Нисэх буудлын шалган нэвтрүүлэх цэгийн ажилтнууд ус, ундаа, гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг хурааж авах нь нийтлэг үзэгдэл. Харин Өмнөд Солонгосын Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын ажилтнууд кимчи хурааж аваад завгүй байна. Солонгос хоолны гол хачир кимчиг шингэн зүйлсийн нэгэн адил гар тээшинд авч орохыг хориглодог.
Гэтэл өнгөрсөн жил л гэхэд Инчон нисэх буудал зорчигчдоос 10.7 тонн кимчи болон түүнтэй ижил төрлийн даршилсан ногоо, хачир хураан авчээ. Кимчиг халуун ногоотой соусанд дэвтээдэг тул энэ нь шингэн зүйлд тооцогддог.
Хураагдсан эд зүйлсийг устгах эсвэл бусдад хандивладаг бөгөөд 10.7 тонн кимчиг бүгдийг нь орон нутгийн нийгмийн халамжийн төвд хандивлажээ.
Солонгосчууд хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой хатуу дэг журам баримталж буй нь анхны тохиолдол биш. 2024 онд тус улсын тэргүүлэх агаарын тээврийн компани “Korean Air” экономи ангиллаар аялж буй зорчигчдод бэлэн гоймонгоор үйлчлэхээ больсноо мэдэгдсэн билээ. Буцлам халуун ус, хөнгөн зуушаар үйлчлэх нь нислэгийн үед хэтэрхий аюултай гэж үзсэн тул уг шийдвэрийг гаргажээ.
Нэргүй 2025-02-05 202.126.89.148
Dear God, please delete Valentine's day 🙏🙏🙏
Нэргүй 2025-02-05 66.181.178.221
Шингэн зүйл онгоцонд тэсэрч дэлбэрэх аюултай.
Зочин 2025-02-05 139.5.216.210
хэхэ, кимчинүүд ч маниасаа дээрдэх юмгүй ш дээ, жинхэнэ өлөн гарууд
Нэргүй 2025-02-05 202.131.234.123
хэхэ со өлсөөд байнаа даа.түүхэндээ өлсөж ирсэн түмэн шүү дээ.