Сүүлийн сард олны анхаарлыг татаж буй дуулиант хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
ШҮҮХ З.ЭНХБОЛДЫГ ЦАГААТГАЖ, Б.ЭНХ-АМГАЛАНГ ГЭМ БУРУУТАЙД ТООЦОВ
УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2025.02.05/ гурав дахь өдрөө үргэлжиллээ. Хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2024 оны гуравдугаар сард болж, шийдвэрээ танилцуулсан. Тухайн үед Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм.
Улмаар Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг /2024.09.25/ нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн байдаг.
Шүүхээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдыг гэм буруугүйд тооцсон бол УИХ-ын гишүүн асан, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгаланг гэм буруутайд тооцжээ.
ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ М.БОЛД АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч М.Болд ажлаа хүлээлгэн өгч буйгаа зарлалаа. Сүүлийн үед хөлбөмбөгийн холбоог тойрсон санхүүжилттэй холбоотой асуудал олны анхаарлыг татсан. Улмаар хөлбөмбөг сонирхогчид, зүтгэлтнүүд, клубууд ээлж дараалан шаардлага хүргүүлж, эсэргүүцлээ илэрхийлж, ээлжит бус их хурлаа хийхийг шаардаж байв. Үүсээд буй асуудал дээр ажлын хэсэг гарган ажиллаж байгаа ч одоогоор үр дүнд хүрээгүй байна. Харин энэ үед холбооны ерөнхийлөгч нь ажлаа өгч, дараах мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдлийн төгсгөлд "Дахин хэлэхэд, хөлбөмбөгийн жинхэнэ өхгжлийн төлөө оролцогч талууд эцэс төгсгөлгүй хардлага гүтгэлгийг орхиж, эв нэгдлийг эрхэмлэн хамтдаа хөгжинө хэмээн итгэж байна" гэжээ.
Өнгөрсөн сард хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж үүрэгт ажлаа өгч, М.Ганбаатар түүний орыг залгасан юм.
МУИС, МҮИС-ИЙН НЭРИЙН МАРГААН ЭЦЭСЛЭГДЖЭЭ
Нэргүй 1 минутын өмнө 59.153.113.37
ANUSDI80955877
Нэргүй 14 минутын өмнө 103.212.118.175
1960 хэдэн оны ЗХУ-ын "Кавказад олзлогдсон хүн" гэдэг алдарт инээдмийн кинонд 3 хулгайч (Моргунов, Никулин, Вицин) баригдаад шүүх хурал дээр нэг (хульчгар=Зи) нь "Дэлхийн хамгийн шударга энэрэнгүй шүүх мандтугай" гээд алга таших гэж үздэг марзан дүр гардаг байхаа??!! Эдүгээ монголын шүүх үнэхээр "энэрэнгүй" шүүх болжээ!!!