Их Британи өөрийгөө нөхдөг ухаалаг авто замтай болно

Их Британи өөрийгөө нөхдөг ухаалаг авто замтай болно

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Их Британи өөрийгөө нөхдөг ухаалаг авто замтай болно

Өөрөө өөрийгөө нөхдөг асфальтан замуудыг удахгүй Их Британид ашиглалтад оруулж магадгүй байна. Биомассын хаягдал ашиглаж, хиймэл оюун ухаанаар бүтээсэн шинэ төрлийн асфальт нь засвар үйлчилгээ, хүний оролцоогүйгээр өөрийн ан цавыг нөхөх боломжтой. Их Британи болон Чили улсын эрдэмтэд асфальтыг дахин нөхөх аргыг олж, илүү бат бөх, найдвартай замтай болохоор судалж байна.

Битум буюу асфальт нь түүхий тосноос гаргаж авсан наалдамхай хар бодис бөгөөд авто зам, нисэх онгоцны буудлын хөөрөх зурвасын бүтээн байгуулалтад өргөнөөр хэрэглэгддэг. Асфальтыг хатууруулах тусам хагарал үүсэмтгий болдог. Гэсэн ч хагарсан асфальтууд хоорондоо эргэн нийлж, илүү бат бөх болох аргыг эрдэмтэн судлаачид боловсруулжээ.

Нүүрстөрөгчийн ялгарал нь асфальт үйлдвэрлэлтэй ихээхэн холбоотой байдаг тул дээрх аргыг амжилттай хэрэгжүүлж чадвал байгаль орчинд ээлтэй шийдэл болох юм. Тиймээс судалгааг хариуцаж буй мэргэжилтнүүд энэ санаачлагад хөрөнгө оруулахыг Их Британийн засгийн газар болон бусад хувийн хэвшилд уриалж байна.

Шинэ төрлийн асфальтад биомассын хаягдал ашигласнаар байгалийн нөөцөөс хараат байдлыг бууруулах бас нэгэн давуу талтай.

“Asphalt Industry Alliance” байгууллагаас жил бүр гаргадаг судалгаагаар Англи, Уэльсийн орон нутгийн замын нөхцөл байдал 2024 онд урьд өмнө байгаагүй доод түвшинд хүрчээ. Энэ нь олон 10 жил санхүүжилт дутуу байсантай холбоотой. Тэр бүү хэл зарим хэсгийн авто замуудын ан цав, эвдрэлийн тоо хэрээс хэтэрсэн тул жуулчдын сонирхлыг хүртэл татах болжээ.

Өдгөө засварын ажлыг хийхэд 16 тэрбум гаруй фунт стерлинг шаардлагатай гэж тооцоолоод байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.57.95.79

Дарга нар их өлсөх нь дээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж