Монголын улстөрчид эрх ашиг нэгдвэл тосоо гартал тэврэлдэж, ашиг сонирхол нь зөрчилдвөл цусаа гартал зодолдож ирсэн. Эрх ашиг, ашиг сонирхол гэдэг нь эрх мэдэл ба хөрөнгө мөнгөний тухай юм. Эрх мэдэл, хөрөнгө мөнгө булаацалдаад ирэхээр институци хоорондын зөрчил үүсдэг. Гээндээ ч, гоондоо ч гэгчээр асуудал нь тогтолцоондоо ч, хүндээ ч байдаг.
Төрийн ордонд хоёр өдөр зохион байгуулсан агаарын бохирдлыг бууруулах сонсгол өмнөх сонсголуудын адил үр дүн муутай, өрсөлдөгч нараа намнахад чиглэгдсэн нь тэнд өрнөж буй үйл явдлаас тов тодорхой харагдсан, уншигдсан.
Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад Монгол Улс өнгөрсөн 20-оод жил 4.7 их наядыг /энэ тоо ч бас зөрүүтэй/ зарцуулсан боловч агаарын бохирдлоороо Монголын нийслэл дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. Энэхүү статистик үзүүлэлт нь утаа улстөрчдийн хувьд унацтай бизнес болсоныг харуулсан баримт, нотолгоо. Улстөрчид нь агаарын бохирдлоор ашиг хийхээ больсон цагт Улаанбаатарын утаа буурна. Тэр хүртэл тэнгэрийн салхинд залбирч суухаас өөр гарц, гаргалгаа нийслэлчүүдэд даанч алга.
УИХ-аас Төрийн ордонд зохион байгуулж буй дөрөв дэх сонсгол нь утаа болов. Өмнө нь Хөгжлийн банк, нүүрсний хулгай, ногоон автобусны луйвраар нээлттэй сонсгол зохион байгуулж, тэдгээр сонсголууд улс төрийн тодорхой зорилгодоо хүрсэн.
Энэ удаагийн сонсголыг сонсч суухад, У.Хүрэлсүхийг онилсон улс төр явчихлаа гэсэн хардлага төрж байна. Шалтгаан нь, нээлттэй сонсголын “дэд бүлэг” нь сайжруулсан түлш буюу “Тавантолгой түлш” компанийн өнгөрсөн хугацаанд зарцуулсан хөрөнгийн талаар хэлэлцэв.
У.Хүрэлсүхийн Засгийн газрын 2018 онд гаргасан түүхий нүүрс түлэхийг хориглосон шийдвэр 2019 оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн байдаг. Улмаар “Тавантолгой түлш" компанийг байгуулж, анхны захирлаар нь М.Ганбаатарыг томилсон юм. Тус компани долоон жилийн хугацаанд баруун, зүүн, төвийн гэсэн гурван үйлдвэртэй болж, түлш үйлдвэрлэхэд нийтдээ 1.4 их наядыг зарцуулжээ. 1.4 их наяд бол бага тоо биш. Шуудайнд гэхэд л 80 тэрбумыг зарцуулсан гэхээр төсвийн мөнгийг жинхэнэ уйлуулсан байдаг. Бүр уйлмаар нь сайжруулсан түлшнээс болж 779 хүн амиа алдсан гэх статистик. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн нээлттэй сонголын үеэр өгсөн тоон мэдээ.
Хамгийн сүүлийн эмгэнэлт явдал гэвэл сайжруулсан түлшнээс болж 2025 оны нэгдүгээр сарын 24-ний шөнө БГД-т нэг гэрт унтаж байсан зургаан хүн амиа алдсан . Нэг л шөнө унтаад өглөө нь гэр бүлээрээ амиа алдсан ийм жишээ цөөнгүй.
Атал энэ бүхэнд хариуцлага хүлээх ёстой “Тавантолгой түлш" компанийн гүйцэтгэх захирал асан өдгөө Хөл бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга хийж байгаа. М.Ганбаатар сайжруулсан түлшний чанар яагаад муудсан бэ гэдэгт, хариулт өгч чадах гол хүн. Гэвчиг түүнийг нээлттэй сонсголд дуудсангүй юу эсвэл тэрбээр дуудаад ирсэнгүй юу. Ямартай ч тайлбар өгөх ёстой гол хүн нь ирээгүй нь сонсгол ердөө шоу байсан гэсэн үг. М.Ганбаатарын үйлдвэрлэсэн түлшнээс болж 779 хүн амиа алдсан гэдэг нь түүнтэй хариуцлага тооцох том үндэслэл мөн.
Тэрчлэн энэ хугацаанд сайжруулсан түлшний чанарт хяналт тавих ёстой холбогдох яам агентлагууд юу хийж байсан бэ гэдэг нь асуултын тэмдэг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайжруулсан түлш санаачилсан нь үнэнч, хяналт тавих, хариуцлага тооцох нь холбогдох сайд, дарга нарт хамаатай асуудал. Ерөнхийлөгч өөрийн биеэр шалтгалт явуулах эрхгүй, боломжгүй.
Гэх мэтчилэн Ж.Чинбүрэнгийн ахалсан нээлттэй сонсголоос хоёрхон буруутан тодорсоны нэг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, нөгөө нь нүүрсээ үнэгүй өгсөн MCS компанийн Ж.Оджаргал. Тэр тусмаа Гашуунсухайтын төмөр замын төсөл УИХ-аар орохын өмнө MCS руу чиглэсэн ийм сонсгол зохион байгуулсан нь улс төрийн шалтгаантай, тэрхүү зорилгодоо ч хүрсэн биз. Женкогийн мөнхийн өстөн бол MCS-ийн Ж.Оджаргал гэдгийг улсаараа мэдэх хойно.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн бол МАН дахь Женко.Баттулгын БЭТ. Эрүүл мэндийн сайд болох мөрөөдлөө Т.Мөнхсайханд булаалгасандаа У.Хүрэлсүхэд уурлаж, өсөрхөж явдаг ч байхыг үгүйсгэхгүй. Л.Оюун-Эрдэнийн танхимд У.Хүрэлсүхийн гэх “шошго”-той сайд нарын нэг бол Т.Мөнхсайхан. Нөгөө талаар сайжруулсан түлшний асуудлыг олон нийтэд ил гаргаж буйн бүр том зорилго нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль.
УИХ дахь “утсан хүүхэлдэй” нараа дагуулаад хөдөөгүүр “хөх туг” намируулах болсон Х.Баттулга 2021 онд У.Хүрэлсүхэд муриулсныхаа хариуг авах эртний тооцоотой яваа ч биз.
Х.Баттулгын хувьд нэг зуусан хүнээ тавьдаггүй, шоронд хийж салдгийг М.Энхсайхан, С.Баярцогтын туулсан тавилангаас харчихад болно. Х.Баттулгын хувьд нэг том амбицтай яваа нь үнэн. Хэдийгээр Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхээ хасуулсан ч Ерөнхий сайд болох эрх нь нээлттэй. Чухам үүний төлөө УИХ-д өрсөлдсөн, хөдөө орон нутгаар хөх туг барин тэнүүлчлэх ч болсон.
Төрийн ордны гурван давхраас захиалга өгдөг эрх мэдэлтэй болоход түүнд ганц хүн саад болж буй. Тэр нь У.Хүрэлсүх. У.Хүрэлсүхийг “онилсон” утааны сонсголын цаадах улс төр нэг иймэрхүү л уншигдлаа.
Нэргүй 2025-02-06 139.5.219.240
ха ха хулгайчид хоорондоо алалцаж л байг. нэгэн ч гэсэн далдарч байвал зүгээр л байна шүү
ЗОЧИН 2025-02-06 66.181.182.114
БАТТУЛГАА ЧИ ОДОО БОЛНО ЯАСАН ИДЭЖ УУЖ ХАНАЖ ЦАДДАГГҮЙ н**ш ВЭ СОНГОГЧИДОО ХҮДЛЭЭД ӨРӨГДӨЛӨӨ ӨГ.
17 ЧИНГЭЛЭГ СПИРТЭЭР ХИЧЭЭН МОНГОЛ ИРГЭДИЙН АМИЙГ АВСАНАА МЭДЭХҮҮ
ХАЙРЫН САЙХАН ОЛИМПИЙН АВРАГЫГ БУРУУ ЗАМРУУ ОРУУЛСАНАА МЭДЭХ ҮҮ БАЯНХОНГОР, БУЛГАНД СОНГУУЛЬД ӨРСӨЛДҮҮЛЭЭД ГАРАХГҮЙ БОЛХООР НЬ ӨРСӨДӨГЧ НАРЫГ НЬ НАМНАЖ БАЙГААД ОЛИМПИЙН ХОРООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД БОЛГООД ЭЦЭСТ НЬ НАЙЗЫН НЬ НАЙЗААР НЬ АЛУУЛСАН.
ОДОО НААД БОСОО ГАНБАА МЭТИЙН НӨХДӨӨ НЭГИЙГ НЬ НЭГЭЭР НЬ АЛУУЛЖ БАЙЖ 27 ОНД ЕРӨНХИЙЛӨГЧИД
Нэргүй 2025-02-06 66.181.191.224
Утааг Хүрэлсүхийн үе шиг бууруулах хэрэгтэй. Луйварчид эргээд ноцох юм. Утаа багасгах арга технолги нь тодорхой байгаа. Хогийнхон хэрүүл тарихаас өөрцгүй юмаа
Зочин 2025-02-06 66.181.177.38
Утааг шийдэх цаг болсон. Хэн буруутай хэн тэр их мөнгийг идэж уусныг ил тод иргэдэд зарлаж шийтгэлийг оногдуул хүний амиар тоглогч шоу хийгчдийн нэрсийг нь илчил. 3.5 сая хүнээ эрүүл мэнд золгүй явдлаар алдмааргүй байна. Харамсалтай олон гэр бүл эмгэнэлтэйгээр нас барж байгааг төрийн тэргүүн гээд байгаа хүний нэр холбогдоод байгаа нь эмгэнэл. Таавчиктай эмэгтэйд суудлаа тавьж өгсөн үхэлд яахыг ард түмэн асууж байна.
Нэргүй 2025-02-06 66.181.181.14
Тэр их мөнгөөр гэр хороололын дэд бүтцийг татаж гэр хороололд гал түлүүлэхгүй болгох боломжтой байлаа. Бохир цэвэр дулааны шугамыг гэр хороололын хашаа хороо руу татаж хямд өртөгтэй хаус байшингуудыг барихад дэмжлэг үзүүлж цэгцэлсэн бол өдийд утаагүй байх бүрэн боломжтой байсан мангар монголчууд өөрсдөө энэ МАН-ыг дахин дахин сонгож гаргачихаад хаа хамаагүй Баттулга ерөнхийлөгч рүү шихэхээсээ ичмээр юм. Засгийн газар УИХ Ерөнхийлөгч гээд МАН дангаараа 8 жил төр барьсан гудамжинд явсан АН хамаагү
И 2025-02-06 122.201.31.167
Яагаад Хүүк гэж ? Хүмүүсийн хооронд яс хаяад бна уу? Хүүкийн үед утаа үнэхээр байхгүй шахуу болсон. Тэгээд ч Ерөнхийлөгч болоход нь их нөлөөлсөн. Харин энэ ЗГ хамтарсан гэдгээр зүгээр л бантан боллоо. Ямарч хариуцлага алга. Худлаа, хулгайч нь даварлаа !!!
Нэргүй 2025-02-06 122.201.31.175
утааг буурахад төрөөс гаргадаг төсвийг болих хэрэгтэй
Нэргүй 2025-02-06 139.5.219.204
Чухамыг хэлэхэд Хүрэлсүхийн үед утаа нэг хэсэгтээ арилсан, Харин утгаагаар хөлжигсөд айхавтар сандарч, хүрэлсүхийн үед хийж байсан түлшний найралгыг өөрчлөж одоогийн хүн алаад бйагаа найрлагыг гаргаж ихсэн, тэгээд санаандаа хүрсэн …
Cochin 2025-02-06 47.230.49.158
Zasgiin gazriig shuuhed ogoh heregtei. Ui olon humuusiig shuud busaar horduulah udmiin sand noloolohuiz horduulah uil ajillagaa yavuulsan.
Khvrel svkh fan ch ard tvmnii 2025-02-06 91.74.21.196
Itgeliig hosor hayasan daa
Зочин 2025-02-06 103.212.117.184
Ядмагхан, давжаахан таамаг биш үү? Хэрэв Баттулга ард нь байгаа гэх үнэн бол энд хэлсэнээс хавьгүй том учир начир байгаа байлгүй дээ.
Нэргүй 2025-02-06 103.212.162.196
Ямар ч түлшийг зөв галлаж, зөв шатааж, дуусгах ёстой. Яагаад бусад нь /бүр 99.99%/угаартаж үхэхгүй байгааг анзаарах сөхөө байна уу? Угаарын дохио хүртэл гэрт нь тавьж өглөө, одоо яалгах гээд байгаа юм бол. Үхсэний хохь гэж хэлэх гээгүй шүү. Соц-ын үед нүүрс, заг түлээд угаартаж үхсэн үй түмэн жишээ бий, даан ч мэдээлдэггүй, нуудаг байсан үе. Одоо бүр түүхий нүүрсээ түлье гэж илт сурталчлах боллоо, энэ болохгүй ээ. Шахмалаар улам сайжруулах хэрэгтэй. Анхны жил утаа, угаар аль аль нь эрс багассан
Төр засгийн энэ хэд яахав 2025-02-06 202.55.188.97
Төрийн тэргүүнүүд засагийн удирдагчид УИХ н гишүүд яахав.хүн хэн байх н ямар хамаа бна
Шахмал түлшийг буруу аргаар хортой бодис холиж үйлдвэрлэж байгаа эсэхийг шалгаж тогтоодог газарт н хандаж үнэн мөнийг тогтоолгооч дээ таминь энэ
Шахмал түлш буруу хэрэглэсэн та өөрөө буруутай 2025-02-06 202.55.188.97
Шахмал түлшийг шинжилгээнд өгөөд шинжилгээний хариу ямар гарахыг н харж байж хариуцлага тооцох тухай ярина шүү.
Нэргүй 2025-02-06 66.181.191.224
коммеит идчлээ
Нэргүй 2025-02-06 66.181.191.224
Онилсон нь ортойдогоо. Жонхуу голлоод АН тэргүүтэй туйлшрагчид л улсыг сүйрүүлдэг.. Буруу зөвөө ярилцаад, эрх баригч, сөрөг хүчин хамтраад зүтгэх ёстой. Улс төрийг ашиглаж талцаж сайн үйл бүхнийг чөдөрлөх нь луйварчдын үндсэн арга бөгөөд хоцрогдол мөн. Баруунд ч өнөөдөр талцал Монгол шиг зохиомол бөгөөд хурцадмал биш болсон, ийм байхыг орчин үеийн хүн төрөлхтөний хөгжлийн төвшин шаардаж байна.
Нэргүй 2025-02-06 103.168.34.42
тэрбумтнуудын л. хийж байгаа. ажил. өрөнхийлөгч. ерөнхий. сайд. их. хурлын. дарга хот. аймгийн. дарга. нар. нь.тэрбумтэнгууд. эдгээр. хүмүүс ийн. удирдагч. нар нь. их. наяын. хөрөнгөтнүүд. олон. хүмүүсийн нэгдсэн. ажилдаа
Нэргүй 2025-02-06 78.147.192.146
Нямсүрэн авгай доор даруй 40 гаруй хүнийг хэрэлдүүлээд талцуулаад авлаа . Санаа нь бага зэрэг тайвшраад сайхан болж байгаа байх даа! Баттулгаар мөнч их хооллох юм даа ! Тэр ч мөлжүүртэй толгой болтой ! Энэ хүн ямар ч сэдвээр бичсэн тэр хүний нэр заавал л байж байх юм .
Мөнх 2025-02-06 103.137.14.214
Манайхан тэр тусмаа Хүрэлсүхэд эх орноо худалдаж байгаагаа ойлгох мэдлэг, боловсрол байгаа гэж үү. Харих Баттулга бол юуг ч, хэнд ч хамаагүй худалдах худалдаачин бололтой. Энэ бүхнийг жирийн иргэд бид нийтийн сүлжээнээс л ойлгож авч байна даа.
зочин 2025-02-06 103.212.118.202
Хүүк ч, Баттулга ч, ОюунЭрдэнэ ч гурвуулаа хэрэггүй.
Нэргүй 2025-02-06 175.193.253.108
Ямар нэг болохгуй асуудлыг сөхөх гэхэд заавал хэн нэгэн рүү оиилсон болгож улс төржүүлдэг нь монголын эмгэнэл. Мэдээж бодохгуй зүйлийн ард хэн нэгэн буруутан бгаа, тэрнийг олж тогтоож ил гаргаж хариуцлага үрүүлэхгүй юм бол монгол өөдлөхгүй. Тэр дэндүү ойлгомжтой
Нэргүй 2025-02-06 66.181.161.93
хүүк охид хүүхнүүдээр бялхаж байгаа даа сүнээ мүнээ гологдоод
Нэргүй 2025-02-06 66.181.181.10
Cүнээ Mүнээ гологдоод хэн мэн шилэгдсэн юм бэ тэгээд бялхаж байгаа охид хүүхнүүд нь аа? Сайхан худлаа залах юм аа
Үүлйстүгүлдөр я***н зууялагч, Түйяаццэг я***н 2025-02-06 38.143.66.132
угөаартаж үхэхийг хүүктээ ерөөё энэ ондоо гэр бүоээрээ их тэнгэрт
Нэргүй 2025-02-06 202.55.191.130
Хүрэлсүх эрх мэдэлтэй байгаа дээрээ Баттулгыг байх ёстой газар нь хийсэн нь дээр дээ. Монголын хөгжилд буян болно. Ерөнхийлөгчийн хийсэн ажил гэж түүхэнд үлдэнэ.
Нэргүй 2025-02-06 103.168.34.73
БАТТУЛГА БОЛ ГЭР ХОРООЛОЛЫН ОРОН БАЙРНЫ МЭРГЭШСЭН ХУЛГАЙЧ ӨӨР ЮМГҮЙ…
Нэргүй 2025-02-06 202.126.90.72
Хүүк ыг хамгаалж Ард түмэн босно шүү.
Нэргүй 2025-02-06 178.174.229.45
SAGSUU BUZAR HURELSUG BOL OLIGTOI BOLOVSROL BHGUI BAGA DARGA ULAAN HUVSGALCH L HUN SHUU DEE NILEEN HIIRHYY BAS HURANDAA GJ BGAAA KK MULGUUDUUU GEHDEE HAR MUU YILENDEE GARGUUN SAIN IIM L BAAGII SHTEEE , HENTIIN 3 TENEG OYUERDENE NYANBAKTERI HURELSUG
Нэргүй 2025-02-06 103.212.118.175
Хүрэлсүх бол жинхэнэ ранг зиндаа нь цэргийн бага л хүн! Гэвч Х.Баттулгыг бодвол эх орноо худалдах хүн биш байх?? Хэрэв Х.Баттулга Засгийн толгойд гарвал энэ улс ОРОС хэмээх мангасын хоол болоод дуусна!! Оросууд 1990 онд алдсан шигээ дахин алдахгүйн тулд матар мэт тас зуугаад тавихгүй!!! Ийм учир "муу ч гэсэн манай нохой" гэгчээр эхний ээлжинд цэргийн бага даргаа хамгаалах хэрэгтэй болж байх шиг байна??!!
Нэргүй 2025-02-06 45.117.35.49
ха ха
Зовлонгийн Шалтгаан 2025-02-06 202.70.43.34
Энэ Хорвоогийн ЗОВЛОН явж явж МЭДЭХГҮЙ ЧАДАХГҮЙ МУНХАГ ХҮСЭЛ ШУНАЛ-д Тулдаг гэж Мэргэн хүн хэлсэн үнэн юмаа…Хорвоогийн Хамаг Амьтал Зовлонгоосоо Үүрд Хагацах болтугай……………………..
Зочин 2025-02-06 66.181.180.225
Энэ сонсголын ач буянаар Улаанбаатар долоо хоног утаагүй байна. Улаанбаатарыг утаагүй болгосон энэ сонсголд баярлалаа. Одоо аймгийн төвүүдэд сонсгол хийж утааг бууруулаарай. Амжилт хүсье.
Нэргүй 2025-02-06 66.181.161.238
мал минь салхилж утааг арилгаж байгаа хурмаст тэнгэртээ баярла!
Нэргүй 2025-02-06 45.117.35.49
итгэлтийн гэнэн хонгор
өөртөө дүгнэлт хий 2025-02-06 66.181.186.169
З. Энхболдыг ерөнхийлөгяид нэр дэвшүүлэх хэрэгтэй шүү дэмжинэ. Хогийн Хүрэлсүх бол хэрэггүй н**ш гэдэг нь улам бүр нотлогдсоор. нэг л олон орон хэсэж доншуучилж зугаалсан н**ш. ингэснээр гадаад харилцаа сайжрахгүй. АНУ-ын болон бусад орны удирдагчид тэгж олонорон хэсээд байгаа юм алга. эх орондоо хэрэгтэй юм хийж үлдээдэг. энэ новшоос үлдэх юм юу ч байхгүй хог шаар.
Нэргүй 2025-02-06 103.212.118.175
1936-1940 онд Сталины яргачин НКВД-ийн дарга байсан Н.Ежов гэгч этгээд тэр үеийн Оросын сор болсон сэхээтнүүдийг хядаж дууссан байдаг. Энэ нөхөр намхан тагжгар (1,51 метр) учир "дутуугийн комплекс"-той, дотуур тамиртай, зуунги өсөрхүү тул атаархаж явсан бүх хүнийг устгасан байдаг. Харин 1940 онд өөрөө баривчлагдан, Дээд шүүхийн зоорийн ддавхарт буудуулсан!!! ДУТУУГИЙН КОМПЛЕКС-той тагжгарууд аюултай шүү!!!
бүгд 2025-02-06 66.181.186.169
шахмал хорын асуудал яах аргагүй Хүрэлсүхтэйшууд холбоотой, хариуцлага хүлээх ёстой энэ тэнэг сүгсэлзүүр
Нэргүй 2025-02-06 45.117.35.49
маш зөв
Нэргүй 2025-02-06 103.168.34.213
MCS ODJARGAL PZ DA OLSOJ UHLEE U l***r BANIDIAA CHI ZUUH HIIJ BARILGA BARIAHDA TULHAAR HULGAICH BISHDE PZ DA ZOLBIN g*** SHIG HULGAI HIINE BOGD UULNAAS HULGAISAN GAZARAA OLON NIIT BOLGOOROI ATS MINE
Нэргүй 2025-02-06 202.21.109.20
Анх MCS-ийг зуух тарааж эхлэхэд ёстой гайхсан. ийм том компани зуух хийгээд орж ирэхэд, өө юу вэ гэж бодож байлаа. гэхдээ барилгын салбарт нээх том биш ажлын тэндэрт mcs орж ирсэн бол тэр ажлыг авахгүй нь тодорхой, гэхдээ яах гэж гэж боддог
сонгогч 2025-02-06 202.9.46.54
хүрэлсүх гэдэг хүн элбэгдоржийн хонгилын шүүгчдийн халаасанд бүр мөсөн оржээ…..4 жил шүүгчдийг цэвэрлэх талаар хуруугаа ч хөдөлгөсөнгүй….цамцаа урагдтал үзэлцэх ч өнгөрлөө…..энэ амьтныг сонгосондоо маш их харамсаж байна….элбэгдорж шиг ядаж 1 удаа хууль бус зарлиг гаргаад тэднийг зайлуулж чадвал түүний гавьяа болно доо….аймхай хулчгар хүн юм….
УГААРТУУЛАГЧ ХҮХЭРСҮХ 2025-02-06 185.242.5.50
Шахмал түлшийг хүчээр тулгаж ард иргэдийг хордуулж байгаа төрөөс төрсөн тэрбумтан угаартуулагч хүрэлсүх тайлбараа өгөө Монголчуудад
Нэргүй 2025-02-06 139.5.218.44
Нямсүрэн минь хэний захиалгаар юм биччихэв. Юм уншдаг эрэгцүүлэн боддог хүнд бол ёстой сэвэх гэж үүнийг хэлнэ. Ингэж олныг үймүүлэх хэрэг юунд байна. Эсвэл тэнэг толгой юмуу?
XET negrit 2025-02-06 132.194.13.93
t
XT 2025-02-06 132.194.13.93
Numburaas gadni OC zailyyl E mrt byrees,sanaatai zalilyylsan, ireltgyi steelingf daralt;
bainguin steelingbzgay? bedani OB; 2025-02-06 132.194.13.93
jubu cboem nation, nu chyjix dom, bez bunnix detei keni
Нэргүй 2025-02-06 202.126.90.60
Хүүк гаргаж ирсэн бацаанууддаа онилуулж байвал хохь нь шдээ
Нэргүй 2025-02-06 202.131.225.242
Зандаахүүгийн Энхболд Норовын Алтанхуяг хоёрын нэгийг АН аас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хэрэгтэй.
Сэтгэл сэмрэгч 2025-02-06 202.9.46.42
Энэ Сэтгүүлч нар яахаараа дандаа хүний хооронд яс хаясан, хагалж бутаргах санаа агуулсан хар муу юм бичдэг юм‼️ Хорлонтой юм. ‼️
Нэргүй 2025-02-06 124.158.107.176
Зөв уншжээ. Жэнко Ганбаатарыг Еөкдүүлэх, өөрөө ЕС-дөх санаатай аймагтаж эхлэхшив. Жэнко нар монголын хөгжлийг 30 жил ухраасан нь тэнэг хүнд ч ойлгомжтой болсон.
Зочин 2025-02-06 139.5.218.93
Хоцрогдсрн сэтгүүлч вэ Улс тороос оор юм олж харахаа больжээ яхүрэлмүх яоджаргал хоербг чинь тайван баылгана гээд тэр олон зуун утаанд хордож үхсэн хүмүүсийг ярихгүй байх уу Нүүрсний утаа нүдэнд харагддаг уёраас угаартаж үхэх нь бага байсан Нүдэнд үл үзэгдэх хий хортой байна Бүрэн болиулах хэрэгтэй Хотын хүн амыг цоолж байж утаа багасна Бас улс бариглсан байрнуудыг худалдаж аваад иигэддээ түрээсэлж баыгаад аажмаар хувьд огох үр дүнтэй аргыг Нчмбаатар огт бодохгүй байна Хэдэн арван жид ипотекээр
Зочин 2025-02-06 66.181.179.161
Хүкийн хошного долоогчидоо юуг нь өмөөрөөд зөвтгөөд байгаа юм бэ? Сайжруулсан түлшийг хэн эхлүүлэв? Тэр түлшийг түлж эхлээд хэн хордож үхэв? Тавчиктай хүн хараад хэн явав? Еөк болно гэж хэн чичрэв? Шүүх шүүх гэж хэн орилов? Баахан илэрсэн хулгай дээрэмчдэд хэн хариуцлага ярихгүй орхив? ХЭН?
зочин 2025-02-06 60.76.83.146
Нямсүрэн сэтгүүлчээ
Атал гэж монгол хэлэнд өгүүлбэр эхлүүлдэг юм байхгүй шүү!!!!!!!!!!!!!!!
Үүнийгээ болиорой.
Иргэн 2025-02-06 59.153.112.76
Илт буруутай ажлаас болж олон хүн амь насаа алджээ. Ажлаа өгөх хэрэгтэй. Улс төрчид ичих булчирхай нь ажиллахаа болиод олон жил болжээ. Ордноор дүүрэн урвагч, авлигч, хулгайч, иргэдийн амь насаар хөрөнгөжигчид: тендер, ЖДҮ, Сургалтын сан, нүүрсний хэрэг, автобусны хэрэг, төсвийн мөнгө, г/зээл тусламж, төрийн өмчид ААН, утаа, ядуурал, хорт хавдар, ажилгүйдэл, одоо бүүр газраа хятадад өгдөг болов. Залуучууд гадаад зугтаах болов – эмгэнэл. Хятадын муж болох эрсдэл өдөр ирэх тусам ойртож байна!!!!!
Нэргүй 2025-02-06 103.168.34.27
Атаа хорсол бдаг л бх.
Улс төржүүлэх хэрэггүй.
Хүк бол шударга, алдаа хийсэн бол шууд л тахимаа өгна
Бүү санаа зов!
Гэхдээ хүн амиа алдаад л учир бгаа
Нэргүй 2025-02-06 139.5.219.220
Утааны үхэл ба зовлогийн эзэн Хүрэлсүх үнэн нь ч үнэн байх аа – улныхад бол " бага даргын нүүрс халсан " гэнтийн шийдвэрт хэлмэгдэгсэд гэж өөрсдийнхээ хувь заяанд гомдоцгоодог бол , хоног хоногоор хомсдсоор \ уланд ууссаар байгаа \ ДУНДЧУУД " табчиктай бүсгүйг " ЗГ – аараа дэнчин тавьсан шигээ ИХ ба ЗГ – аа огцруулах эрх зөвхөн Хүрэлсүх – д бий гэсэн хүлээлттэй байгаа …
Нэргүй 2025-02-06 202.179.3.111
Монголын төрөөс Баттулгатангуудыг зайлуулж байж зөв хөгжих байх даа.
зочин 2025-02-06 66.181.160.50
Зөв умшсан байнаөөөө
Нэргүй 2025-02-06 59.153.113.37
ANUSDI80955877VANXANDI
Irgen 2025-02-06 70.187.210.175
Yuch bn hoer hynuii hoorond hov bolgoh uumaa ene setguulchid erne yamar hugiin nohod bee zaaval 2 hynii hoorond jov hutgaj olz haidag ene stegyylchfiig hamhiin tyryynd es zyitei bolgoh heregtei ard olnii dund hov hutgasan adgiin amitad
Ибобш 2025-02-06 66.181.161.116
Оджаргал МсиЭс ч монголд тустай ч юм бгаа хорлонтой шуналтай хийсэн ч юм бгаа байх. Ганбаатар гэж архичин царайтай нөхөр яагаад дэвшээд яваад байдгыг бас мэдэхгүй. Стандартаа хүнд биш нүүрсэндээ тааруулж гаргаад муйхарлаад бгаа нь бас үнэн. Төр юм хийж болохгүйн нэг жишээ юм.
Нэргүй 2025-02-06 66.181.189.39
Хүрэлсүх Баттулга ОЭ гээд новшнуудыг зайлуулахсан