"Чингис хаан" олон улсын нисэх буудлаас хот руу ирэх тууш замд зам тээврийн осол гарч тодорхойгүй хугацаагаар тус хэсгийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Өнөөдөр цасан шуурга хүчтэй байгаагаас зам талбай харагдахгүй байгаа тул нисэхээс хот руу явах иргэд Төв аймгийн замаар хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.
Төв аймагт мөн цаг агаарын нөхцөл байдал муудаж цас их хэмжээгээр орж, цасан шуургатай байгаа тул авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсч, тууш замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа аж.
“Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хотруу хүрэх тууш замын хөдөлгөөнийг хэзээ нээх нь тодорхойгүй байна. Тиймээс зорчигч үйлчлүүлэгчдийг нисэх буудлаас Улаанбаатар хотруу хүрэхдээ Төв аймгийн замыг сонгон анхаарал, болгоомжтой зорчино уу!
Нэргүй 1 цагийн өмнө 188.162.254.53
за суулийн уеийн эр эм нь ялгаагуй !!!!!
санаа 2 цагийн өмнө 202.9.41.37
Зөвхөн нисэх чиглэлд зориулж анх хурдны замыг зориулсан. гэвч түүгээр орон нутгийн болон үзлэг оношилгооны ихээхэн дутагдалтай гэмээр авто хэрэгслүүд их зорчдог энэ нь аюулгүй байдалд хор нөлөөтэй
зочин 2 цагийн өмнө 192.82.66.30
Манан их татдаг Хөшигтийн хөндий гэдэг буруу газарт онгоцны буудлаа барьсан байна даа
Нэргүй 2 цагийн өмнө 122.201.31.253
Ямар ч чадваргүй эмэгтэйчүүд машин барих нь ихэслээ.
зочин 2 цагийн өмнө 192.82.66.30
эмгэтэй жолооч хараад түрэмгийлж урдуур нь дайрдаг шахдаг зангаа эрэгтэй жолооч нар больчихоо