Өмнөд Солонгосын Бусан хот дахь “Гимхэ” нисэх онгоцны буудлаас Хонгконг руу хөөрөхөөр бэлтгэж байсан зорчигч тээврийн онгоц шатсан хэрэг нэгдүгээр сарын 28-нд гарсан билээ. Гал онгоцны зүүн хойд хэсгийн дээд талын тээшнээс гарч эхэлсэн. Тодруулбал, тээшний саванд байсан зөөврийн цахилгаан банкнаас үүдэлтэй гал байсныг урьдчилсан дүгнэлтээр тогтоогоод буй.
Энэ хэргээс улбаалаад Өмнөд Солонгосын “Air Busan” компани зөөврийн цахилгаан банкийг бүхээг доторх тээшийн саванд хадгалахыг зөвшөөрөхгүй гэсэн шинэ журам гаргалаа. Зорчигчдын гар тээшийг онгоцны хаалга хэсэгт шалгаад, зөөврийн цахилгаан банкгүй бол цааш нэвтрүүлэх туршилтыг Баасан гаригаас эхлүүлнэ. Хэт халалт, утаа, галыг хурдан илрүүлж, арга хэмжээ авах боломжтой гэдэг үүднээс зорчигч зөөврийн цахилгаан банкаа биедээ ойр авч явна.
Литиум батерей нь зөөврийн компьютер, гар утас, таблет, зөөврийн цахилгаан банк, электрон тамхи зэрэг төхөөрөмжүүдэд байдаг цэнэглэдэг батерейны нэг төрөл юм. Эдгээр төхөөрөмжийг тээшинд өгч болохгүй гэж дэлхийн агаарын тээврийн стандартад заасан байдаг. Учир нь төхөөрөмжид ямар нэгэн гэмтэл, үйлдвэрлэлийн алдаа илэрснээс болж богино холболт үүсч, гал гарч болзошгүй гэж үздэг.
Мананхүн 2 цагийн өмнө 202.9.47.45
повер банк биш пауэр банк гэж дуудна