Булганы Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг өргөн барилаа

Булганы Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг өргөн барилаа

Булганы Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг өргөн барилаа

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэн тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид огцруулах албан бичгийг ИТХ-ын даргад өргөн барилаа.

Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах үндэслэлээ дараах байдлаар гаргасан байна. Тухайлбал, Засаг дарга Д.Пүрэв-Очир нь Хутаг-Өндөр сумын Засаг дарга О.Далайцэрэнг томилохдоо хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзжээ. Ингэхдээ Авлигын эсрэг  хуулийн долдугаар зүйлийн 7.1.3. "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;", 7.1.6. "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх;” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Хоёрдугаарт, аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2. "төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” гэх шаардлагыг хангахгүй байна гэж үзжээ. Гуравдугаарт, хүний нөөц бэлтгэх хөтөлбөрийг зогсоосон байна. Мөн Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага хангахгүй иргэн Д.Наранбаярыг Аймгийн тамгийн газрын даргаар томилж хууль ёсны зарчимыг баримтлахгүйгээр хууль зөрчиж шийдвэр гаргасан байна. Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Д.Наранбаярт давуу байдал бий болгосон байх тул тус үйлдлийг зөрчилд тооцож, Авлигтай тэмцэх газар шалгуулах шаардлага бий болсон гэж тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид үзжээ. Иймээс аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг тус аймгийн 16 төлөөлөгч гарын үсэг зуран ИТХ-ын даргад өргөн барьжээ.

Э.МӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-05 202.126.90.60

Сахалын утсан хүүхэлдэй юу ч мэддэггүй гэдгээ харуулж. Ийм мэдлэггүй юмнуудыг эрт зайлуулсан нь дээр

Avatar

Нэргүй 2025-02-05 66.181.180.91

Булганы унаган байна уу хурган байна уу хамаагүй, хууль дээдлэхгүй энэ өлөн хулгайчийг зайлуулах нь зөв. Тэр 16 төлөөлөгчид баяр хүргэе , зоригтой шударга байна

Avatar

Нэргүй 2025-02-05 202.9.41.107

С/з нариын бичг гэж хумсаа нуусн муур шиг зулбасгууд бн. Хамаг юмыг з/б бүртгэж хулгайчуудыг шург2лдг бузр хэрг шаачаад мултрч хоцрдрг аймг бүриын н/б гэх зулбасгуждын хийсн бүргэж ор2лнсыг шалгаж зайл2лх ёстой.

Avatar

Нэргүй 2025-02-05 66.181.161.3

Нутгийн залууд ажил хийх боломж олгох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-02-05 66.181.182.34

Энэ бол Женкогийн хор найруулага явж баыгаамаа !

Avatar

Нэргүй 2025-02-05 122.201.31.216

ажил хийх хугацаа олгох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-02-05 122.201.31.216

унаган хүү дээ Булган нутгийн мааь

Avatar

Нэргүй 2025-02-05 122.201.31.216

ajlaa meddeg, nutag orondoo ihiig hiij buteeh zaluu gej boddog shuu

Avatar

Нэргүй 2025-02-05 66.181.161.3

Mundag zaluu bainalee

Avatar

Нэргүй 2025-02-05 202.126.89.57

Zaluu hun baij muu sanaatai, chadvargui, ajil hiij medku. Eniig dagasan sahaliin nohoinuud ch bulgand hereggui. Archaagui zaluuchuud

Avatar

Зочин 2025-02-05 202.126.90.249

Угаас Булганыхан будилаантай, будаан дээрээ зодоонтой гэдэг дээ, дээр нь чадваргүй долоогчид, цүнх баригчид хаданд гардаг моод болсон цагт аргагүй дээ

Avatar

Монгол 2025-02-05 202.126.88.202

Иргэдийн хүсэл, зоригийн эсрэг, хэн нэгнийн далд захиалгаар, өш хонзонгийн сэдлээр хонзогоногч үйл ажиллагаа явуулдаг, олон түмнээ “хулхи шил” хочтой энэ этгээд хэрхэн, яаж Булган аймгийн иргэдийн эрх ашгийг төлөөлж аймгийн Засаг даргаар яаж ажиллах гэсэн юм бол оо?

Avatar

Монгол 2025-02-05 202.126.88.202

Оршин суугч иргэдийн эрх ашгийг ноцтой хохироож, барилгын компанийн далд захиалгаар, илтэд өш хонзонгийн сэдлээр “Энхжин хотхоны барилгын дутуу ажлыг санаатайгаар гацаасан” Д.Пүрэв-Очир гэгч энэ нөхөр бол жинхэнэ үл бүтэх, хөрөнгө мөнгөний төлөө хэнийг ч золислоход бэлэн этгээд дээ. Барилгын компанийн 5 тэрбумын дутуу ажлыг хийх гэж байсан Зайсан Энхжин СӨХ-г эрүүгийн гэмт хэргийн шинжтэй булааж авсан гэмт этгээд. Иргэдийн хүсэл, зоригийн эсрэг, хэн нэгнийн далд захиалгаар, өш хонзонгийн сэдлээр

Avatar

Нэргүй 2025-02-05 202.126.91.8

Угаасаа шаардалга хангахгүй байгаан үнэн шүү юу ч хийхгүй 2025он гарсанаас хойш жил болгон өгдөг оюутан тэтгэлэг зогссон аймагт хийж бүтээсэн зүйлгүй ажилаа хийдэг юм үү бүү мэд надад лав хараглахгүй байгаа

Avatar

Хүний хүн 2025-02-05 139.5.216.40

Ёстой сайн ажиллаж байгаа залуу шүү. Булганыхан бүгд ам сайтай байгаа. Булганы АН-ын хууччуул харлуулах гээд ядчихын

Avatar

Зочин 2025-02-05 122.201.31.46

Шаардлага хангахгүй юу ч чадахгүй цүнх баригчдыг хууль зөрчин төриын албанд томилдогийн гол жишээ болсон хүн дээ

Avatar

Нэргүй 2025-02-05 202.126.89.57

Ogtsruulaa. Yostoi butehgui, ugaasaa huuli Busaar tomilogdson yum bn lee. Irgenii nisehiin undesnii tuv gj companid ajillaj bsniigaa irgenii nisehiin erunhii gazar buyu agent lager ajillaj bsan gej hudlaa yrij tomilogdson yum bnle. Huuli zahialj turiin alband ajillaagui novshiig hurdan zailuul, ogtsruul

Avatar

Нэргүй 2025-02-05 43.242.242.247

Хэтэрхий их М АН ыг баримтлахаар сүүлиН ҮЕД ИЙМ зүйл олон газар гарч байгааг төр засаг харж л байгаа байх гэж найдая удахгүй аймаг хотоороо зодоо хийх үе гарах вийдээ.

Avatar

d 2025-02-05 66.181.178.124

zov ho

Avatar

Нэргүй 2025-02-05 66.181.182.34

Сандал суудал булаалдахдаа л хуулийн нэр барьж бна доо !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж