Дүүжин тээврийн төсөл 2018 оноос хойш үргэлжилж буй. Хамгийн сүүлд албаныхны өгсөн мэдээллээр "Тоног төхөөрөмжүүд эхнээсээ Замын-Үүдийн боомтоор орж ирж байгаа. Ирэх оны зургадугаар сард үндсэн цамхаг, кабенаа угсрах ажлаа хийж дуусна.
Энэ дүрмээрээ бол угсралт хийснээс хойш бүтэн зургаан сар, зорчигч суулгалгүй туршилтын тээвэрлэлт хийх ёстой.
Бид энэ цаг хугацааг нь наашлуулж, ирэх оны есдүгээр сарын 1-нээс өмнө Улсын комисс хүлээж авах шаардлагыг тавьж байгаа. Нийслэлийн зүгээс зөвшилцөх бүх ажлаа хийж дуусгасан" гэсэн юм.
Тус төсөлтэй холбоотойгоор ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ганзориг БНФУ-ын “ПОМА” компанийн төслийн менежер Чарли Коддериц тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2025.02.05/ хүлээн авч уулзсан байна.
Уулзалтаар Францын талаас төслийн ерөнхий танилцуулга, зураг төслийн талаар мэдээлэл хийж, Онцгой байдлын байгууллагаас дүүжин тээврийн барилга угсралт болон ашиглалтын явцад аюулгүй байдлыг хэрхэн хангах, үнэлэх, хяналт тавих зэрэг асуудлаар санал солилцсон аж.
Дүүжин тээврийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Онцгой байдлын байгууллагаас өндрөөс авран хамгаалах чадавхын судалгааг хийж байгаа юм байна.
Дүүжин тээвэр ашиглалтад орсноор нийслэлийн баруун болон урд бүсийн нийтийн тээврийн зорчигч урсгалын 18 хувь нь уг тээврийн хэрэгслээр зорчих боломж бүрдэнэ. Улаанбаатар хотын дундуур урсаж буй Туул гол, түгжрэлд тодорхой нөлөө үзүүлдэг төмөр замын дээгүүр тавигдах “Улаанбаатар кабель кар”-ын чиглэл нэг талдаа 12 минут зарцуулна. Тус бүр 10 хүртэл зорчигчийн багтаамж бүхий 98 кабинтай, цагт 2300 хүн тээвэрлэх хүчин чадалтай. Суудлыг нь босгон тусгай хэрэгцээт иргэд болон хүүхдийн тэрэг, дугуй зэргийг тээвэрлэх боломжтой, хүн бүрд хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, 100 хувь цахилгаан тээврийн хэрэгсэл юм. Түүнчлэн хүйтнийг болон 75 км/цаг хүртэлх хурдтай салхийг тэсвэрлэнэ гэдэг мэдээллийг албаныхан өгч байв.
Ган 2025-02-05 202.126.88.211
Манай салхи 4-р категори. 12м/с болоход кабин савлана. тэгэхээс 75км/ц-д мэдээж тасраад явчихгүй.. Барилын яам хяналтдаа авна. мэргэжлийн хяналт чухал даа.
Нэргүй 2025-02-05 103.57.92.19
дүүжин тээврийн аюулгүй ажиллагаа нь хир вэ манай төрийн хулгайч нар чинь актлагдсан юмыг авчраад ард иргэдээрээ туршилтын туулай болгож мөнгө олох гэж байгаа юм биш биздээ
Нэргүй 2025-02-05 139.5.219.114
Ийм тэнэг төсөл гэж хэн цаана нь бнаа Самарсайхан уу..Үүнийг зогсоогоод өөр төсөл рүү хөрөнгийг нь хийж чадахгүы сул дорой ИТХ УИХ даан ч дээ Инженерийн мэдлэг байхгүй элий балай малнууд Зугаацлын дүүжин кабиныг тээвэр нтр гэж балайрхыг сонслоо Ёооо энэ Засаг гэж ямар малнууд бна Хүн тээвэрлэж өглөөнөөс орой 23 цаг хүртэл ажиллах уу Бедон сүүтэй тамбуу гурилтай суухуу Хүн нь бөглөрөөд бна уу Машин нь бөглөрөөд бна уу ээ чааваас гэж
Нэргүй 2025-02-05 202.126.89.42
хурдан барихгүй бол зарим хүн зүүдэн өвчтэй болох нь байна шүү. …
зочин 2025-02-05 66.181.186.227
дүүжин тээвэрээр зорчигч тээвэрлэдэг практик дэлхийд байхгүй,цанын бааз зэрэг улирлын чанартай ашиглагддаг эд,тэр ч бүү хэл сөүлийн намсан цамхаг ордог дүүжин бороо,цастай, салхитай үед огт ажилладаггүй бараг л хааяа кино зураг авч байгаа үед л ажиллаж байгаа харагддаг,тэр дулаан оронд өвөл ажиллаж байгааг нь хараагүй л юм бна,нөгөө сайжруулсан түлш шиг олон хүний аминд л бүү хүрээсэй гэж залбирахаас даа,толгой нь олгой болсон дарга нарын шуналаа гэж???
Нэргүй 2025-02-05 192.82.65.181
бий. олон газар хэрэглэж баыгаа. уншаа.
зочин 2025-02-05 66.181.186.227
ккк Чи энэ төслийн мөнгө шаагч уу… Хаана аль улсын аль хотод ялангуяа хүйтэн хотуудад Нийтийн тээвэрт ашигладаг вэ… тодорхой албан мэдээллээ тавьчих
Нэргүй 2025-02-05 103.57.93.61
дүүжин тээвэрээр зорчигч тээвэрлэдэг практик дэлхийд байхгүй,цанын бааз зэрэг улирлын чанартай ашиглагддаг эд,тэр ч бүү хэл сөүлийн намсан цамхаг ордог дүүжин бороо,цастай, салхитай үед огт ажилладаггүй бараг л хааяа кино зураг авч байгаа үед л ажиллаж байгаа харагддаг,тэр дулаан оронд өвөл ажиллаж байгааг нь хараагүй л юм бна,нөгөө сайжруулсан түлш шиг олон хүний аминд л бүү хүрээсэй гэж залбирахаас даа,толгой нь олгой болсон дарга нарын шуналаа гэж???
зочин 2025-02-05 66.181.186.227
ОБЕГ, БХБЯ, ЗТЯ, НЗДТГ, НТГ-аас нэздсэн комисс гаргаж гадаадад хүйтэн салхитай хотуудын Нийтийн тээвэрт Дүүжин тээвэр ашиглаж буй туршлага судлаж дүгнэлт гаргаж зарлахыг шаардаж байна.