"Улаанбаатар” өвлийн наадам болно

"Улаанбаатар” өвлийн наадам болно

"Улаанбаатар” өвлийн наадам болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай резорт” ХХК-тай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг энэ сарын 15-16-ны өдрүүдэд “Скай резорт” цанын баазад зохион байгуулах гэж байна. Монгол Улсын үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхэд тус наадмын зорилго оршиж байгаа юм.

Наадмын үеэр:

  • Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
  • Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
  • Снөүбоардын тэмцээн
  • Параглайдинг /уулын шүхэр/ хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Цасны Регбигийн хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Уулын цанын сонирхогчийн тэмцээн
  • Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
  • Кёрлингийн хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулна.

Үзвэр, үйлчилгээ:

  • Шүхрийн үзүүлбэр
  • Шувуулахуйн үзүүлбэр
  • Хоол ундны үйлчилгээ
  • Цана, чарганы үйлчилгээ явагдана.

Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй баг тамирчин оролцохоос гадна БНХАУ-ын Өвөрмонгол, Шинжаан Уйгур, Бүгд найрамдах Тува, Бүгд найрамдах Буриад улс гэх мэт Монгол туургатны 100 гаруй гадаад тамирчин оролцоно.

Э.АРИУНТӨГС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ард 31 минутын өмнө 66.181.161.238

түгжрэл үнийн хөөрөгдөлд дарлуулж утаандаа угаартаж үхэх гэж байхад ацны чинь өвлийн наадам!

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.9.41.107

х***а манж л******д чагнаад бж бдиймуу хааша юм хздануд чин хувиын хэвшл бизнес гэж шааж бга л******д хулгайчууд хулгайлсн юмтай үлдчих санаархл гаргаж жинхэн бизнес хийсн цөөн хэд бадгиынмаа мнголд хулгайг-р цөлмсн хувийн гэж шаахгүй шүү.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.41.107

Зайл зайл юун наадам.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж