“Google” хиймэл оюун ухааны амлалтаасаа няцав

“Google” хиймэл оюун ухааны амлалтаасаа няцав

“Google” хиймэл оюун ухааны амлалтаасаа няцав

“Google” компани хиймэл оюун ухааны ёс зүйн бодлогоо шинэчилжээ. Ингэхдээ зэвсгийн хэрэглээ, тандалтын зорилгоор хиймэл оюун ухааны технологийг ашиглахгүй гэсэн амлалтыг хуучин бодлогоосоо хассан байна. Хуучин бодлогодоо хүмүүсийг гэмтээх зориулалттай зэвсэг эсвэл бусад технологи, олон улсын хэм хэмжээнээс давсан хяналт тавих технологийг хэрэгжүүлэхгүй гэж заасан байдаг.

“OpenAI” компани 2022 онд “ChatGPT”-г хэрэглээнд нэвтрүүлснээс хойш хиймэл оюун ухааны өрсөлдөөн толгой эргэм хурдтайгаар үргэлжилж байна.

Хиймэл оюун ухааны хэрэглээ эрс нэмэгдсэн энэ цаг үед “Google” компани ийнхүү өөрөө өөртөө тавьсан хязгаарлалтаа сулруулав. Google анх 2018 онд хиймэл оюун ухааны зарчмуудаа нийтэлсэн. Тухайн үед тэд Пентагонтой байгуулах 10 тэрбум ам.долларын гэрээнээс татгалзаж, тэдний санал манай хиймэл оюун ухааны зарчимд нийцнэ гэдэгт итгэлгүй байна гэж байжээ. Хэзээ ч байлдааны технологи бүтээхгүйг тусгасан тодорхой бодлого баримтлахыг шаардсан өргөдөлд компанийн 4000 ажилтан гарын үсэг зурсан ч эсэргүүцсэн 10 орчим хүн халагдаж байсан түүхтэй. Гэвч энэ удаагийн шинэчлэлт нь анхны хэвлэгдсэн зарчмуудын утгыг эрс өөрчилж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-05 139.5.219.114

Гайхалтай бна Хятад гээд хулхи бараа шахдаг шигээ коммунизмын суртал ухуулагатай юм гаргаад байхад яалтай билээ.Хятад Орос дандаа тархи угаасан данные оруулж энэ салбарыг зарчимгүй бодлогогүй зэрлэг балмад болгох байх шүү

Avatar

Балт 2025-02-05 202.126.89.180

гүүгэл угаасаа нохойн баас. анусын суганы үс гэхээр ямар олигтой юм байв гэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж