АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио саяхан Эль Сальвадорт айлчилжээ. Энэ үеэр Эль Сальвадорын ерөнхийлөгч Наиб Букеле дэлхийн хаана ч байхгүй хамгийн ер бусын цагаачлалын гэрээг зөвшөөрсөн аж. Тодруулбал, АНУ-аас албадан гаргасан аль ч үндэстнийг Эль Сальвадор улс хүлээж авахад бэлэн гэжээ. Мөн эх орондоо шоронд хоригдож буй америк гэмт хэрэгтнүүдийг ч хүлээн авахыг зөвшөөрсөн байна.
Энэ нь анхаарал татахуйц чухал санаа ч гэлээ Трампийн засаг захиргаа одоогоор америк иргэдийг албадан гаргахаар төлөвлөсөн зүйлгүй байна. Харин АНУ-д байнгын оршин суух зөвшөөрөл авсан иргэнийг тодорхой гэмт хэргийн улмаас албадан гаргах боломжтой.
Эль Сальвадорын бодлогыг шүүмжлэгсэд ч байна. Хүний эрхийн төлөө тэмцэгчид Эль Сальвадорыг орогнол хүсэгчид болон дүрвэгсэдтэй харьцах тогтвортой бодлогогүй гэж мэдэгджээ. Мөн энэ төрлийн гэрээ хэлэлцээр нь аливаа улс орныг АНУ-ын хогоо асгадаг арын хашаа болгож буйг Эль Сальвадорын Үндэсний чөлөөлөх фронтын ерөнхий нарийн бичгийн дарга Мануэль Флорес хэлжээ.
0 сэтгэгдэл