Эль Сальвадорт америкчуудыг гэмт хэрэгтэн байсан ч хүлээж авна

Эль Сальвадорт америкчуудыг гэмт хэрэгтэн байсан ч хүлээж авна

Эль Сальвадорт америкчуудыг гэмт хэрэгтэн байсан ч хүлээж авна

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио саяхан Эль Сальвадорт айлчилжээ. Энэ үеэр Эль Сальвадорын ерөнхийлөгч Наиб Букеле дэлхийн хаана ч байхгүй хамгийн ер бусын цагаачлалын гэрээг зөвшөөрсөн аж. Тодруулбал, АНУ-аас албадан гаргасан аль ч үндэстнийг Эль Сальвадор улс хүлээж авахад бэлэн гэжээ. Мөн эх орондоо шоронд хоригдож буй америк гэмт хэрэгтнүүдийг ч хүлээн авахыг зөвшөөрсөн байна.

Энэ нь анхаарал татахуйц чухал санаа ч гэлээ Трампийн засаг захиргаа одоогоор америк иргэдийг албадан гаргахаар төлөвлөсөн зүйлгүй байна. Харин АНУ-д байнгын оршин суух зөвшөөрөл авсан иргэнийг тодорхой гэмт хэргийн улмаас албадан гаргах боломжтой.

Эль Сальвадорын бодлогыг шүүмжлэгсэд ч байна. Хүний эрхийн төлөө тэмцэгчид Эль Сальвадорыг орогнол хүсэгчид болон дүрвэгсэдтэй харьцах тогтвортой бодлогогүй гэж мэдэгджээ. Мөн энэ төрлийн гэрээ хэлэлцээр нь аливаа улс орныг АНУ-ын хогоо асгадаг арын хашаа болгож буйг Эль Сальвадорын Үндэсний чөлөөлөх фронтын ерөнхий нарийн бичгийн дарга Мануэль Флорес хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-04 47.227.179.89

Сальвадор, Гондурас зэрэг улсуудын Шорон нь дандаа 5 одтой зочид буудлууд байдаг гэнэ лээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж