байсан. Харин сүүлд гарсан мэдээллээр Кендрик Ламар "араа дааж", энэ дууг үндэсний телевизээр дуулахаар болжээ. Энэ дуу бүхэлдээ Дрейкийн талаар зохисгүй агуулгатай бөгөөд Дрейк зарга үүсгэх, гомдол гаргах бүрэн боломжтой гэнэ.

Өнгөрсөн жилийн супер боулын тоглолтын 123.7 сая хүн шууд үзэж байсан бол энэ жил үзэгчдийн 150 сая хүрэх төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж