Трамп АНУ-ыг НҮБ-ээс гаргах зарлиг буулгалаа

Трамп АНУ-ыг НҮБ-ээс гаргах зарлиг буулгалаа

Трамп АНУ-ыг НҮБ-ээс гаргах зарлиг буулгалаа

Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс (UNHRC) АНУ-ыг гаргах зарлигт гарын үсэг зурлаа. Улмаар тус улсаас НҮБ-д олгох бүх санхүүжилт зогсох юм. Трампийн хувьд хоёр дахь засаглалынхаа хүрээнд Парисын хэлэлцээр, ДЭМБ-аас гарах зарлигийг хэдийнэ гаргасан. Мөн зарим улс оронд олгох тусламжаа эргүүлэн татахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн.

Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Цагаан ордонд айлчилж буй энэ үед Трамп "UNHRC"-өөс гадна НҮБ-ын Палестинд тусламж үзүүлэх агентлагаас (UNRWA) гарах тушаал буулгав. Мөн Вашингтон НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (UNESCO) дахь оролцоогоо эргэн харж, дүгнэлт хийснээр цаашид хамтрах үгүйг шийднэ гэж Трамп мэдэгджээ.

Өмнө нь 2018 онд Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа АНУ-ыг НҮБ-ын Хүний эрхийн комиссоос гаргасан байдаг ч Жо Байдены засаг захиргаа 2021 онд гишүүнчлэлээ сэргээсэн байдаг.

Энэ талаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик мэдэгдэхдээ, тус агентлаг, агентлагийн удирдлагууд үр ашиг, инновацийг нэмэгдүүлэхийн тулд олон шинэчлэлийг хэрэгжүүлэх гэж уйгагүй ажилласан гэжээ. Мөн "АНУ-ын НҮБ-д үзүүлэх дэмжлэг нь тоо томшгүй олон хүний ​​амийг аварч, дэлхийн аюулгүй байдлыг сайжруулсан. Ерөнхий нарийн бичгийн дарга өнөөгийн үймээн самуунтай ертөнцөд энэ харилцааг бэхжүүлэхийн тулд ерөнхийлөгч Трамп болон АНУ-ын засгийн газартай үр бүтээлтэй харилцаагаа үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна" гэж гаргасан шийдвэрээ дахин нягтлахыг Вашингтонд уриалсан байна.

Гэсэн хэдий ч Цагаан ордны нарийн бичгийн дарга Вилл Шарф хэлэхдээ, НҮБ-ын агентлагуудад Америкийн эсрэг байр суурьтай байгаа гэж мэдэгдсэн.

Тэрбээр "Ерөнхийдөө, гүйцэтгэх засаглалын тушаал нь НҮБ дахь Америкийн оролцоо, санхүүжилт болон янз бүрийн улс орнуудад үзүүлэх тусламжийг эргэн харахыг шаардсан. Энэ хүрээнд НҮБ-ын агентлагууд асар их нөөц бололцоотой ч сайн удирдаж чадахгүй, үр дүнгүй ажиллаж байна. Хандиваар тусламж хэрэгтэй хүн бүрийг санхүүжүүлэх ёстой байдаг. Гэхдээ ямар ч тэнцвэр алга" гэж буруутгажээ.

Зарлигт гарын үсэг зурах үеэрээ Трамп НҮБ-ыг үйл ажиллагаагаа сайжруулах хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Тэрбээр сэтгүүлчдэд хэлэхдээ, "Үнэнийг хэлэхэд тэд ажлаа сайн хийж чадахгүй байна. Ажлаа хийхгүй байна. Бидний шийдвэрлэх гэж хичээж байгаа зөрчлүүдийг шийдвэрлэх ёстой, эсвэл ядаж шийдвэрлэх гэж хичээж байгаа бидэнд тусламж үзүүлэх хэрэгтэй. Бид хэзээ ч тусламж аваагүй. Энэ бол НҮБ-ын гол зорилго байх ёстой" гэжээ. Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа ч, хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа ч АНУ олон талт байгууллагуудыг санхүүжүүлэхийг эсэргүүцэж, харин НАТО-гийн цэргийн эвсэлд хувь нэмэр оруулахыг уриалдаг билээ.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 47 гишүүнийг Ерөнхий Ассамблей гурван жилийн хугацаатай сонгодог. АНУ сүүлийн бүрэн эрхийн хугацаа нь арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болох байв.

ЭХ СУРВАЛЖ: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
8
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Барууны Орнуудаа гэж 2025-02-05 202.70.43.34

Барууны Орнууд хөөрхий Хятадын Газар Нутаг дээр хамаг хог новшоо овоолж хамаг хүнд Аж Үйлдвэрүүдээ байгуулчихаад өөрсдөө нэг л их ариун гэгээн юм ярьцагаана дандаа. Барууны Орнууд нэг л их ариун гэгээн, хууль дүрэм ярьчихаад Орос Украйны баялагт шунана….Барууны орнууд бол Байгалийн Нөөцийг Шавхагч хамаг муу муухайгийн сэдэгч бусдыга уриалагч муу сэтгэлтнүүд мөнөөс мөн ч юм шиг………….

Avatar

Нэргүй 2025-02-05 103.145.234.109

….буулгалаа чхшиг.НҮБ-с гарна гэж юу байсын.Сайн тайлбарлаад орхи доо малан сэтгүүлчээ

Avatar

НҮБ тар 2025-02-05 202.70.43.34

НҮБ одоо тарвал таарна доо НҮБ 2-р дайны дараах Дэлхийн асуудлыг зохицуулдаг бсан. Одоо Дэлхий ШАЛ ӨӨР ДЭЛХИЙ болчихоод байхад…

Avatar

Нэргүй 2025-02-05 103.145.234.109

Нүб тарвал урд нь гаргаж байсан шийдвэрүүд яах бол найз аа? Монголын тусгаар тогтнолыг нүб-н орнууд дэмжлүү яалаа? Чи ч яахав сүх далайтал гэдэг шиг нарантуул хавиараа эргэлдэж байгаад л амьдралаа дуусгах хүн.Үр хойч чинь яана даа

Avatar

Нэргүй 2025-02-05 59.153.115.84

Галзуу хүний өдрийн тэмдэглэл! Монгол хэл нойл, англи хэл нойл! Бүр хэлэх үг алга!

Avatar

Нэргүй 2025-02-05 103.57.94.26

Зөв хө.
НҮБ-ыг татан буулгах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-02-05 66.181.188.220

Гях,,,гяхх,,,гяхх,,, Орос ахтай оркуудаа ,,,, талцааад,,,,алалцвал,,,, танай бөгспутины модон жорлон орос улс аугаа америкийг барах уу,,,,айиннн,,,,,дебылиүдээ,,,,,

Avatar

Иргэн 2025-02-05 103.57.95.49

бэртэгчин цөөвөр нүүдэлчин минь орос хятадыг даваад дэлхийг захирч үз кккккк

Avatar

Нэргүй 2025-02-05 66.181.188.220

Оросын шээсээ,,,,аугаа америкын амыг дагаад хэвтэж бай,,,,эс бөгөөс,,,,,,бөгсдүүлнэшүү,,,,

Avatar

зочин 2025-02-05 66.181.160.114

Заа одоо тэр Орос Хятад нь мөнгөөр цутгаад өгөх юм байгаабиздээ …

Avatar

Нэргүй 2025-02-05 66.181.188.220

Гях,,,,гяхх,,,гяхх,,,,хлёр гуйлгачин яана гэнээ,,,,

Avatar

Иргэн 2025-02-05 103.57.95.49

сэрж үз эргүү манкурт бауун үзлийн сүг

Avatar

Нэргүй 2025-02-05 66.181.188.220

За тэгвэл хятадыг нь хасчихья,,,,,гуйлгачин орос чинь яах юм,,,

Avatar

Нэргүй 2025-02-05 103.212.119.122

ГАРЧИГ ӨГӨХ ГЭЖ ЧААВААС ! ОСОЛДОХГҮЙ Л ХАЛЬТ МУЛЬТ БИЧИГ ҮСЭГ ТАЙЛАГДСАН АМЬСГААНУУД ЭНЭ САЙТЫГ АЖИЛЛУУЛМАР БОЛДОГ ЮМ БАЙНА ! НҮБ – С ГАРНА ГЭЖ ХААНА БАЙНА !

Avatar

Нэргүй 2025-02-05 86.85.55.114

Зөв ш дээ. Украйныг хамгаалж чадаагүй, Газаг хамгаалж чадаагүй байж манай хүүхдүүдийг уралдааны морь унахыг хорих гэж оролдсон мэдрэл муутай хүүхнүүд ноомой залуус ажилладаг балай газар. Манайхан дагаж давхиад байсан, ийм л газар л даа НҮБ.

Avatar

Нэргүй 2025-02-05 66.181.188.220

Хөөе,,хөөе,,,орос ахтай,,,,бөгспутин шүтээнтэй оркуудаа,,,,тайвширцан,,,, тавьцан байдаа,,,,яагаад ,,,гэнэт,,,та ноход,,,савсага трампыг муулаад эхэлвээ,,,савсага трамп бөгспутиныг чинь аврах гээд л,,,,,байгаа юм бишүү,,,,соловьев скабеев симоньян шенин кисилёв бүгд л трампыг “””манай хүн,,,, орос хүн”””хэмээн хэлээд байсан юм бишүү?,,

Avatar

зочин 2025-02-05 202.9.41.68

Зөнөг Өвгөн Америкыг самарч байна

Avatar

Нэргүй 2025-02-05 66.181.188.220

Гяр,,,гяхх,,,гяххх,,,

Avatar

Нэргүй 2025-02-05 192.82.65.181

гарчигаа зөв өгөөч. нүб-ийн хүний эрхийн буюу нэг л хорооноос гатна гэж.

Avatar

Нэргүй 2025-02-05 202.126.89.213

Тэнэг өвгөн дайн хийж бусдын газард л шунждээ

Avatar

Оноч 2025-02-05 66.181.181.17

Хятадад л сайхан боломж гарч бна шүү дээ. Хятад АНУ-ыг орлох амбиц бна уу? ашигч новшнууд мөнгө гаргах болохоор бас зугтах юм бол уу? Одоогоор хятадаас өөр эдгээр институцийг АНУ орлох санхүүгийн чадавхитай өөр улс алга даа.

Avatar

Нэргүй 2025-02-05 66.181.188.220

Эмээ уу,,,,дебыль ээ,,,,харанхуй оркоо,,,,хятад хүчирхэг гүрэн байх тийм үндэс үгүй юмшүүдээ,,,оросыг эзлэн авбал магадгүй юмшүү,,,,

Avatar

Харамсалтай хийгээд азгүй юм бэ??? 2025-02-05 192.82.92.204

Трамп дэлхийгээс тонилж Элан Масктай цуг сансарт амьдрах уу, хүмүүн төрөлхтний түүхэнд цэнхэр гариг дээр орших хүчирхэг улс, үе үеийн импер гүрэн бүх ачааг нуруундаа үүрч дэлхийг түвшитгэж, хүчний тэнцвэрийг хангаж цагдаагийн үүрэг гүйцэтгэж ирсэн. Одоо АНУ энэ үүргийг гүйцэтгэж байгаа, 4 жилийн дараа АНУ-ын нэр хүнд навс унана. Хойд хөршийн Путин гэж дайны хэнээтэн. Энэ 2 балайгийн буруугаар Хятад хүчирхэгжиж дэлхийг удирдах уу, харамсалтай азгүй юм бэ? тэд биднийг зажлахгүй залгих уу, чорт??

Avatar

Нэргүй 2025-02-05 66.181.188.220

За ёстой болждээ,,,савсага трампын хамгийн зөв алхам энэ байж магадгүй юмшүүдээ,,,,,яахаараа нүб гэдэг байгууллагын аюулгүйн зөвлөлийн гишүүн ОРОС улс,,,украин хэмээх нүбийн гишүүн улсын газар нутагаас булаан дээрэмдэж хүн ардыг нь аланхядаж байгаа юм,,,нүб үгүйгээр үхэх сэхэхээ үзнэшдээ,,,,талцаад алалцылдаа,,,зөвшдээ,,,зөв,,,,

Avatar

Нэргүй 2025-02-05 202.179.26.115

НҮБ, ДЭМБ Америкаас татаас авдаг нь өнгөрчээ

Avatar

Нэргүй 2025-02-05 103.168.34.2

nice mongol ch gar

Avatar

Unen 2025-02-05 202.126.89.88

Mongol garval Hytad shuud dairna joohon medlegtei bai
Trampiin Ene nuudel Gaziin zurvasiig deeremdeh gesen uildel

Avatar

Нэргүй 2025-02-05 66.181.188.220

За ш**,,,шааа,,,,,эмээ уу,,,дебыль ээ,,,,

Avatar

Алтангэрэл 2025-02-05 180.149.80.74

Энэ н**ш улсаа аваад Дэлхийгээс минь зайлбал таарна.

Avatar

Нэргүй 2025-02-05 66.181.188.220

Чи,,, өөрөө л “””””””трамп яллаа бид яллаа””””гээд л солиороод байсан бусуу,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,бөгспутинээ л хараа,,,бөгспутин чинь савсага трамп шиг л галзуураад,,,,””””я вам,,,,обещал мы победим”””гээп л хоолойгоо цахиртуулан орилоод байсан биздээ,,,,бөгспутинээс чинь бүррррррррр,,,,илүү солиотой пздабас байдаг байх нь байншдээ,,,алтан гэрэл цацруулсан деббль ээ,,,,

Avatar

Уншигч 2025-02-05 202.131.225.197

Дэмжиж байна.
Хаана ч очсон санхүүжилт эзэндээ хүрдэггүй цөөн хүний халаас зузаатгаж байгаа энэ үед маш ЗӨВ ШИЙДВЭР байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж