Компанийн тухай хуулийн 75.4, 79.1 дахь заалтыг тус тус үндэслэн “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Хараат бус гишүүны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Хараат бус гурван гишүүн:
- Эдийн засагч
- Инженер
- Эрх зүйч
Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
- Боловсрол: Магистр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- Мэргэжил: Инженер, эдийн засагч, эрх зүйч;
- Мэргэшил: Бизнесийн удирдлага болон өөрийн мэргэжлийн чиглэлээр;
- Туршлага: Төрийн болон хувийн хэвшилд нийтдээ 20-оос доошгүй жил ажилласан байх;
- Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй;
- Компанийн эрх бүхий албан тушаалтантай нэгдмэл сонирхолгүй, тэдгээрийн төрөл, садан, гэр бүлийн гишүүн биш;
- Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх.
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
- Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4х6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
- Өөрийн намтар (CV);
- Нийгмийн даатгалын лавлагаа;
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, бага тойруу, амарын гудамж, 20г байр 1010 тоот өрөөнд хүлээн авна. Цахим хаяг: sei.official.communication@gmail.com
Анхаарах зүйлс:
- Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.
- Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
- Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
- Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.
НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО
0 сэтгэгдэл