АНУ "аяганы хариуг" өдөрт нь авна

АНУ "аяганы хариуг" өдөрт нь авна

АНУ "аяганы хариуг" өдөрт нь авна

Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын тусламжийн гэрээний нэг хэсэг болгон Украинаас 17 төрлийн газрын ховор металл авах болжээ. Энэ нь компьютер, батарей, эрчим хүчний хамгийн сүүлийн үеийн технологийг хөгжүүлэхээр хичээж буй үйлдвэрүүдэд чухал ач холбогдолтой стратегийн металл юм. Тухайлбал, Украинаас олборлох 17 хүнд металлд диспроз, неодим, цери зэрэг дэлхийн царцдасны хэмжээнд элбэг байдаг төрлүүд орно.

Дашрамд дурдахад, АНУ-ын Геологийн албаны 2024 оны үнэлгээгээр дэлхий даяар 110 сая тонн орд, үүний дотор дэлхийн хамгийн том олборлогч болох Хятадад 44 сая тонн орд байгаа гэж тооцоолсон байдаг.

Мөн Бразилд 22 сая тонн, Вьетнамд 21 сая тонн, ОХУ 10 сая тонн, Энэтхэг долоон сая тонн нөөцийн хүнд металлтай гэж тооцоолжээ. Гэхдээ байгалийн металлыг олборлоход химийн хүнд элементүүд шаардагддаг бөгөөд үүний үр дүнд асар их хэмжээний хорт хаягдал гарч, байгаль орчны хэд хэдэн гамшиг тохиолддог. Улмаар олон улс орнууд ховор төрлийн хүнд металлыг олборлож, үйлдвэрлэлийн зардал гаргахаас эмээдэг байна.

ТРАМП ЯАГААД ЭДГЭЭР МЕТАЛЛЫГ ХҮСЧ БАЙГАА ВЭ?

Эдгээр 17 газрын ховор элемент тус бүрийг аж үйлдвэрлэлд ашигладаг бөгөөд гэрлийн чийдэнгээс эхлэн пуужин хүртэл өдөр тутмын болон өндөр технологийн олон төрлийн төхөөрөмжид шаардагдана. Жишээлбэл, өнгөт телевизийн дэлгэцэд европиум, шил өнгөлгөө болон тос боловсруулахад цери, машины катализатор ажиллуулахад лантан зэрэг чухал ач холбогдолтой юм.

Мөн уг 17 төрлийн металл нь бараг л орлуулшгүй эсвэл зөвхөн өндөр зардлаар орлуулах боломжтой өвөрмөц шинж чанарыг агуулдаг.

Түүнчлэн, неодим, диспрозиум нь маш хүчтэй соронз бий болох боломжийг олгодог бөгөөд засвар үйлчилгээ бага шаардагддаг. Улмаар далайн салхин турбиныг далайн эргээс хол зайд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжийг олгодог байна. Өнгөрсөн жил Украины ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын тусламжийн хариуд ховор металл нийлүүлэх саналыг гаргаж байсан бөгөөд тохиролцоонд хүрэх сонирхолтой байгааг нь Трамп Даваа гаригт мэдэгджээ.

ӨНӨӨ ЦАГТ ДЭЛХИЙН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ИХЭНХ НӨӨЦ ХААНААС ГАРДАГ ВЭ?

Хэдэн арван жилийн турш Хятад улс газрын ховор элементийн нөөцөө хамгийн ихээр ашиглаж ирсэн. Мөн барууны орнуудад тавигддаг хатуу хяналтгүйгээр цэвэршүүлэх үйл ажиллагаанд асар их хөрөнгө оруулалт хийсээр иржээ. Гэхдээ тус улс ховор элементийн үйлдвэрлэлд асар олон тооны патент мэдүүлсэн нь томоохон хэмжээний боловсруулалт эхлүүлэх гэж хичээж буй бусад орны компанид саад болж байна.

Улмаар газрын ховор элементийн нөөц элбэг зарим орнууд боловсруулаагүй хүдрээ Хятад руу цэвэршүүлэхээр илгээх нь илүү хямд гэж үздэг.

АНУ болон Европын холбоо нь ихэнхдээ Хятадаас ховор элемент импортолдог ч өөрсдийн үйлдвэрлэлтээ нэмэгдүүлж, Бээжингээс хараат байдлаа багасгахыг хичээж байна. 2019 онд АНУ-Хятадын худалдааны маргаан ид оргилж байх үед Бээжин ховор металл экспортын хэмжээгээ багасгаж байжээ. Үүнээс ч өмнө 2010 онд Хятад улс газар нутгийн мөргөлдөөний улмаас газрын ховор элементийн экспортоо зогсоосноор Япон улс тасалдлын сөрөг нөлөөг бодитоор мэдэрсэн юм. Улмаар Токио нийлүүлэлтээ төрөлжүүлэхийн тулд маш их хичээж, Австралийн "Lynas" групптэй хамтарч, Малайзаас бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэрээ байгуулсан байдаг.

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХөөрхөнХөөрхөн
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Cochin 2025-02-06 47.230.49.158

Mongold baidaggui yum uu ene olon metalluud. Mongol gazriin bayalgaar bayan geed baidag.

Avatar

Batyi 2025-02-06 43.228.130.85

дэлхий даяар 110 сая тонн орд, үүний дотор дэлхийн хамгийн том олборлогч болох Хятадад 44 сая тонн орд байгаа????????????????????

Avatar

21 2025-02-06 66.181.185.101

BERTEGCHIN BARUUNIIG 35 JIL DAGALAA ODOO DAVRAAD.URANAA MONGOLD.BULNA GEJ BAINA UUMEES ILUU YAJ DOROMJLOL HULEEGEED BAIGAAN.BE

Avatar

МАНГАД УРААН УХВАЛ ХОРГҮЙ, МОНГОЛ УХВАЛ СҮЙРНЭ 2025-02-06 202.55.191.130

МАЛ МИНЬ МАНАЙХААС ЗҮГЭЭР Л ШАР НУНТАГ ХЭЛБЭРЭЭР Л ОЛБОРЛОНО. МАНГАД Н О В ШНУУД БУРИАД ДАЯАР БАРАГ ГУРВАН ТОМ ХҮХРИЙН ХҮЧЛЭЭР ОЛБОРЛОДОГ УРААНЫ УУРХАЙНУУДТАЙ. ГЭТЭЛ ЯАХААРАА МОНГОЛЧУУД БИД ФРАНЦУУДТАЙ НИЙЛЭЭД ОЛБОРЛОЖ БОЛДОГГҮЙ ЮМ БЭ? ЦӨМИЙН ХАЯГДЛЫГ МОНГОЛД ОГТ БУЛАХГҮЙ МАЛНУУДАА.

Avatar

Нэргүй 2025-02-06 70.54.71.56

Энэ Зэлинский ёстой ёроолгүй тэнэг юм аа, з****г аваад байлдаад амиа өгөөд байдаг дээр нь баялгаа устгаад

Avatar

Нэргүй 2025-02-06 202.126.91.53

Дебыль ээ,,,,эрх чөлөө тусгаар тогтнолыг байлдаж дайтаж үхэж байж,,, цус нулимас амиараа олж авдаг юмаа,,,,лросын дарлалд орвол украин улс украин үндэстэн сөнөдөг юм,,,,,

Avatar

Zochin 2025-02-06 103.57.93.247

ta nart oros ykrainii asyydal yamar ch xamaagui.Xarin uursdiinxuu asyydliig xichee.ard tumen maan buur yadyyrch idex xool umsux xytsas xurtel adyydal bolj bna shuu

Avatar

Нэргүй 2025-02-06 185.129.62.63

Зөвөө Америк яваандаа оросыг эзлэх болно. Ирээдүйд Монголчууд Америктай хиллэдэг болвол сайхан шүү.

Avatar

Нэргүй 2025-02-06 202.131.225.242

Монголд Халзанбүргэдэй гэж газарын ховорын том орд байгаа үүнийгээ хятадуудад найр тавчихгүй, хэн нэгэн улс төрчдийн хувийн эрх ашигт ашиглуулчихгүй чулуу болгох хэрэгтэй байна. Гэвч яг өнөөгийн төрийн эрх барьж байгаа улсууд энэ ордыг ашиглах гэрээг монголын эрх ашигт нийцүүлэн хийх эсэх нь эргэлзээтэй байна. Хятадын авлигын өгөөштэй дэгээнд өлгөгдсөн нөхдүүд төрийн эрхэнд байх магадлал өндөр байна. Тийм мэдээлэл ч их гарах боллоо. Хэрэв үнэн бол монгол улсын үндэсний аюулгүй байдалд маш аюулта

Avatar

Иргэн 2025-02-06 202.21.121.236

Төрд ямар ч падлийгүй орд гэсэн шүү

Avatar

Нэргүй 2025-02-06 45.117.32.44

энэ улсын нутаг дэвсгэр дээр багаа нэг ширхэг чулуу ч төрд хамаатай тийм биш гэж үзэж байгаа бол Монгол улсын зэвсэгт хүчинтэй тулах л болох байхдаа эргүү төлөг минь

Avatar

Нэргүй 2025-02-06 122.201.23.83

Оросууд газар нутагтай нь бүгдийг нь авна АНУ баялагыг нь авна .

Avatar

Нэргүй 2025-02-06 66.181.191.237

ТРАМП БОЛ ТРАМП ШҮҮ ДЭЭ

Avatar

Нэргүй 2025-02-06 202.9.41.107

Трамп анхнааса дайн зогсоон ярдг зөв бодлого.

Avatar

Барууны Орнуудаа гэж 2025-02-06 202.70.43.34

Барууны Орнууд хөөрхий Хятадын Газар Нутаг дээр хамаг хог новшоо овоолж хамаг хүнд Аж Үйлдвэрүүдээ байгуулчихаад өөрсдөө нэг л их ариун гэгээн юм ярьцагаана дандаа. Барууны Орнууд нэг л их ариун гэгээн, хууль дүрэм ярьчихаад Орос Украйны баялагт шунана….Барууны орнууд бол Байгалийн Нөөцийг Шавхагч хамаг муу муухайгийн сэдэгч бусдыга уриалагч муу сэтгэлтнүүд мөнөөс мөн ч юм шиг………….

Avatar

Б 2025-02-06 202.55.191.130

ЗӨВ ШДЭЭ. ТРАМП МОЛОДЕЦ. ЭНЭ ГЭРЭЭГЭЭР АНУ-ЫН УКРАЙН ДАХЬ СОНИРХОЛ ИХСЭХ ТУЛ ДАЙНЫГ ХУРДАН ДУУСГАХАД АСАР ИХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ. ОДОО ДЭЛХИЙД Г.Х.ЭЛЕМЭНТЭЭР ХЯТАД АЗАРГАЛАЖ БАЙНА. МАНАЙ ХЭДЭН МОНГОЛЯЛНА УРВАГЧ Н О ВШНУУДЫГ АШИГЛАН ХАЛЗАН БҮРГЭТЭЙН ОРДЫГ АШИГЛУУЛАХГҮЙ ГЭЖ ХЯТАД ХИЧЭЭЖ БАЙГАА. ГЭТЭЛ АЙЛЫН ЗЕЛИ ХҮҮ УУЛ УУРХАЙГАА Ч ХӨГЖҮҮЛНЭ, ТЭНДЭЭС ОЛСОН МӨНГӨӨРӨӨ ЦЭРЭГ АРМИА Ч БЭХЖҮҮЛНЭ. ЦАРЬ БСДА ТРАМПАД ХУЛХИДУУЛЖ ХАНАХГҮЙ Л ДЭЭ. ТРАМП БИЗНЭСМЭН ХҮН. ЯАЖ ЦАРЬ БСДАГ ХОШГИРУУЛАХАА САЙН МЭДЭЖ БАЙГАА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж