Шведийн нэгэн сургуульд 10 гаруй хүнийг хөнөөсөн зэвсэгт халдлага Мягмар гаригт гарчээ. Цагдаагийн байгууллагын тодорхойлсноор, уг хэрэг нь хамгийн олон хүний аминд нэг дор заналхийлсэн хамгийн аймшигтай халдлага болоод байна. Тодруулбал, Шведийн төв хэсэгт орших Оребро хотын сургуулийн хотхонд зэвсэгт этгээд нэвтэрч, гал нээж эхэлжээ. Улмаар олон хүн шархадсан бөгөөд гэмт этгээд нь тус сургуультай ямар ч холбоогүй хүн байсан аж.
Мөн уг этгээд ямар нэгэн гэмт бүлэглэл, сурагчтай холбоогүй байсан тул үзэл суртлын үндэслэлээр халдлага үйлдэх болсон гэж цагдаа нар таамаглаж байна.
Хотын цагдаагийн дүүргийн дарга Роберто Эйд Форест хэлэхдээ, "Халдлага үйлдэгчийг хариу арга хэмжээний хүрээнд устгасан. Бид түүнийг ганцаараа уг халдлагыг төлөвлөж үйлдсэн гэж бодож байна. Олон хүн бууны бай болсонд гүнээ харамсаж буйгаа илэрхийлэхийг зөвшөөрнө үү. Энэ бол аймшигтай үйл явдал, харсан дарсан зүүд мэт юм" гэжээ. Шведийн ерөнхий сайд Ульф Кристерссон хэвлэлийн бага хурлын үеэр хохирогчдын гэр бүлүүдэд эмгэнэл илэрхийлж, цагдаа нарт талархсан байна. Тэрбээр хэлэхдээ, "Өнөөдөр бид гэм зэмгүй хүмүүсийн эсрэг харгис хэрцгий, үхлийн аюултай хүчирхийлэл үйлдэхийг харлаа. Энэ бол Шведийн түүхэн дэх хамгийн аймшигтай олон нийтийг хамарсан буудлага" гэжээ. Мөн түүний араас хууль зүйн сайд Гуннар Штроммер эмгэнэл илэрхийлж, хохирогчдын ар гэрт дэмжлэг үзүүлэхээ амласан юм.
Зэвсэгт халдлага хэд хэдэн сургуулийн нэг дор байрладаг хэсэгт, тэр дундаа бага сургуулийн дэргэд байх насанд хүрэгчдэд боловсрол олгох зориулалттай Рисбергска хотхонд болжээ.
Цагдаагийн байгууллагад орон нутгийн цагаар 12:30 цагт халдлага гарч буй талаар дуудлага ирсэн байна. Бүс нутгийн эрүүл мэндийн салбарын захирал Йонас Классоны хэлснээр, зургаан хүн орон нутгийн их сургуулийн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тэдний тав нь бууны шархтай байжээ. Дөрөв нь хагалгаанд орсон бол хоёрынх нь биеийн байдал тогтвортой байна. Гэхдээ нийт хэдэн хүн шархадсан гэх албан ёсны тоо гараагүй байгаа ч цагдаа нар болон гэмт этгээдийн хооронд буудалцаан болжээ. Улмаар гэмт этгээд нас барсан бөгөөд нэг ч цагдаагийн албан хаагч шархдаагүй юм. Одоогийн байдлаар буудалцаан болсон газрын ойролцоох бүх сургуулийн сурагчдыг нүүлгэн шилжүүлж буй. Мөрдөн шалгалтын хүрээнд тус хотод бүртгэлтэй бүх хүний мэдээллийг шалгаж байгаа бөгөөд хэргийн газраас нотлох баримт цуглуулах ажиллагаа эхэлжээ.
Рисбергска сургууль нь 20 ба түүнээс дээш насны цагаачдад бага болон ахлах сургуулийн түвшний хичээл болон мэргэжлийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Халдлага болох үед оюутны хотхонд цөөн тооны сурагч байсан гэж тус сургуулийн багш хэлэв. Учир нь үндэсний шалгалтын өдөр байсан бөгөөд шалгалтаа өгч дууссан сурагчид гэртээ харьсан байжээ.
Скандинавын тус улсад сүүлийн жилүүдэд гэмт бүлэглэлүүдтэй холбоотой хүн амины хэрэг гарах нь нэмэгдсэн. Улмаар эрх баригчид хүчирхийллийг таслан зогсоох ажиллагааг эрчимжүүлэх болсон юм. Мягмар гаригт гарсан уг хэргээс өмнө 2024 онд дор хаяж 40 хүн буудуулж амиа алдсан хэрэг гарч байжээ.
Түүнчлэн, 2023 онд Швед улс нэг хүнд ногдох галт зэвсгийн хүчирхийллээр хамгийн өндөр хувийг эзэлсэн байна.
Зо 36 минутын өмнө 202.9.46.143
гэмт хэрэгтэн нас барж гэж бичихдээ яахав дээ, алагдсан гээд байна шүү дээ…ямар амьтан мэдээ бичдэг юм бэ, танайд.?
өвгөн 1 цагийн өмнө 192.82.65.103
исламын мудак байсан гэнэ ээ. Араб исламын мухар сүсэгтнүүдийн хандыг дарж байгаа Израелын үйлдэл зөв шүү.
шар 2 цагийн өмнө 66.181.164.23
Монголчуудын өмөөрөөд байдаг Лалын бааснуудын л хийж байгаа ажил шдээ Израйль тулдаа л энэ толгойгүй аллахуудыг хандыг нь хага дарж барьж байгаа юм их өмөөрөөд байвал удахгүй танай гэрт чинь аллах акбар гээл бөмбөгөө дэлбэлчихээд хамт дээшээ одох цаг хугацаа айсуй ч юм билүү
ИРГЭН 2 цагийн өмнө 66.181.191.209
Европын улс орнууд Даяарчлал нэрээр Цагаачид ихээр оруулсны Балаг гарч байгаан,