Нимерикс вакцин халуурах, ядрах шинж тэмдэг үзүүлнэ

Нимерикс вакцин халуурах, ядрах шинж тэмдэг үзүүлнэ

Нимерикс вакцин халуурах, ядрах шинж тэмдэг үзүүлнэ
Монгол Улсын засгийн газар менингококкийн эсрэг Нимерикс вакциныг АНУ-ын "Пфайзер" компаниас худалдан авахаар ажиллаж байгаа талаар мэдээлсэн. Нимерикс вакцин нь менингококкийн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ашигладаг вакцин юм. Энэ нь хавсарсан вакцин бөгөөд нянгийн полисахаридын капсулыг уураг тээвэрлэгчтэй холбодог, бага насны хүүхдийн дархлааг сайжруулдаг зэрэг ач холбогдолтой. Вакцины нийтлэг нөлөө нь тарьсан хэсэгт өвдөх, халуурах, ядрах зэрэг байдаг аж. ЭМЯ-наас мэдээлснээр, эхний ээлжид худалдан авсан 2000 тун вакциныг ХӨСҮТ дээр нэгдсэн журмаар үнэ төлбөргүй хийх бөгөөд сайн дурын үндсэн дээр хийлгэж байгаа хүмүүсээс тодорхой төлбөр авах юм байна. 
2024 оны арванхоёрдугаар сараас энэ оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд менингококкт халдварын сэжигтэй найман тохиолдол бүртгэгдэж, гурав нь батлагдаж, нэг нь нас барсан юм.
ХӨСҮТ-өөс ойрын хавьтлын 347 хүнийг хими сэргийлэлтэд 24 цагт багтаан хамруулж, хамар залгиурын үзлэг хийсэн.
Нийт 45 хамар залгиурын үрэвсэлтэй хүнийг илрүүлж, эрүүлжүүлсэн ба 78 хүнээс сорьц авч шинжлэн эрсдэлгүйг тогтоосон болохыг албаныхан мэдээлээ. Менингококкт халдварын вакцин нь товлолын дархлаажуулалтад ордоггүй. 1994 оноос таван удаагийн нэмэлт дархлаажуулалт, 2001 оноос сайн дурын дархлаажуулалт хийж эхэлсэн. Нэмэлт дархлаажуулалтад 2-18 насны хүүхдийг хамруулж, хамралтын хувь 90-96 хувьтай байгаа аж. 
Менингококкт халдвар нь дөрвөн төрлийн нянгаар үүсгэгддэг цочмог халдварт өвчин бөгөөд шинж тэмдгийн хувьд 38-42 хэм хүртэл гэнэт өндөр халуурах, халууны эмэнд буухгүй байх, богино хугацаанд дахин өндөр халуурах, бие сулрах, дотор муухайрах, бөөлжих, уур уцаартай хэт цочимхой эсвэл ноомой болох, царай цонхийх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Цусархаг тууралт нь өвчин эхэлснээс хойш 12 цагийн дотор гарна. Хэрэв өвчин хүнд явцтай байвал үхжилт тууралт 4-6 цагийн дотор гардаг. Маш богино хугацаанд хүндэрч, эндэгдэлд хүргэдэг гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж буй. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

erunxuilugchXT saitaar? -Cboem MiRE cmy sk? 2025-02-06 50.169.138.78

KAMER+y# # # ))))))

Avatar

- yuch + xolboltoor 2025-02-06 50.169.138.78

KARENTi 1- cap 3/8;?

Avatar

uych XTSaitrtysaal? xuux, tdr+ keni U, indx bainguin xylgai xiij bng; 2025-02-06 50.169.138.78

– W gegeen iLLr mini Art – [ ]-

Avatar

grUdoms OC =6 2025-02-06 50.169.138.78

– [__________] BALiaRT

Avatar

bysduin gerlyy, NiX OB ILL 2025-02-06 50.169.138.78

USTGAL XIT

Avatar

URMALNIX; ? 2025-02-06 50.169.138.78

SHAR BARAANK

Avatar

- saitaar kmraar+y ocsonyy ##; 2025-02-06 50.169.138.78

U

Avatar

xsgyi gyilagchlyylaxz, GALZUUch xylgaichni 2025-02-06 50.169.138.78

0. vaktsin 1.shinjilgee.2 bylegnel

Avatar

URMAL 2025-02-06 50.169.138.78

bern +nydkni

Avatar

XULGAICHDAANTJ@ + y##, ? xynui buiendg xydlaalg xaldaj, baktsin zyy tsagaan nig cybilagchaar, StridE TASRXAIr, BUBLAN 2025-02-06 50.169.138.78

yyshigryyzonPkmy; ## ter doroo -zoxilt, hit ( Ali xyni xool idexgyi baix ? ) UBCHLYYLEXoz.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж