Кишида руу гар бөмбөг шидсэн этгээд хөнөөх санаа агуулаагүй

Кишида руу гар бөмбөг шидсэн этгээд хөнөөх санаа агуулаагүй

Кишида руу гар бөмбөг шидсэн этгээд хөнөөх санаа агуулаагүй

Японы ерөнхий сайд асан Фүмио Кишида 2023 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр сонгуулийн кампанит ажлын үеэр гар хийцийн бөмбөгний халдлагад өртөж байв. Вакаяама хотын загас агнуурын жижиг боомтод Кишида руу халдлага үйлдсэн, тэсрэх бодис, үхлийн аюултай зэвсгийг хянах хууль тогтоомж зөрчсөн зэрэг дөрвөн хэрэгт 25 настай Рюжи Кимүраг буруутгаад буй. Халдлагаас болж Кишидад хохирол учраагүй ч өөр хоёр хүн хөнгөн зэргийн гэмтэл авсан.

Кимүраг газар дээр нь баривчилсан. Тэрбээр Мягмар гаригт шүүх хуралд оролцохдоо хүн амины хэрэг үйлдэхийг завдаагүй гэж өөрийгөө өмгөөлжээ. Харин тэсрэх бөмбөг хийсэн болон бусад хэргийг хүлээн зөвшөөрнө гэжээ. Шүүхийн эцсийн шийдвэр энэ сарын эцсээр гарах төлөвтэй байна.

Кимүра тухайн үед хоёр тэсрэх бөмбөг биедээ авч явсныхаа нэгийг Кишида руу шиджээ. Түүний Японы сонгуулийн тогтолцоонд гомдолтой байдаг гэж хэвлэлд мэдээлжээ.

Японы ерөнхий сайд агсан Шинзо Абэ энэ хэргээс есөн сарын өмнө Нара хотод мөн л сонгуулийн сурталчилгааны ажлаар явж байгаад халдлагад өртөн амиа алдсан билээ. Ойрхон зайтай Фүмио Кишида халдагад өртөх дөхсөн тул энэ хэрэг улс үндэстнийг цочроож, аюулгүй байдал, хамгаалалтын асуудлыг хөндсөн юм.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-04 66.181.187.163

Морь унасан толгойгүй

Avatar

SHD 21 2025-02-04 202.9.40.222

Сонин гарчиг бэ? Алахгүй гэсэн бол бөмбөг шидэж яадаг бнаа

Avatar

Нэргүй 2025-02-04 66.181.189.35

Хамгаалагч самбаатай ажилласан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж