Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч З.Төмөртөмөөтэй ярилцлаа.
-Сүм, хийдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн сунгах асуудал дээр та нэлээд "трума"-тай байгаа. Яагаад тэгж хандаад байгаа юм бэ?
–НИТХ–ын төлөөлөгч болсон цагаасаа л Сүм, хийдийн тусгай зөвшөөрлийг сунгах асуудлыг хэлэлцэж, тайлан мэдээллийг сонсгож байх асуудлыг хөндөж ирсэн. Харамсалтай нь уг асуудлыг хэлэлцэх асуудлын дарааллын хамгийн сүүлд оруулж ирээд төлөөлөгчид нийтээрээ гар өргөж дэмжээд өнгөрдөг. Шашны асуудалд яагаад ч ийм хариуцлагагүй хандаж болохгүй. Энэ бол Үндэсний аюулгүй байдал, Үндэсний эв нэгдэл, нийгмийн соёлтой салшгүй холбоотой зүйл.
Элдэв гаж урсгал орж ирэх вий, өмнө нь байсан шашны байгууллагууд яагаад хугацаагаа сунгуулахгүй ор мөргүй алга болов гэхчлэн олон асуудал энд хөндөгдөнө.
Тэр бүү хэл цахим орчинд шашны сургуулийн хүүхдүүдийн эрх зөрчигдөж байна гэх асуудал ч үе, үе ил байсныг та бүхэн санаж байгаа байх. Энэ удаагийн ИТХ–аар Сүм, хийдийн тусгай зөвшөөрлийг сунгах асуудлыг миний саналаар хойшлуулж хаалттай хэлэлцэхээр болсон.
-Гадаад, дотоодын санхүүжилттэй сүм хийдүүдийн зөвшөөрлийг ямар шалгуураар олгож бас цуцалдаг юм бэ.Зарим сүм, хийдэд хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдол урьд, өмнө гарч байсан болохоор асууж байна?
–Хэдэн тоо баримтаас өөр мэдээлэл өгдөггүй. Шашны байгууллагууд ямар зөрчил гаргаснаас болж зөвшөөрлийг нь цуцалсан, тэдгээрт хэн хяналт тавьдаг, ямар хариуцлага тооцдог, ямар шаардлагын дагуу зөвшөөрөл олгодог гэх мэтчилэн ерөнхийдөө хаалттай сэдэв болж явсаар өдийг хүрсэн.
Хэрэв хянадаг, шалгадаг байгууллага байдаг бол түүнийгээ зөвшөөрөл олгодог, сунгадаг газар нь ядаж тайлагнадаг баймаар байна.
Энэ бол хүний шашин шүтлэгийн эрхэд халдаж байгаа асуудал огтоос биш. Гагцхүү Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагуудын үйл ажиллагаа үндэсний эв нэгдэлд аюул заналхийлэл учруулах, эдийн засагт хор хөнөөл авчрах, элдэв оюун санааны сөрөг ухуулга сурталчилгаа явуулж магадгүй гэдэг талаас нь хянаж, шаардлага тавих нь зүйн хэрэг.
Ер нь шинэ шашны хөдөлгөөнүүдийг судалдаг, ард иргэддээ мэдээлэл өгдөг, буруу үзэл санаа түгээдэг шашнуудтай тэмцдэг байх учиртай гэж би хувьдаа үздэг.
-Сүм, хийдийн зөвшөөрөл сунгаагүйтэй холбоотой шахалт, дарамт их ирж байгаа гэсэн. Тухайлбал ямар асуудал үүсч байна вэ?
–Хүний шашин шүтэх, эс шүтэх асуудалд оролцож байгаа мэтээр өнгөц ойлгосон хүмүүсийн дайралтууд бол ирж байгаа.
-Нийслэлд хэчнээн сүм, хийд албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг юм бол?
–2018 оныг хүртэл 300 гаруй шашны байгууллагад зөвшөөрөл олгосон байсан. Үүнээс хойш шинээр нэг ч байгууллагад зөвшөөрөл олгогдоогүй гэж танилцуулсан. Зөвшөөрөл олгогдоогүй гэхээсээ илүү зөвшөөрөл хүсээгүй юм билээ. Тэгвэл яагаад?. Тэр олон сүм, хийдүүд ямар учраас хаалгаа барьж, алга болов гэдэг сонин байна.
Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу сүм хийдүүдэд зөвшөөрөл олгохгүй байгаа гэж албаныхан тайлбарлаад байгаа. Шалтгаан нь, Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хүчин зүйлүүд илэрч, хүний эрх зөрчсөн гэдэг үндэслэлүүдээ гэх. Энэ бол миний хэлж байгаа мэдээлэл биш. Сүм, хийдийн асуудал хариуцсан холбогдох албаныхнаас ирж байгаа мэдээлэл шүү.
-Улаанбаатарт ямар шашны хэчнээн сүм хийд үйл ажиллагаа явуулдаг вэ?
-2024 оны байдлаар зөвшөөрөлтэй 175 байгууллагаас:
- 48 байгууллага шарын буюу буддын,
- 117 нь христийн шашин,
- 5 нь бөө мөргөлийн,
- 3 нь каталог,
- 1 ислам ,
- Хинди шашин нэг байгаа гэсэн тоон мэдээлэл бий.
Өнөөдрийн байдлаар 56 сүм хийдийн зөвшөөрлийн хугацаа дууссан.
Одоо зөвшөөрөл хүсч байгаа 56 сүм хийд байгаа. Тухайлбал, христ 42, шарын шашны 13, бөө мөргөлийн нэг байгууллага үйл ажиллагааны зөвшөөрлөө сунгуулахаар ирүүлсэн.
–Сүм, хийдийн тусгай зөвшөөрлийн хугацаа хязгаартай. Тэгвэл зөвшөөрлөө авсан тэдгээр шашны байгууллагуудад хяналтыг хэрхэн тавьдаг вэ?
– НИТХ-ын 2005 оны 74 дүгээр тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр Сүм, хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох журам баталж, мөрдөж ажиллаж байгаа. Баталсан журмаар бол сүм хийдийн зөвшөөрлийг нэг жилээр сунгаад явдаг.
Жил үйл ажиллагаагаа явуулаад зөвшөөрлийн хугацаа дуусмагц НИТХ-д албан хүсэлтээ ирүүлдэг. НИТХ хяналт шалгалт явуулах тусгайлсан чиг үүрэгтэй биш учир мэргэжлийн байгууллагуудаар хяналт шалгалт явуулдаг. Тухайлбал, татвар, гэр бүл хүүхэд хөгжлийн газар, боловсролын байгууллага, тагнуул, эрүүгийн цагдаагийн газар зэрэг чиг үүргийнхээ дагуу шалгаад явдаг гэж ойлгосон.
-Тагнуул, гадаадын хяналтын зорилготой үйл ажиллагаа явуулдаг иргэн, байгууллага шашны байгууллагаар дамжин орж ирэх боломжтой юу. Ийм эрсдэл, тохиолдол, санхүүжилт авдаг байх магадлал ер нь бий болов уу. Сүмүүд зорилгоо танилцуулж, зөвшөөрлийн хүсэлт гаргадаггүй, зүгээр л хүсэлт гаргадаг гэж үнэн үү?
–Харин ийм асуудал үүсч болзошгүй учраас л хяналт шалгалтын хариутай танилцаагүй байж зөвшөөрлийг нэгэн зэрэг гар өргөн дэмжихээ больцгооё л гээд байгаа юм.
-Тэгвэл одоо шашны олон урсгалын сүм, хийдүүдийг цэгцлэх арга зам нь юу байна вэ?
–Цэгцлэх гэхээсээ илүү хяналттай байхад илүүдэхгүй л гэж хэлмээр байна. Тухайлбал, Францад албан ёсоор шинэ шашныг танддаг төрийн байгууллагууд байдаг. Бүр парламентынхаа доод танхимаас туршлагатай, нэр хүндтэй улс төрийн субьектуудыг нэгтгэсэн ажлын хэсэг байгуулж, судалгаа явуулж сонсгол ч хийсэн байдаг. Улмаар ард түмний дотоод эв нэгдлийг сулруулдаг, эдийн засгийг дордуулдаг, их хэмжээний өглөг авч ахуй амьдралд нь сөргөөр нөлөөлдөг шашны байгууллагуудын үйл ажиллагаанд хязгаарлалт тавьж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Европын орнуудад шинэ шашин, шинэ шашны хөдөлгөөн гэдэг ойлголтыг эмхэлж цэгцлэх, дүрэм журамд оруулах үйл ажиллагааг төр засгаас нь эрчимтэй явуулж эхэлсэн. Одоо бол дэлхийн олон орон шашны гаж урсгал гэдэгт анхаардаг, сэргийлдэг, хорьдог болсон.
Хаха 2025-02-05 59.153.112.12
Та одоо тэгээд миний шашин шүтэх, эс шүтэхийг шийддэг хүн гэсэн үг үү? Би шашин шүтэж болох уу, болохгүй юу? Шашин бол хүний хамгийн ариун нандин зүйлийн нэлээд дээгүүрт ордог зүйл. Магадгүй нэгд ч тавигдаж мэднэ. Тэхлээр эрхэм хүн та, тухайлбал онцгой их чалхтай, өөрийн чинь хэлдгээр байгууллага болгонд нэг байдаг жимсээнүүдтэй сайн үүлдрийн бух мэт чалхтай хүн та миний хамгийн ариун нандин зүйлийн талаар зөвшөөрлийг гартаа бариад сууж байгаа хэрэг үү? Тандаа мөргөе хаха
Ах чинь 2025-02-05 103.168.34.129
Хахаха Энэ гүзээтэй эргүү мал нэг өдөр суудлаасаа буугаөад хэн ч биш болно гэдгээ мэддэг бол уу!!! Удамдаа ганцаараа лаг яваа гэж нутаг орнооро ярьж явдаг махан толгойт блээ штээ.Хүүхэмсэг
Монгол хүн 2025-02-05 66.181.182.198
Зөв бодлого хэрэгжүүлжээ.
Гадны санхүүжилтээр зохион байгуулалттайгаар шашин нэвтрүүлэхийг хуулиар хориглодог.
Нэргүй 2025-02-05 66.181.190.250
Гадны болон дотоодын сүм хийдүүдийн санхүүд аудит хийж дансыг нь шилэн болгох хэрэгтэй. Мөнгө угаалт явагддаг байх магадлалтай. Мөн христийн сүм хийдүүдийн үйл ажиллагааг татан буулгаж, байранд нь цэцэрлэг сургууль оруулах хэрэгтэй.
Нэргүй 2025-02-05 66.181.190.250
Сүм хийдүүд шашны нэрийг барьж ар хударгаар нь тагнуулын үйл ажиллагаа явуулдаг байх магадлалтай бөгөөд үйл ажиллагаанд нь ТагЕГ-с хяналт шалгалт хийгээд дийлэнхийг нь хаах нь зүйтэй.
Нэргүй 2025-02-05 103.168.34.34
ОДОО СУРГАЛТ НЭРЭЭР ХРИСТИЙНХЭН МӨН Ч ДАВАРЧ БАЙНА ДАА..16 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙГ СҮМ ХИЙДЭД ОРОХЫГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ…
Нэргүй 2025-02-05 59.153.112.12
Баримт гарга. Христийнхэн гэдэг бол тодорхой нэр томъёо.
Нэргүй 2025-02-05 202.126.91.26
энэ христийн шашины нөлөөгёөр монгол хүн монгол биш болоод бна аа.
Нэргүй 2025-02-05 59.153.112.12
Би Есүсчин байна л даа. Би яаж монгол биш болсон юм бол? Лав л зөв бичих дүрмийн тухайд та өөрөө хараахан монгол болоогүй байх шиг санагдана.
Нэргүй 2025-02-05 202.9.40.19
Олон шашин хэрэггүй. эв нэгдлийг сүйтгэдэг
Зочин 2025-02-05 103.212.116.143
иим бгамаа.гэр хороололд бдг сүмүүд хүмүүсиин иргэн регистр хүртэл авдаг юм билээ.пасторууд нь мөнгөжуу бдг юм
Нэргүй 2025-02-05 66.181.191.76
наад чухал царайлсан малаа энэ төрийн албаас зайлуулаачээ
Нэргүй 2025-02-05 103.212.119.246
хөмсөг зангидаастай занаатай юм шиг, гарыг нь хүдрүүлбэл бага зэрэг ярвайх инээхийн завсар болох юм бол уу
Zochin 2025-02-05 98.52.62.180
Жинхэнэ төлгөн коммунист ийн дүр төрх бнашдээ
Zochin 2025-02-05 124.170.37.109
энэний царай яаая гээд байгаа юм бэ ярвайлт нь сүртэй ш*** юмаа
Зочин 2025-02-05 66.181.177.136
Одоогаднаас орж ирж байгаа шашин тусгай зорилготой. Нийгмийн сэтгэл зүйг өөрчилж тавгүй болгоно. Дараа нь тэр хөрсөн дээрээ дуртай юмаа хийнэ дээ.
Мананхүн 2025-02-05 202.9.47.45
Гандан тэгчлэн ХХК
Зочин 2025-02-05 202.131.227.179
Зөв. шашин сүм хийд багасгах хэрэгтэй,Цөөхөн хүн амтай, зарим христ ,ихэнх нь бөө болбол юу болохов. Залуучуудыг хөдөлмөрч болгох хэрэгтэй,
сонгогч 2025-02-05 202.9.46.32
ХОТЫН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮМҮҮС ХОТЫН ТӨВИЙН ГАЗРУУДЫГ ЭМНЭЛЭГ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАРИХ ГАЗАРГҮЙ БОЛТОЛ НЬ ХАРИЙН ШАШНЫХАНД АВИЛГА АВЧ ӨГСӨӨР БАЙГААД ДУУСГАСАН…. ШАЛГА……
Нэргүй 2025-02-05 172.225.55.55
Zandanshatariig dagaj daldagnadag, yarij baigaa ymniihaa uchriig ch sain oloogyi, neg ih chuhal tsarai gargasan balai baina
Сонин 2025-02-05 139.5.218.214
Энэ. гадэы. Сүм. хийдүүдэд хяналт ыайх шаардлагатай
ба йна!!! УЧИР НЬ ЗАРИМ НЬ МАШ БУРУУ, БҮР ХАРГИС. УРСГАЛ БАЙДАГ УЧИР ТЭДГЭЭРИЙГ ЗАЙЛУУЛ!!!
Иргэн 2025-02-05 66.181.187.217
Эзэнгүй айл шиг болсон Монгол улсад шашны асуудалаа цэгцлэхгүй бол Монгол гэдэг ондоошил устаж бн!!!
Нэргүй 2025-02-05 202.21.119.186
ene met luivarchin tsunh barigch novshnuudaas ene uls orniig salgamar baina. ene zandanshatariin tsunh barigch novshshude
Нэргүй 2025-02-05 202.131.225.242
Монголын төр монголчуудын олон зуун жил шүтэж ирсэн бурханы шашин соёлд давуу байдал олгодоггүй юм гэхэд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Гадны элдэв шашны урсгалуудыг хязгаарлах нь зөв юм. Ядаж шинээр зөвшөөрөл олгох шаардлагагүй.
Нэргүй 2025-02-05 59.153.87.54
мамба дацан гэдэг бизнесийн компанийг шашны байгууллагаас хасаж татварын албанд компани гэж бүртгүүл
Мананхүн 2025-02-05 202.9.47.45
*манба дацан* хувиараа эрхлэх аж ахуй
Том ах 2025-02-05 66.181.185.97
каталог байдаг нь .католик гэж мэддэггүй сэтгүүлч дарга хоёр уу
Нэргүй 2025-02-05 202.9.46.80
Их сүрхий царай гаргана. Харамсалтайн хэлсэн үгнийхээ учрыг өөрөө ч ойлгохгүй гуйлгачид.
Х 2025-02-05 103.57.92.99
Орчин үед сүм хийдийн лам нар эхнэр авахгүй байх журам мөрдөгдөж эхэлсэн байна. Ийм учраас тэдгээр лам нар биологийн хэрэгцээгээ ёс бусаар гүйцэтгэж хүчирхийлэл үйлдэж байна. Үүнийг маш сайн шалгах хэрэгтэй. Цаашилбал үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хүн ам өсгөхгүй бодлого явагдана. Анхааралдаа аваарай.
Нэргүй 2025-02-05 103.57.95.23
лам болохоо л боличихгүй юу
Нэргүй 2025-02-05 103.212.162.101
Шашин шүтэхэд ямар ч хууль цааз хориглолт хамаагүй. Зөвшөөрөл авж Бурханд залбирахуу? Гуцна биз.
Нэргүй 2025-02-05 66.181.160.97
Гаж гаж шашинаас л дайн гардаг
Нэргүй 2025-02-05 66.181.184.20
Сонгост танхайрч улсын,нутгийн нэр гутааж нэрээ хуглаж ясаа хуглаж байсан нөхөр байна ш дээ төмөртөмөө
Иргэн 2025-02-05 122.201.19.99
Гадны урсгалын сүмээр дамжуулж тагнуул, хүчирхиийлэл хийдэг шүү
Иргэн 2025-02-05 122.201.19.99
За сайн байна, энэ залууд баяр хүргэе
Нэргүй 2025-02-05 202.21.100.210
Католог гэж ямар шашин байна аа?
Нэргүй 2025-02-05 66.181.181.135
Меню меню. Ойлгодоггуму. Өндөгтэй бифштекс, 2 Зраз, 1 сүүтэй захиалья.
Ain 2025-02-05 59.153.115.58
Труматай хандана гэж яадгийн?