Нийслэлийн хэмжээнд жил бүр бүх нийтийн цэвэрлэгээг нийслэлийн Захирагчийн албанаас зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд зургаан удаагийн их цэвэрлэгээ хийхээр төлөвлөжээ.
Тэгвэл удахгүй болох сар шинийн баярыг угтаж энэ сарын 22-23-нд бүх нийтийн их цэвэрлэгээг хийхээр төлөвлөж дүүргүүдэд мэдэгдээд байгаа ажээ.
Бүх дүүргийн ЗДТГ тухайн дүүргийнхээ гудамж, зам талбайн цэвэрлэгээг хариуцах юм байна. Харин харьяа шатны байгууллагууд, хороод, аж ахуйн нэгж, байгууллагууд, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд гадна орчныхоо 50 метр хүртэлх зам, талбай, орчныхоо хог хаягдлыг цэвэрлэх, барилгын хана, үүд, цонх, хаяг, самбар, гадна талбайг угааж цэвэрлэхийг уриалж байгаа аж.
Мөн гэр хорооллын иргэд болон орон сууцны иргэд өөрсдийн гэр, сууцныхаа ойр орчмын зам талбайг цэвэрлэх юм.
Бүх нийтийг хамарсан их цэвэрлэгээ тул хог тээврийн компаниуд оролцож нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гуу жалганд хуримтлагдсан хог хаягдлыг ачиж тээвэрлэнэ гэж нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлэв.
иргэн 1 цагийн өмнө 43.228.128.226
Байгууллага бүр гадна талын алга дарам газар талбайгаа тохижуулж янзлаачээ. Нээх ганган шилэн байшин барьчаад хоёрын хооронд хэдхэн алхам газар шорогошоороо, хагарсан замын хавтанаар дүүрсэн хүн бүдэрч уначих гээд арай байнаа Ялангуяа ICC TOWER-зүүн хойд булангаа гараад хардаа. Вьетнамын элчин хашааныхаа гадна багахаан газрыг цемэнтлээд эсвэл зүлэг мод тарьчаач. Хүүхдийн ордоны арын Шилэн барилга урдаа байрлуулсан явган хүний зам дээр байгаа ҮМХИЙ ХОГЫН САваа ЗАЙЛУУЛНА УУ!!!
хотын иргэн 1 цагийн өмнө 43.228.128.226
Газар дээр нь байрлуулж болоод байгаа юм чинь хог хаядаг цэг дээрээ газар доош нь ухаж суулгасан хогийн томхон сав ыайрлуулбал нийтийн эзэмшлийн зам иалбай цэвэрхэн халдвар гарахгүй салхинл хог хийсэхгүй сайхан л болно доо. Жаахан ӨӨРӨӨР СЭТГЭДЭГ болмоор байнаа
Өвгөн Балдан 1 цагийн өмнө 59.153.112.83
Коммунист субботник буюу бүх нийтийн их цэвэрлэгээ хэрэгтэй. Цэвэр цэмцгэр хотод амьдарч сурцгаая. Сүүлийн үед бас ч гэж соёлын түвшин дээшлээд байгаа шүү. Гудамжинд шууд цэр нусаа хаях нь багассан. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг шүүмжлэж харааж зүхэхээсээ өмнө багаар ч гэсэн урамшуулаад байх хэрэгтэй.