Энэтхэгийн хэвлэлүүд "ChatGPT"-ыг шүүхэд өгнө

Энэтхэгийн хэвлэлүүд "ChatGPT"-ыг шүүхэд өгнө

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Энэтхэгийн хэвлэлүүд "ChatGPT"-ыг шүүхэд өгнө

Энэтхэгийн хэвлэл мэдээллийн хамгийн том байгууллагууд нэгдэж "OpenAI" компанийн эсрэг хуулийн нэхэмжлэл гаргажээ. Тодруулбал, "The Indian Express", "The Hindu", "The India Today group", тэрбумтан Гаутам Аданигийн "NDTV" болон бусад 10 гаруй хэвлэл өөрсдийнх нь материалыг зөвшөөрөлгүй ашигласан гэж "ChatGPT"-ыг буруутгав.

Харин "OpenAI" компанийн хувьд "Хууль эрх зүйн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн нийтэд ил өгөгдлийг ашигладаг" гэж өөрсдийгөө өмгөөлж байна.

Дашрамд дурдахад, "OpenAI"-ын гүйцэтгэх захирал Сэм Альтман Лхагва гаригт Энэтхэгийн Мэдээллийн технологийн сайд Ашвини Вайшнавтай хямд өртөгтэй хиймэл оюун ухааны системд чиглэсэн Энэтхэгийн төлөвлөгөөг хэлэлцэхээр Делид иржээ. Тэрбээр "Энэтхэг улс хиймэл оюун ухааны хувьслын түүчээлэгчдийн нэг байх ёстой. Энэтхэг бол хиймэл оюун ухаан, ялангуяа ‘OpenAI’-ын хувьд маш чухал зах зээл" гэжээ.

Судалгаа харвал "ChatGPT"-ын хэрэглэгчдийн хамгийн том төвлөрөл Энэтхэгт байна.

Энэтхэгийн хэвлэл мэдээллийн байгууллага "OpenAI"-ын эсрэг анх нэхэмжлэл гаргасан нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард байв. Тодруулбал, Энэтхэгийн хамгийн том "Asian News International" агентлаг өөрсдийнх нь зохиогчийн эрхтэй материалыг ашиглалаа гэж "ChatGPT"-ыг буруутгаад, 20 сая рупи буюу 230 мянган ам.доллар нэхэмжилсэн юм.

Зөвхөн Энэтхэгээр тогтохгүй дэлхийн 10 гаруй улсаас "OpenAI"-д гомдол гаргажээ. Эндээс хамгийн томоохон нь "NY Times" хэвлэл байна. "NY Times" 2023 оны арванхоёрдугаар сард "OpenAI" болон "Microsoft"-оос олон тэрбум ам.доллар нэхэмжилжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж