Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс нийт нутгийн зудын үнэлгээг гаргасан байна. Тодруулбал, нэгдүгээр сарын сүүлийн арав хоногийн байдлаар нийт нутгийн 80 хувь нь цастай байгаа аж. Тухайлбал, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их цастай байгаа бол говь, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө, Хүдэрт сумдаар 22-34 см хүртэл цастай байна. Бусад нутгаар 1-10 см хүртэл цасан бүрхүүлтэй байна гэсэн мэдээ гарчээ. Тэгвэл гуу жалга, хунгарласан газруудад 60 см хүртэл зузаан цастай байгаа юм.
Өнөөдрийн байдлаар 10 аймгийн 30 сум цагаан зудын, 16 аймгийн 55 сум цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байгаа аж.
Зудын эрсдлийн үнэлгээгээр нийт нутгийн 30 гаруй хувьд нэн их болон их, 40 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй. Харин 10 гаруй хувьд бага эрсдэлтэй, 10 орчим хувьд эрсдэлгүй гэсэн үнэлгээ гарчээ.
Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх, Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн зарим сумдын нутгаар нэн их болон их эрсдэлтэй байна.
2024 оны арванхоёрдугаар сарын 31-нд гаргасан зудын эрсдэлийн үнэлгээтэй харьцуулбал эрсдэлгүй нутгийн хэмжээ багассан бол бага болон дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгджээ.
Зудын үнэлгээг өнгөрсөн зуны ган, зуншлага, өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны бүрхэц, зузаан болон дараа сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээг ашиглан гаргадаг байна.
Зуншлагын байдлын 2024 оны наймдугаар сарын 20-ны үнэлгээгээр Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх, Баян-Өлгий, Завханы зарим сумдын нутгаар гантай болон гандуу байдалтай байжээ. Мөн 2024-2025 оны өвөл-хаврын бэлчээрийн даацын үнэлгээгээр Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай зарим сумдаар даац олон дахин хэтэрсэн гэсэн үнэлгээтэй байжээ.
Зочин 2025-02-06 139.5.216.210
Зохиомлоор ч болтугай зуд болгох сонирхол дээр доргүй л байгаа, зуд нэрийн доор хяналтгүй идэх хүсэлтэй улсын лобби яваад байх шиг
Зочин 2025-02-06 202.126.90.85
Одоо ч зуднаар дарга нар зоолдог болсон цаг, яаж ийж байгаад зуд болгочихвол ашигтай тусдаг гэж байгаа, тусламж энэ тэр гээд сул юмнууд дээр ажиллах сонирхолтой
хүннү 2025-02-06 202.9.46.114
Зунжин найр наадам, ёс заншил гэж баахан ууж идэж, өвөл цас хоёрыг мартсан хүмүүс гэнт цас ороод эхэлхээр “зуд боллоо, төр засаг биднийг хайхрахгүй байна” гэж бахирч орилж эхэллээ. 20-хон см цас юу ч биш. Мал чинь та нараас ураантай шүү.
Нэргүй 2025-02-06 66.181.177.136
Зудын бэлтгэлийг нь маш сайн хийлгэж байх хэрэгтэй юм биш үү! Одоогийнх шиг жаахан өвс төдийн юм бэлтгэдэг нь нэмэргүй байна. Өвс тэжээлээс гадна хашаа, саравчийг нь хүрэлцээтэй сайн бэлтгүүлж байхгүй бол жилийн жилд л жаахан цас орохоор сүйрцгээх шахуу юм болох юм. Хувийн аж ахуйтан малчид өөрсдөө амьдарч сургаах болоогүй юү?
уншигч 2025-02-06 43.228.129.139
энэ жил дулаахан сайхан өвөлжиж байх шиг э, Завханы Түдэвтэй зудархуу л гэж мэдээлээд байх юм, тэндээс ирсэн хүнээс асуухад саявтар багахан цас орсон сүйдтэй юм болоогүй л гэж байх жишээтэй, зуд болгож яах гээд ч бдаг юм бэ дэ мэдэхгү
Нэргүй 2025-02-06 66.181.179.204
зуд баян малчдыг айхтар нэрвэдэг тиймээс намын бэлэг олон жиптэй түрүүлж очно. тэгэхээр ахиухан бууз, архи бэлтгээрэй.
Нэргүй 2025-02-06 202.9.41.107
Мнгол хүмүүс ажилгүй мөнгөггүй хоосон х***а манж зулбасгууд нам төр-р битүү х***а манж зулбасгууд мнгол хүний ажлыг эзлцн мөнгтэй.хулгай шаацн зэвүүн зэвхийн л******д.
Нэргүй 2025-02-06 202.9.41.107
Мнгол хүмүүс ажилгүй мөнгөггүй хоосон х***а манж зулбасгууд нам төр-р битүү х***а манж зулбасгууд ажл мөнгтэй.
Нэргүй 2025-02-06 202.9.41.107
Нам төр битүү х***а манж зулбасгууд хужаад амьдраад бгам юм уу хааша юм. л***р.
Нэргүй 2025-02-06 202.131.225.53
улам нэмэгдэнэ
зочин 2025-02-06 60.76.83.146
Хүнд хэцүүг онцлоод байлгүй, малчид өөрсдөө хир бэлтгэлтэй энэ цаг үеийг угтаж байгааг илрүүлэн бичээч. Дандаа л өрөвдүүлэх, гадны нөхцөлд бурууг тохох хандлагатай бичих юм.
Малчид өөрсдөө бэлэн байдлаа хангаж байна уу? Угаасаа уур амьсгалын өөрчлөлт хаа сайгүй явагдаж, үр нөлөө нь эрчимжсээр байгаа. Манай малчид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож байна уу (төсөл хөтөлбөрөөр бишгүй л арга зам заасан), эрсдэлээ тооцдог уу, бэлэн байдлаа хангадаг уу?