Ньюс агентлаг өнөөдөр /2025.02.06/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна
11:00 цагт:
- "Монголын үндэсний дроны холбоо" ТББ-аас БНСУ-ын шинжлэх ухаан танин мэдэхүйн үндэсний ассоциацтай хамтран ажиллах санамж бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт байгуулна.
11:00 цагт:
- Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотой уулзалт хэлэлцүүлэг МҮЭХ-ны хурлын танхимд болно. Утас: 95115380
10:00 цагт:
- МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны удирдлагууд, МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд ийн төлөөлөл иргэд олон нийт, намын гишүүдийн санал хүсэлтийг хүлээн авч уулзах “Иргэдээ сонсъё” уулзалт Тусгаар тогтнолын ордонд болно.
-"ХХI зууны эхэн үеийн Монголын дүрслэх урлаг дахь хөрөг зураг" үзэсгэлэнг МУЭ-ийн арт галерейд нээнэ. Үзэсгэлэн 2 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
-Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн гуравдугаар сарын 12-ныг хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.
-Соёл урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Мөнгөн мод-2025” наадамд нэр дэвшигчдийн бүртгэлийг энэ сарын 3-7-нд хүлээн авч байна.
-“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа “Соёолж молл” болон “Их наяд” худалдааны төвд энэ сарын 27-ныг дуустал үргэлжилнэ.
Холбоотой мэдээ