Трамп Жуниор хууль бус ан хийсэн хэргээр буруутгагдав

Трамп Жуниор хууль бус ан хийсэн хэргээр буруутгагдав

Трамп Жуниор хууль бус ан хийсэн хэргээр буруутгагдав

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн хүү Трамп Жуниор улсын хамгаалалтад байдаг ховор төрлийн шувууг агнасан хэргээр буруутгагдаж байна. Венето дахь бүс нутгийн зөвлөлийн гишүүн Андреа Занони хэлэхдээ, Италийн хойд хэсэгт анд явж буй Трамп Жуниор ховор төрлийн "Tadorna ferruginea" гэгдэх хондон ангирыг агнасан бичлэг нийтлэгдсэн гэв. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа, "Энэ бол Европын холбооны шувууны удирдамж, Италийн хуулиар Европ даяар хамгаалагдсан шувуу юм. Уг шувууг алж, эзэмшсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Венето болон Итали нь АНУ-ын өмч биш" гэж дургүйцлээ илэрхийлсэн байна. Трамп Жуниор хамтран үүсгэн байгуулсан зэрлэг байгалийн амьдралын хэв маягийн талаар сурвалжилдаг "Field Ethos"-д нуурын эрэг дээрх нуувчнаас нугас агнаж буй бичлэгээ цацсан юм. Тухайн бичлэгүүдийн нэгт тэрбээр 10 гаруй усны шувуудаас нэг шувууг онцолж буй харагдана.

Видео бичлэг дээр Трамп Жуниор "Энэ бүс нутагт тийм ч их үзэгддэггүй галуу шувуу байна. Англи хэл дээр юу гэж хэлдэгийг нь мэдэхгүй ч гайхалтай ан байлаа" гэж хэлж буй нь тодоос тод байгаа аж.

Энэтхэгт Брахмин нугас гэгддэг хондон ангир бол өмнөд Азид өвөлжиж, зүүн өмнөд Европт үрждэг нүүдлийн шувуу юм. Дэлхийн хэмжээнд тоо толгой нь цөөрсөн, устах аюултай гэгддэггүй ч байгаль орчны мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн үржлийн тархац нь өөрчлөгдөж байгаа тул хамгаалах ёстой гэж шийдвэрлэсэн. Занони хамгаалалтанд байдаг шувууг агнах нь гэмт хэрэг гэж тодорхойлж, Трамп Жуниорыг Италид оршин суугч биш тул ямар аргаар ан хийж явааг нь шалгах хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.

Италийн Ан агнуурын холбооны ерөнхийлөгч Массимо Букони гадаадын иргэд Италид ан хийх боломжгүй гэдгийг үгүйсгэж байна.

Гэхдээ хондон ангир агнасан болох нь батлагдвал хууль зөрчсөн болно гэж мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ, "Видео бичлэгийг нүдээр харахад хондон ангир шиг харагдаж байгаа нь үнэн. Америкт хамгаалагдсан эсэхийг би мэдэхгүй, гэхдээ Европ, Италид үүнийг хамгаалдаг. Хэн ч үүнийг агнаж чадахгүй" гэв. Занонигийн үзэж буйгаар, тухайн видео бичлэгийг Венецийн ойролцоох Пиеримпи хөндийд, тусгай хамгаалалттай газар авсан байж магадгүй. Тэрбээр мөн бүс нутгийн эрх баригчдаас ан агнахыг зөвшөөрсөн компанийн лицензийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг холбогдох талуудад ямар хориг арга хэмжээ авах ёстойг тодруулж, заавал арга хэмжээ авах ёстой гэв.

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 36 минутын өмнө 66.181.188.220

Эцэг шигээ шизотой ла,,,,,лар,,,,

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.188.220

Энэ хогын ла лар ийм л юм хийншдээ,,,,нохой кадыровын хүү гөлөг адамтай яаг адилханшдэээ,,,савсага трампын тэнэг гөлөгшдээ,,,?манай орос ахтай монгол оркуудын шүтээн,,,,дебыль с**,,,

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.131.234.123

монголын талаас хулгайн ан хийгээд ер нь амаараа доллоож гаргсан тохиолдол байгаа хөөн хэлэуэх хугауаа байхгүы тул ялыг нь өгч бариад ир.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.190.30

Монголд үе үе трж ан хийдэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж