ЗГ: Дарханы Хонгор суманд гангийн үйлдвэр барина

ЗГ: Дарханы Хонгор суманд гангийн үйлдвэр барина

ЗГ: Дарханы Хонгор суманд гангийн үйлдвэр барина

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2025.02.05/ танилцууллаа.


ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Хуульд заасан 251 тусгай зөвшөөрөл байгаагаас 122 зөвшөөрлийн актууд хууль давсан журмаар сайдын тушаалаар батлагдсан байна. Бид маргааш Зөвшөөрлийн зөвлөлийг хуралдуулж, сайдуудын тушаалыг цуцлах тодорхой чиглэл өгнө. Үүнтэй холбоотойгоор Даваа гариг бүр бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлыг Шуурхай штаб дээр зохион байгуулалттай хуралдаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Энгийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоод руу шилжүүлнэ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслөөс гурав нь хэрэгжиж эхэлсэн. Эдгээрийн долоон төсөл нь "Эрдэнэс Монгол" нэгдэлд хамаарч байгаа. Үүнд нэмүү өртөг шингэсэн, технологийн агууламж шингэсэн бүтээгдэхүүнийг хэрхэн үйлдвэрлэх вэ чиглэлээр ажиллаж, Шивээ-Овоогийн цахилгаан станц, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр дээр ажилласан.

Энэ долоо хоногт Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр барьж байгуулах арга хэмжээний тухай тогтоолын төсөл батлагдсан.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт ган үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлж, жил бүр гадаад руу алдаж буй 700-800 сая ам.долларын урсгалыг багасгах зорилгын хүрээнд нэг жилд нэг саяас дээш хэмжээний ган үйлдвэрлэж, дотоодынхоо гангийн хэрэгцээг бүрэн хангах, 2028 онд 1200 ажлын байр бий болгоно. Энэ төсөл хэрэгжсэнээр Баялгийн сангийн орлого нэмэгдэж, иргэдийн хуримтлал арвижна. Стратегийн ордууд дээр 34/50 хувийг хэрхэн тогтоох вэ гэдгийг хувийн хэвшилтэй ярилцаж, аль аль талдаа хожилтой байх талаар баг бүрдүүлэн ажиллана. Эцсийн үр дүнд иргэний хадгаламж хэрхэн нэмэгдэх вэ гэдэг дээр том үр дүнг өгнө.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулиар нутгийн өөрөө удирдлагын байгууллага хараат бусаар өөрсдөө төлөөллөө сонгож, Ерөнхий сайд батламжлаад явдаг. Тухайн нэр дурдагдсан аймгийн удирдлагуудын талаар гомдол санал Засгийн газарт ирээгүй байна. Гомдол ирвэл шаардлагатай арга хэмжээг авна.

Ирэх хаврын чуулганаар Засгийн газрын 14 эрх зүйн реформын хүрээнд төрийн албаны шинэчлэлийг хийнэ.

Нэг талаасаа нийтийн үйлчилгээний хандлага руу оруулна. Энэ хүрээнд төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хуулиар баталгаажуулж, олон улсын мэргэжилтэн, экспертүүдийг төрд орох бололцоог нээж өгнө. Орон нутагт түр орлон гүйцэтгэгч томилж байгааг цэгцэлнэ. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэггүй бол комисс, зөвлөл гэсэн ойлгомжгүй статусыг нэг талд гаргана.  Төрийн албанд 30 хувийн цомхотгол хийнэ. "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн Хүний нөөцийн захирал дээр гадаад хүнийг томилохгүй бол энэ тогтолцоонд хэн ч ирээд өөрчлөлт орохгүй.

"ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРНА"

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

-Хуралдаанаас Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон миний бие БНХАУ-тай хийж байгаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын асуудлыг Засгийн газар хоорондын хэлэлцээрээр гарын үсэг зурах эрхийг олгох шийдвэр гаргалаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2025 оны хоёрдугаар сарын 13-наас 15-ны хооронд хийх айлчлалын үеэр энэ бичиг баримт эцэслэгдэн зурагдана. Хятадын талаас Хөгжил шинэтгэлийн хорооны дарга нь энэ хэлэлцээр дээр гарын үсэг зурна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу УИХ-ын Эдийн засаг болон Гадаад бодлогын байнгын хороогоор орж, гарын үсэг зөвшөөрлийг олгосон.

УИХ-аас баталсан үндсэн чиглэл дотор БНХАУ-ын 4 компанитай одоо хийж байгаа нүүрс худалдан авах урт хугацааны гэрээний үнийн саналыг баримталж байгаа. Мэдээж урт хугацаанд энэ төсөл үргэжилж, улирал тутамд өөрчлөгдөөд явна.

Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж дуусаад дахин УИХ дээр ирж, соёрхон батална. Төмөр замын бүтээн байгуулалтыг 2025 оны дөрөвдүгээр сараас эхлэхээр төлөвлөж, 976 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудал байгаа. Энийг бууруулах ажлыг салбар яам хийж байгаа. Санхүүжилтийг ЭТТ компанийн мөнгөөр хийнэ. Урд хөршийн хөрөнгө оруулалтаар хийсэн "Петро Чайна Дачин тамсаг" ХХК-ийн 4 орчим тэрбум ам.долларын  төсөл хэрэгжээд олон жил болж байгаа. Татварын 400 тэрбум төгрөгийн маргаантай асуудал байгаа. Хуулийн шинэчлэл хийж байж энэ асуудлыг шийднэ. Мөн "Оюутолгойн" хөрөнгө оруулалт дээр 1.4 их наяд төгрөгийн татварын маргаан үүссэн байгаа. Бид хуулийн өөрчлөлт хийж, энэ асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байна.

Шадар сайд С.Амарсайхан:

-Гурван асуудлыг хэлэлцүүллээ. Нэгдүгээрт, Стандарт техникийн зохицуулалт хохирлын итгэмжлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах. Хоёрт, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Алтанбулаг, Хөшигийн хөндий, Замын-Үүд, Цагааннуур чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, бусад хэлбэрээр хамтарч, яаралтай жигдрүүлэх. Гуравт, менингит өвчний тохиолдол, цаашид хийх арга хэмжээг хэлэлцлээ. Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх дүүрэгт менингит өвчний тохиолдол гарсан. Тандалт судалгааны ажлыг хийж байна.

УОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд ажлаа эрчимжүүлж байна. Өнөөдрийн байдлаар энэ өвчний тархалт тодорхой хэмжээнд хязгаарлагдаж байгаа боловч урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлэх шаардлагатай.

Харамсалтайгаар энэ халдварын улмаас гурван настай хүүхэд эндсэн. Эмнэлэгт эмчлэгдэж байсан нэг хүүхэд эмнэлгээс гарсан. Зарим вирус, нянгийн эх үүсвэрийг тогтоохоор БНСУ-ын лабораториудад өгч явуулсан. Хариуг нь хүлээж байна. Одоо байгаа шинж тэмдгүүддээ тулгуурлаж, ямар төрлийн вакцин хийх вэ гэдгээ тодорхойлж, дараагийн шатны арга хэмжээг авна.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Очирбат:

-Монголд менингококкийн халдварын дэгдэлт 1972-1974 онуудад жилдээ 2765 тохиолдол гарч 285 хүн нас барж байсан. Мөн 1992-1994 онд жилдээ 3084 тохиолдол гарч, 253 хүн нас барж байсан. 1994, 1995, 1996 онуудад 2-18  насны хүүхдүүдийг 98 хувьтай вакцинжуулснаас хойш 300 өвчлөл гарч, 40 хүн нас барсан байна. Энэ халдвар 2000 оноос тогтвортой буурсан ч жил бүр тогтмол илэрч байна. Тодруулбал, 2007 онд 167 хүн, 2013 онд 40, 2019 онд 20 хүн өвчилсөн. Нийт 5-6 жил тутамд дэгдэлт гарч байна. Мөн 2023, 2024 онд энэ өвчлөл нэмэгдэх аргачлын тооцооллыг гаргаж, бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 202.179.27.131

нэг их олон юм ярилгүй эхлээд тэр нефьтийн үйлдвэр арьс ширний үйлдвэр эгийн станц 5-р станцаа л бариадхаач дээ. өмнөхөө дуусгаагүй байж юун олон юм эхлүүлдийн. сонсохоос чих өвдөхөөр байна. одоо тэгээд тэзү гэж идээд араас нь суурь цутгаад тэгээд үйлдвэр ч үгүй баахан зээлийн хүү төлөх үү. хорвоо чи монголчуудаар ямар их зээлийн хүү төлүүлдэг юм бэ

Avatar

АГААРЫН ЮМ Ш А А А Х Г Ү Й ШҮҮ 6 минутын өмнө 66.181.183.181

УРАНЫ ХОРТ ГЭРЭЭГ ЦУЦАЛ ЧИ !!!!!

Avatar

Нэргүй 19 минутын өмнө 202.131.234.123

гангын үйлдвэр байсаар байхад дэмийрээд байгаараа. ганц жижиг хайлуулах зуухаа ажиллуулж чадахгүй хэвтэж үхсэн нохойн оцгор-тимон чи хол очиж хонхортоо цагирагалаж бай.

Avatar

Нэргүй 34 минутын өмнө 202.70.43.34

Монголд ямар нэг МЕГА төслийн сургаар л бөөн ХАМААРАЛ БҮХИЙ ашиг сонирхолын зөрчилтэй, алтан ургийн ХҮМҮҮС ШАВДАГ болжэээ…….мафсан, хуурамч, явцгүй, Даргын хамаарал бүхий хүмүүс л идэж ууж баяждаг төслүүд газар авч бнадааа…

Avatar

Нэргүй 33 минутын өмнө 202.70.43.34

Монголд ямар нэг МЕГА төслийн сургаар л бөөн ХАМААРАЛ БҮХИЙ ашиг сонирхолын зөрчилтэй, алтан ургийн ХҮМҮҮС ШАВДАГ болжэээ…….мафжсан, хуурамч, явцгүй, Даргын хамаарал бүхий хүмүүс л идэж ууж баяждаг төслүүд газар авч бнадааа…

Avatar

Зочин 58 минутын өмнө 66.181.190.150

34/50 хувийг баялгийн санл авна гэж яасан удаан ярьж бнаа. Хэлэлцээр эхэлнээ л гээд лав 3 сар боллоо. Үр дүн юу болсон бээ. Ухаа худаг ачит их цагаан суврага юу болсон бээ. Учрал аа. Яасан их ярьдаг юм бээв одоо үр дүнгээ танилцуулаач. Ирэх 7 хоногт хийнээ л гэдэг. Таг чиг

Avatar

Оноч 1 цагийн өмнө 66.181.181.17

Баринаа зурнаа л гэсэн улс байх юм…яах гээд байдаг юм бол… Барьсан зурснаа 1 хэлж болдоггүй юм уу? эсвэл албаар зуруулахгүй, бариулахгүй арга чарга хайгаад тэгээд яриад байдаг юм уу?

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.179.106

Төр бизнес хийнэ гэдгээ хэзээ болих вэ? Төр бизнест оролцоод байвал авилга хэзээ ч арилахгүй, бизнес ч хөгжихгүй!!!

Avatar

irt 3 цагийн өмнө 202.70.34.115

yamar negen tusliig ehluuleh ni duusgahaasaa chuhal aa

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.189.39

ҮХСЭН НОХОЙН ОЦГОР .ацных нь Гангийн үйлдвэр

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 124.158.123.35

Тогны асуудлаа шийдээгүй байж мийгаа төсөл гэж зүүдлэхээ болино уу, эсвэл зүгээр л ТЭЗҮ хийж мөнгө олох арга уу …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж