Шүүх З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланг гэм буруутайд тооцов

Шүүх З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланг гэм буруутайд тооцов

Шүүх З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланг гэм буруутайд тооцов

НЭМЭЛТ: 

Шүүхээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдыг гэм буруугүйд тооцсон бол УИХ-ын гишүүн асан, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгаланг гэм буруутайд тооцжээ.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч З.Энхболдыг улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгохоор бусдад нөлөөлсөн гэж буруутган яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг шүүх хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж, шүүх хуралдааны явцад талуудын хүсэлтээр шинжлэн судалсан баримтуудад тулгуурлан шүүгдэгч З.Энхболдыг дан ганц мэдүүлгээр яллаж байгаа нь хуульд заасан хөдөлбөргүй нотлон тогтоох шаардлагыг хангаагүй буюу нотлогдвол зохих байдал тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, түүнийг цагаатгав.

Харин шүүгдэгч Б.Энх-Амгаланг “нийтийн албан тушаалтан нь улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, түүнийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Энх-Амгаланд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих болон торгох ялын төрлүүдээс түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж буй болон хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн 2 жилийн хорих ял, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялыг тус тус оногдууллаа.

НЭМЭЛТ:

Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна.

Б.Энх-Амгалан: Огт хамааралгүй 2 хүнийг хам хэрэгтэн болгох гэж улайрч байна

НЭМЭЛТ: 

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ.

Шүүгдэгч Б.Энх-Амгалан:

-Чойр орох зам Улаанбаатар, Даланзадгад, Гашуунсухайттай холбогдож байгаа хэвтээ тэнхлэгийн гол зам юм. Энд 17 зам төр, хувийн хэвшлийн түншлэлээр Концессоор барих , ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгөөр явж байгаа. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ухаахудгийн уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 239 км замыг тавьж дууссан. Энэ замыг "Энержи ресурс" ХХК "Говийн зам" гэдэг шинэ компани байгуулж, тэг баланстай компанид хөрөнгө оруулалт татаж барьсан зам. Өнөөдөр миний бие шүүгдэгчийн хувиар өөрийн холбогдсон хэргийг шийдвэрлүүлэх эцсийн мөчид тулж ирээд үгээ хэлэх гэж байна. Та бүхэн өөрсдийн дотоод итгэл үнэмшлээр шийдвэр гаргахдаа шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн миний болон гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тал бүрээс нягт нямбай хянан хэлэлцэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө гэдэгт огтоос эргэлзэхгүй байна. Миний хэргийг мөрдсөн мөрдөн байцаагч, хэргийг хянасан прокурорт маш сэтгэл дундуур, гомдолтой байгаагаа хэлье.

Энэ хугацаанд хэргийн үнэн мөнийг тогтоох бус яаж ийгээд ял өгөх хандлагаар хандаж ирлээ. Хоорондоо огт хамааралгүй хоёр хүнийг хам хэрэгтэн болгох гэж улайран зүтгэж өдийг хүрлээ.

Та бүхэн жаахан сэтгэл гаргасан бол баримт татаж авсан бол энэ хоёр хүн огт хамааралгүйг тогтоох боломж байсан. Би З.Энхболдыг улстөрчийнх нь хувьд танина, хувь хүнийх нь хувьд танил биш гэдгээ хэлдэг. Шүүх хурал дээр анх бие биеэ танилцаж, утсаа солилцсон. Гурван жилийн нүүр үзлээ. З.Энхболд гэдэг хүн "Би Тавантолгойг хувийн компанид өгөөгүйн төлөө энэ хүмүүсийн зуултад орсон. Энэ Б.Энх-Амгалан сайд асантай ямар ч холбоогүй" гэдгийг хэлдэг. Хэдийгээр би нотлох баримт гаргаж өгөх үүрэггүй ч та бүхэнд 120 хуудастай 30 материал гаргаж өгсөн. Ямар азаар би тэр материалуудыг авч үлдэж, цуглуулсан юм бэ. Тэгж аваагүй бол та нар нэг гэрчийн мэдүүлгээр шоронд хийх юм байна. Би зургаан удаа мөрдөн байцаагчид хүсэлт гаргасан. Эсэргүүцэл гаргасан. Яллах, цагаатгахаа зэрэг бариад яваач ээ гэсэн. "Страто" компанийн хүмүүс сайдын өрөөнд байнга суудаг гэж байгаам бол яамны орж гарсан бүртгэлийг шүүгээч ээ. Байж байгаа шүү дээ. Компьютерийг нь форматласан байна лээ гээд сууж байж болохгүй. Энэ хоёр хүн үгсэн тохирсон гэсэн баримт байдаггүй. Ганцхан хүн "Б.Энх-Амгалан сайд энэ асуудлыг З.Энхболд яриад байгаа юм, яаж шийдэх вэ" гэж хэлсэн гэх мэдүүлэг байна. Тэр хүн шүүх хурал дээр өөрийн биеэр ирж, сайд тэгж хэлээгүй гэдгээ хэлдэг. Гэтэл прокурор нь цаасан дээр мэдүүлсэн нь үнэн гэж болдог юм уу. Доржханд гэдэг хүн өмнөх хурлын мэдүүлэг дээр "Би өөр хэргийн улмаас Төв аймгийн мөрдөн шалгах газар хоёр сар хоригдож, хоол ч идээгүй, бие өвдөж сэтгэл санааны хүнд дарамттай байцаалт өгсөн. Тэр үед 18.10 орж, тэр дороо гарсан. Миний нүд бүрэлзээд юм уншиж, алхаж чадахгүй байсан. Мэдүүлгээ уншаагүй гарын үсэг зурсан. Гэхдээ Б.Энх-Амгалан сайд тэгж хэлээгүй шүү" гэж мэдүүлсэн. С.Батболд гэдэг гэрч "Улс төрд нөлөө бүхий хүн цаана байгаа байх" гэж хэлсэн. Магадгүй, тэгсэн байх, тэгж бодсон гэдгээр нь ийм том хэрэгт унагаж болдог юм уу. Энэ компанийн нүүрс тээвэр зогсчихоод байна явуулах шаардлагатай гэдэг ганц хүний мэдүүлэг дээр үндэслэн өнөөдөр бид хоёрыг ийм том хэрэгт холбочихоод сууж байна.

Анх нүүрсний хулгайн хэрэг дотор бид хоёр орж байсан. Тэгээд бөөн хэвлэлээр мэдээлсэн. Манай хүүхэд хичээлдээ явж чадахгүй "Танай аав нүүрсний хулгайч юм билээ. Хулгайлсан мөнгөөрөө хоол авч өг" гэж хэлсэн гээд уйлаад ороод ирсэн. Тийм муухай нөлөөтэй юм байна лээ. Үүний араас АТГ-аас хурал хийж, гэмт хэрэгт хийсэн гэж зарласан. Нийгэмд хав хар хүн болж хувирсан. Гаргасан тушаалынхаа төлөө хэрэгтэн болоод байх юм бол Монгол Улсад хэн ажиллах юм бэ. Төрд би гурван удаа тангараг өргөж, үнэнч ажилласан. Би бас офицер хүн. Хийгээгүй хэргийн төлөө шүүгдэж сууж байгаадаа харамсч байна гэв.

"НҮҮРСНИЙ ХЭРГИЙГ ХААЖ, Б.ЭНХ-АМГАЛАН САЙДЫН 2 ТУШААЛТАЙ ХОЛБООТОЙГООР ЯЛЛАЖ БАЙНА"

Шүүгдэгч З.Энхболд:

-Миний танилцуулга мэдээлэл олон жилийн өмнөөс эхэлнэ. Нүүрсний 40 их наядын хэрэг нээгээгүй байхад АТГ-аас гэмт хэрэгтэн гэж зарласан. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "МАН-ын Удирдах зөвлөлөөс өгсөн нэрээр 17 хүнийг зарлаж, байцаалт өгч эхэлсэн. Байцаалт дунд "Эрдэнэс Тавантолгой" ХХК-аас хямдхан нүүрс авсан гэдэг үг тулгаж, сарын дараа тэр хэрэг нь хаагдсан. Дараагийн нээсэн хэрэг нь Б.Энх-Амгалан сайдын гаргасан хоёр тушаалтай холбоотой. Эдгээр 17 хүнээс ял авсан хүн нь Б.Ганхуяг байгаа.

Шүүхээс гаргасан мэдээн дээр Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарыг нүүрсний хулгайгаар шийдэгдээгүй гэсэн байсан. Бусад хүмүүс дунд огт хэрэг үүсгээгүй ч хүн ч байгаа. Миний хэрэг нүүрсний хулгайтай огт хамаагүй.

Нүүрс олборлосон, экспортолсон, гаалийн мэдүүлэг дутуу бөглөсөн гээд зорилго нь их тодорхой хэргийг хааж, 2019 онд гаргасан Б.Энх-Амгалан сайдын тушаал гаргах явц, тушаал гаргах үүрэгтэй яамны бүх хүмүүс, үйл явдлыг би мэдэх боломжгүй бөгөөд "Страто" компани зөвшөөрөл авсан талаар огт мэдэхгүй. Хамаатан садан тэр компаниас цалин авдаг нь үнэн. Би Энх-Эрдэнэ прокурорыг буруутгаж байна. Тэрбээр 2023 оны гуравдугаар сарын 13-н хүртэл хуулийн дагуу хамаарал бүхий урт нэртэй хуулийг зөв хэрэглэж ирсэн. Хэрэг нээхээс татгалзаж, нүүрсний хэргийг хаасан. Харин 2023 оны гуравдугаар сарын 22-ны тогтоол дээр 180 градус өөрчлөгдсөн. Эндээс прокуроруудын алдаа гарч ирж байгаа. Энэ хуулийг гарч байхад би УИХ-ын гишүүн байсан юм билээ. Гэрч С.Батболд миний нэрийг дурдаагүй. Гэрч Доржханд бол эрүүдэн шүүлтэнд орсон гэж хардаж байна. Сая шүүх хурал дээр биеэрээ оролцохдоо эрүүл мэнд нь тааруу байсан. Гэрч байх шалгуур хангаж чадахгүй байна гэж бодож байна. Яаман дээр болсон маргаан надад ямар ч хамаагүй. Тэр мэдүүлгүүдийг яаж өгсөн гэдгийг гомдол гаргаж, шалгуулах л үлдэж байна.

З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРЫН ЭЦСИЙН ҮГИЙГ СОНСОНО

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2025.02.05/ гурав дахь өдрөө үргэлжилнэ. Шүүх хурал түр завсарлаж, 09.00 цагт эхлэх бөгөөд шүүгдэгч болон өмгөөлөгч нарын эцсийн үгийг сонсоно.

Хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2024 оны гуравдугаар сард болж, шийдвэрээ танилцуулсан. Тухайн үед Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм.

Тэгвэл Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг /2024.09.25/ нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн байдаг.

Тодруулбал, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгахаар зохицуулсан.

Гэвч шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй байхаас гадна хэргийн оролцогчдоос шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ журам зөрчсөн, шүүх хуралдааны тэмдэглэлийн огнооноос өөр огноотой тэмдэглэлд засвар оруулсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн, шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг шийтгэх тогтоолд тодорхой тусгахаар хуульчилсан байхад энэ талаарх дүгнэлтийг хийгээгүй, хэргийн үйл баримт, гэм буруугийн хамтран оролцсон нөхцөл байдлын талаарх нотолгооны баримт, мэдүүлгүүд өөр хоорондоо харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж, хэргийг дахин хэлэлцэхээр болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн даварцан сданууд 2025-02-05 103.140.10.199

Хосоор нь шоронд нь ш** муусайн хүүрнүүдийг

Avatar

Нэргүй 2025-02-05 202.126.88.177

Zika virus kkk

Avatar

Нэргүй 2025-02-05 103.212.118.175

Зика шүүгчид амаар нь гартал мөнгө "цутгаж" дээ??!! Прокурор нь бас ам ругаа гудруулчихаагүй бол эсэргүүцэл гаргах байлгүй дээ??

Avatar

Нэргүй 2025-02-05 202.131.225.242

З.Энхболд шиг Төрийн хүн өнөөдрийн УИХ д байсан бол монголчуудад хэрэг болох байсан юм. Гэвч монголчуудын заяа дутаж тийм зүйл болсонгүй. Одоо Тавантолгой дууссан, чайна инержи дутуугаа гүйцээж дундуураа дүүргэж тавантолгойд заналтайгаар эзэн суух нь бараг л тодорхой болсон. Төрийн төлөө огтоно боож үхэх гэж үг байдаг ч энэ улс оронд үр минь үлдэх болохоор дуугүй сууж зүрхлэхгүй юм. Дэмий ч гэсэн үзэл бодлоо илэрхийлж сууна даа.

Avatar

Нэргүй 2025-02-05 66.181.180.187

жижигхэн хүмүүсээс болгоомжил???????

Avatar

зочин 2025-02-05 202.179.14.190

хоёуланд н 25 жил өг. монголын дайснууд

Avatar

зочин 2025-02-05 103.140.10.208

Энэ З.Энхболд Их Хурлын дарга байхдаа Японы засгийн газрын өр асар их, түүнтэй Монголыг харьуцуулахад бага өртэй зээл авах боломжтой гээд л, өндөр үнэтэй бондын зээл авна гээд байлаа. Тэгэхээр нь Японыг судлаад үзсэн чинь нэг их наяд давсан долларын валютын нөөцтэй, хувь хүн хүн байгууллагын банк дахь мөнгө улс орныхоо үндэсний орлогоос бараг 3 дахин их, ийм мундаг мөнгөтэй хамгийн баян орон байж билээ. Эх оронч хүн мөн үү , эсвэл зориуд худлаа ярьдаг хүн үү мэдэхгүй л байгаа юм.

Avatar

Нэргүй 2025-02-05 124.158.107.55

Таван Толгойг 100 жилээр гадныханд үнэгүй зүгээр өгөх гэснийг нь би болиулсан гэдэг үлгэрийг Энхболд ярьдаг. Бас бид хоёр шүүх дээр танилцаж утсаа солилцсон гэж ярьдаг. Зөвхөн энэ худал баримт нь Энхболд гэгч ямар муухай хүн бэ гэдгийг нотолдог. Улаан луйварчин хоёр.

Avatar

Нэргүй 2025-02-05 202.9.40.19

З.Энхболд бол ёс зүйтэй эх оронч сэтгэлгээтэй хүн гэдэг нь түүний үйлдлээс харагддаг. Эрдэнэтийн 49 хувийг Элбэгдорж, сахал Эрдэнэбилэг нараас авч иргэдэд өгснөөс болоод Элбэгдоржид зуугдсан. Одоо Элбэгдоржийн томилсон шүүгч нар түүнийг хэлмэгдүүлэх гэж байна. тавантолгойг мөн л монголчуудад авч өгсөн гавьяатай байтал яллах гээд байдаг.Монголд шударга шүүх байна уу. Шүүгчдийг аттестачлах хэрэгтэй байна

Avatar

Зочин 2025-02-05 12.74.211.124

Жинхэнэ харанхуй нөхөр байна даа!

Avatar

Мананхүн 2025-02-05 202.9.47.45

энх-амгалан дарханы замыг чавчиж идээд алга болсон, дараа сонгуулиар нь хаа хамаагүй говь-алтай аймгаас сонгогдож гарч ирээд дахиад л баахан идсэн дэг, үхэх хүний үгийг сонсоод түргэн шөрмөслөж *л, з. энхболдыг яаж ийж байгаад ял тохоод хавирганаас нь дүүжил

Avatar

Нэргүй 2025-02-05 139.5.216.26

Энэ Зи-ийн үйлдсэн жинхэнэ том гэмт хэргийг нь яагаад шалгахгүй, ийм аар саар юмаар тээглүүлэх гэж оролдоод, энэ зальт этгээдийн маргах идэш болоод байдаг юм бэ??!! АТГ, ЦЕГ, УЕПГ ерөөс хэрэг илрүүлж чадахаа больжээ?? Тээр жил Н.Энхбаярын оймсыг нь гозогнуулахдаа эх орноо авлигын сүлжээнд орооцолдуулж, төрийн механизмыг эвдэж гацаасан, улсаасаа баян болтол идсэн жинхэнэ гэмт хэргийг нь огт шалгаагүй, ёстой аар саар юмаар гоочлоод орхисон, одoо тэр нь олигарх шиг тансаг амьдарсаар??!!

Avatar

дорж 2025-02-05 202.131.251.130

З. Энхболд хүнийхээ хувьд тийм ч сайн хүн биш шиг санагддаг. Гэхдээ түүнд авах юм, байгуулсан гавьяа бий.Таван толгойн ордыг Хятадуудад 100 жилээр өгөх гэж байсан маш ноцтой хуйвалдааныг их хурлын индэр дээрээс нам зогсоож ард түмний төлөө том гавьяа байгуулсан.Өөрөөр хэлбэл, тухайн үедээ Элбэгдоржын үгэнд ороогүй, өөрийн толгойтой хүн гэдгээ тод харуулсан. Гэтэл Сайханбилэг яаж заваарсаныг ард түмэн мэдэж байгаа. Хангалттай нотлох баримт байхгүй бол наад хоёр хүнээ нэн дариу цагаатгах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-02-05 66.181.184.251

Энэ 2 хоорондоо тохиролцсон нь үнэн л биз дээ

Avatar

Нэргүй 2025-02-05 66.181.184.251

Энэ сайдын үед Дарханы зам баригдаж эхэлсэн. Ёсто нэг санаатай гэмээр хорлон сүйтгэх ажил болж арай гэж нэг хэдэн жил болж байж юм хэл амтай сүүлтэй дууссан. Тэгээд тэр барьсан замыг нэн харчихаарай

Avatar

зочин 2025-02-05 64.119.30.210

Дарханы зам дуусаагүй хүлээлгэж өгөөгүй байгаа

Avatar

ZOCHIN 2025-02-05 202.55.183.178

Тангараг өргөсөн шүүгч нар ийм тодорхой хэрэгийг үнэн зөвөөр нь шүүх байх. З.Энхболд Энхамгаланг дуудаж дарамталсаныг нь жолооч нар нь ярьдаг шдэ. Шанд нь Мишээлийг туул гол хүртэл тэлэх зөвшөөрөл авсан чинь үнэн шүү дэ.

Avatar

ЗОЧИН 2025-02-05 202.9.40.5

ЭНХБОЛДЫГ ХОНГИЛ РУУГАА ЧИРЖ ХАШРААЖ АМЫГ НЬ БАРИХ БОДЛОГО. ТАВАН ТОЛГОЙГ 100 ЖИЛЭЭР ХЯТАДАД ӨГӨХ БАЙСНЫГ МОНГОЛД ҮЛДЭЭСЭН ГАВЬЯАТАЙ. МОНГОЛД ХЯТАДЫН НӨЛӨӨ АЙМААР ЮМ АА.

Avatar

Moonoo 2025-02-05 66.181.161.217

эцсийн үг Цаазаар авч байгаа юмуу

Avatar

Нэргүй 2025-02-05 66.181.185.214

сүүлчийн замд нь үдэх гэж байгаа юм шиг л . . . ккккк эцсийн үг байхдаа ч яахав.

Avatar

Zochin 2025-02-05 202.21.111.170

Энэ хоёр нөхөр ч яахав албан тушаалаа урвуулан ашигласан гээд ял сонсох нь гарцаагүй. Харин анхан шатны шүүгч нарт албан үүргээ биелүүлээгүй, шүүгчийн ёс зүйг орхигдуулсан, бусдын нөлөөнд автсан магадгүй авилга авсан гээд ямар хариуцлага, ял өгөх б.

Avatar

Нэргүй 2025-02-05 202.126.90.72

Мэдээгээ жаахан учиртай бичээч: Наад улс чинь цааз сонсоогүй л юм бол юуных нь эцсийн үг байдаг юм бэ?

Avatar

Нэргүй 2025-02-05 66.181.182.34

Ер нь бол цааз өгчихмөөр л муу бэлтрэг шүү ! Энэ олон тролл босгож байгааг нь хараач, хорлонтой муу гөлчгий !!!

Avatar

Нэргүй 2025-02-05 139.5.216.33

Цаазлах гэж байгаа юм уу

Avatar

Нэргүй 2025-02-05 139.5.216.33

эцсийн үгийг сонсоно гэхээр тэднийг цаазлах гэж байгаа юм уу.

Avatar

Нэргүй 2025-02-05 202.131.225.242

З.Энхболд Монгол Улсын парламентын даргын үүргийг нэр төртэй гүйцэтгэсэн эрхэм, тэр хаанаас ч хэнээс хараат бусаар эх орондоо үнэнч зүтгэсэн юм шүү. Монголын төр зүтгэсэн хүнтэй халтай гэж үнэн юм даа. Тавантолгойг монголчуудад үлдээсэн танд баярлалаа. Хэрэв тэр үед хятадууд энэ орд дээр эзэн суусан бол монголчууд бид эдийн засгийн хувьд гал алдах байсан. З.Энхболд бол монголын төлөө зохилох зүрхтэй эх оронч юм. Харин наад дарханы замын нөхөр чинь эвгүй нөхөр шүү.

Avatar

Том ах 2025-02-05 66.181.185.97

эцсийн үгийг нь хэлүүлээд тэгээд цаазлах нь уу

Avatar

ylcuinx 2025-02-05 50.147.160.114

– nucpb tsuunwc;

Avatar

ZOCHIN 2025-02-05 202.55.183.178

Гэрч нар бүгд эхний мэлүүлгүүдээсээ буцаж З.Энхболд-г буруугүй гэж мэдзэж эхэллээ. Дарамтлуулсан гэсэн.

Avatar

Нэргүй 2025-02-05 202.21.97.30

Шийдвэр гаргахаас өмнө цаазлаад …

Avatar

Нэргүй 2025-02-05 66.181.160.114

Цаазлах гэж байгаа юм уу ?..

Avatar

Зочин 2025-02-05 103.11.195.34

Эцсийн үг байхдаа яахав дээ

Avatar

Нэргүй 2025-02-05 66.181.182.34

Энхболдыг үхүүлэхгүй л бол хэрүүлээ хэзээ ч дуусгахгүй!!!

Avatar

Нэргүй 2025-02-05 59.153.114.237

Арай ч ЭЦСИЙНХ нь үг биш байлгүй дээ. Ямар үхэх гэж байгаа хүн байгаа биш дээ. Яллагдсан ч гэлээ дараа нь бас амьдрах л байлгүй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж