Хонь, үхрийн мах 12-14 мянган төгрөгийн үнэтэй байна

Хонь, үхрийн мах 12-14 мянган төгрөгийн үнэтэй байна

Хонь, үхрийн мах 12-14 мянган төгрөгийн үнэтэй байна

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор махны үнэ нэмэгдэж байна. Засгийн газраас энэ үнийн өсөлтийг буулгах, үнийг тогтвортой барих зорилгоор экспортоор гаргаж буй махыг тодорхой хэмжээнд хязгаарлах шийдвэрийг гаргасан юм. Мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүд өчигдрөөс /2025.02.05/ эхлэн "Аса арена"-гийн гадна талбайд махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.

Махны өргөтгөсөн худалдаанд 30 гаруй аж ахуйн нэгж оролцож, хонины гулууз махыг нэг килограмм нь 12.500 төгрөгөөр, үхрийн мах нэг килограмм нь 14.000 төгрөгөөр худалдаалж байна.

"Оргилон гүн" ХХК-ийн захирал Б.Баясгалан "Манай компани экспортод мах махан бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлдэг. Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор "Аса арена"-гийн гадна талбайд махны өргөтгөсөн худалдаанд оролцож байна. Энэ цэг дээр 10 гаруй аж ахуйн нэгж махаа худалдаалж байна. Манай компани нийт есөн тонн мах иргэдэд худалдаалахаар бэлтгэсэн" гэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдааны шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт танилцуулахдаа "Ирэх зургадугаар сарын 1-н хүртэл бэлтгэсэн махаа дотоодын зах зээлд нийлүүлнэ. Махны үнийн судалгаагаар хонины мах 19 хувь, үхрийн ястай мах 15 хувь, үхрийн цул мах 17 хувь, ямааны мах 16 хувиар тус тус өссөн. Тэгэхээр энэ бол хүн амын хэрэглээнд нөлөөлнө. Уламжлалт баяр ёслолын үеэр махны үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэлтэй. Засгийн газраас 2025 оны хоёрдугаар сарын 6-наас экспортод бэлтгэсэн махыг нийслэл дэх цэгүүдэд зохион байгуулалттайгаар худалдаална" гэдгийг мэдээлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-06 202.9.41.40

Нам төр-р битүү хулгайч х***а манж сэжгийн хог шааруудыг далд ор2лж дуусга бүх үйлдл нь хулгайн аргаар бузр шаар хогууд.

Avatar

Мөнх 2025-02-06 66.181.180.200

Монголд валют хэрэггүй юу энхбаяраа!!!!

Avatar

Нэргүй 2025-02-06 66.181.161.93

худлаа байлгүйдээ малчид мөнгөний төлөө үхэж хатсан хүмүүс шдээ

Avatar

зочин 2025-02-06 66.181.160.50

Нөгөө хоршоо байгуулаал үнэ навс уначихнаа гэсэн чинь юу болсон бэ ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж