Утааны асуудлыг хөндсөн өнөөдрийн/2025.02.04/ хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Рэгдэл оролцож байр сууриа илэрхийлэх үеэрээ нийслэлийн гэр хороололд амьдарч байгаа 190 мянган өрхийн зуухыг шалгаж, стандарт шаардлага хангахгүй бол солих хэрэгтэй гэж дүрэмдэв.
Энэ талаар тэрбээр “Хэрэглэгчээ төлөвшүүлье. Хэрэглэгч маань ямар ч түлш байсан түлж чаддаг байх ёстой. Өөрөө өөрийнхөө төлөө хариуцлага хүлээгээд чаддаг байх ёстой. Гэтэл “Тавантолгой түлш” компанийнхан гал асаахыг нь зааж өгөөд байх юм. Юу гэсэн үг вэ. Монгол хүн гэртээ гал түлж чадахаа больсон юм уу хаашаа юм.
6000 Ккл-ын дулаантай нүүрсийг шатааж болох зуух 198 мянга дотор хэд байна вэ гэдгийг тогтоох ёстой. Үүний тулд бүх зуухыг шалгах шаардлагатай.
Жишээ нь, Үүрийнтуяагийн зууханд шатаавал болох нь уу, үгүй юу. Н.Тавинбэх сайдын зууханд шатаавал болох нь уу. Энэний аяыг даахгүй зуухнууд 6000 Ккл дулаантай нүүрсийг дутуу шатаагаад угаартуулаад байгаа юм шүү дээ. Бүх зуухаа үзээд солихыг нь солих хэрэгтэй. Жаахан мөнгө л гаргана биз хамаагүй. Зуух солихгүйгээр дулааны асуудлыг шийдэхгүй. Зуух, түлш энэ бүхийг зэрэгцүүлж сайжруулан асуудлаа шийднэ шүү дээ” гэв.
Нийслэл энэ онд 32 мянган айлын зуухыг шинэчлэхэд зориулж төсөвтөө 28.2 тэрбум төгрөг тусган, нэг зуухыг 875 мянган төгрөгөөр нийлүүлэхээр тооцоод байв.
Олон нийтийн зүгээс дээрх шийдлийг буруутгаж, агаарын бохирдолтой тэмцэх хүрээнд өөр арга зам хайж, 28.2 тэрбум төгрөгийг бодитой зүйлд зарцуулахыг хүссэн. Тэр ч дагуу нийслэл 32 мянган зуух нийлүүлэх тендер зарлахаа цуцалсан. Гэвч УИХ-ын гишүүн Д.Рэгдэлийн хувьд “Зуухаа шинэчлэхгүйгээр дулааны асуудлыг шийдэхгүй” гэж нийслэлийнхнийг “тархидав”.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэлийн хувьд 2024 оны сонгуульд МАН-аас намын листээр сонгогдон парламентын гишүүн болсон. Шинжлэх ухааны академийг удирдаж байсан эрдэмтэн арай өөр шийдэл ярих болов уу гэтэл өнөөх л зуух, яндан солих үлгэрээ давтсанд олон хүн шүүмжлэлтэй хандаж байна.
Г.ХОРОЛ
Нэргүй 1 минутын өмнө 66.181.189.35
Энэ нөхрийг сонгосон сонгогчид эргүүлэн тат
Нэргүй 3 минутын өмнө 122.201.31.35
Энэ хүн хөөрхий, их л хэцүү болж дээ. Ж.Барамсайгийн "Үхэр бол амьд амьтан мөн" гэсэн өгүүллэгийг зориулж уншиж өгмөөр санагдлаа. Манайхан сайн эрдэмтэн бол шинжлэх ухааны байгууллагыг тэргүүлэх ёстой гэдэг зарчимтай. Сайн эмч бол эрүүл мэндийн салбарыг удирдах ёстой. Шилдэг хулигаан хоригдол шоронг удирдах ёстой. Монгол стандарт энэ. Энэ зарчим, стандарт явсаар байгаад сүүлдээ "сайн хулгайч бол төрийг удирдах ёстой" гэдэг гаргалгаанд хүрдэг.
Нэргүй 7 минутын өмнө 202.9.40.105
Тэ1 хүү р вэ
Зочин 20 минутын өмнө 139.5.219.240
Өөрөө кармаанаасаа гаргаарай
Мөнх 31 минутын өмнө 103.137.14.213
Монголын ШУА-ийн үнэн төрхийг л харуулсан байнө. ШУА-яаралтай татан буулгаж, өөрийгөө санхүүжүүлдэг болгох хэрэгтэй.
зочин 26 минутын өмнө 66.181.189.226
Юм л бол татан буулгах, Харин чамд тархи байна уу
Нэргүй 58 минутын өмнө 202.9.46.9
Энэ ах эрүүл үү? Татвар төлөгч та биднийг асар их мөнгө урсана, зуух солиод түлш сайжруулаад болохгүй юм байна гэдгийг 3 их наяд төгрөг зарцуулан ойлгож байна. Мөнгө хүрэхгүй бол Татвар дахиад нэмэгдэнэ
зочин 27 минутын өмнө 66.181.189.226
Түүхий нүүрсээ буцааж түлж,утаа униараа нэмж,агаараа бүр хордуулах гээд байгаа юм уу, Зуух солихоос өөр ямар арга гарц байгаа юм вэ, Орон сууц нэмж барьж агаарын бохирдолоос сална гэгч бол үлгэр, Гэр хорооллын тэлэлтийг гүйцэхгүй байгаа,Цаашид ч гүйцэхгүй , Өөрийгөө хуурах хэрэггүй, Сайжруулсан нүүрс хортой л юм бол бүгдээрээ хордмоор юм,Шаардлага хангахгүй зууханд түлшээ дутуу түлж, угаартал үүсгээд байгаа юм биш биз, Сайн шалга,Бүү туйлшир,Үнэнийг олж зөв дүгнэлт хийж асуудлыг шийдэхийг бод
Нэргүй 1 цагийн өмнө 202.9.46.9
Бөөн хулгай болно, одоо больё
зочин 1 цагийн өмнө 66.181.160.114
Зүгээр л Улаанбаатар хотод гал гаргахийг хуулиар хориглох хэрэгтэй …Хэн ч хөлдөж үхэхгүй… харжагаараййй ….
Хөдөөрүүгээ явах нь яваад , тогоо дийлдэг нь хотдоо үлдээд ….өөрсдөө учраа олчихнооооо ..
Нэргүй 2 цагийн өмнө 59.153.113.170
Газар газрын тэнэгүүд ганц нэгээрээ байдаг байхад манай улсын тэнэгүүд нэг дороо цугласан байх юм, та жирийн хүн биш, ШУА-ийн Ерөнхийлөгч байсан хүн өөр санаа оноо алга уу? Монголын ШУА хаана явна даа, дэлхийн хөгжлөөс арай л хоцроод байна уу даа?
иргэн 2 цагийн өмнө 59.153.86.205
хм зуухаа солисон ч утаа арилахгүй шдээ Тийм л юм бол өөрийнхөө мөнгөөр солиоч,Татвар төлөгчдийн мөнгийг бүүр нэг үрээд сурчихсан
Нэргүй 2 цагийн өмнө 103.212.116.141
САХАЛТАИ ХӨГШИН МУР БАГА х**