Холын замд ойрын өдрүүдэд зорчихгүй байхыг анхааруулж байна

Холын замд ойрын өдрүүдэд зорчихгүй байхыг анхааруулж байна

Холын замд ойрын өдрүүдэд зорчихгүй байхыг анхааруулж байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдрөөс гурав хоног ихэнх нутгаар цаг агаар эрс хүйтрэхийг мэдээлсэн. Тодруулбал, өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 6, 7-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарах тул зам, даваа хаагдаж болзошгүй байгаа юм.

Тиймээс орон нутаг руу зорчих, холын замд гарах, малд яваа иргэд анхаарал болгоомжтой байж, машин болон техник хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, яаралтай үед холбогдох утасны дугааруудыг хадгалж авахыг зөвлөж байна.

Авто тээврийн үндэсний төв, Онцгой байдлын газраас асуухад, одоогоор цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж хаасан зам, даваа байхгүй байна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд авто замын хөдөлгөөн хязгаарлаж болзошгүй гэлээ.

Ирэх долоо хоногоос хүйтний эрч сулрах төлөвтэй байгаа ч ихэнх нутгаар хур тунадас их байх аж. Мөн гурав, дөрөвдүгээр сар буюу хаврын саруудад нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас дулаан тунадас багатай байх төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээллээ. Харин баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджийн орчим температуртай байх бол хур тунадас ахиу орох урьдчилсан төлөв гарсан байна. Тиймээс малчид, иргэд, тариаланчид дулаахан байх нь гэж тайвширч болохгүй. Ойр, ойрхон цаг агаар муудаж, салхи шуурга их байх тул иргэд, олон нийтийг цаг агаарын мэдээллийг тогтмол авах нь зүйтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж