Хятад улс АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авч эхэллээ

Хятад улс АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авч эхэллээ

Хятад улс АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авч эхэллээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын импортын татварыг 10 хувиар нэмэгдүүлэх болсон билээ. Үүний дараа Хятад улс Олон улсын худалдааны байгууллагад гомдол мэдүүлнэ гэж мэдэгдэж байсан бол Мягмар гаригт АНУ-ын импортод мөн адил татварын нэмэгдэл тариф ногдуулна гэдгээ зарлав. Түүнчлэн "Google"-д монополын эсрэг мөрдөн байцаалт явуулах зэрэг хэд хэдэн арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн байна.

Канад, Мексикийн импортод 25 хувийн татвар ногдуулсан Трамп Мягмар гаригт уг шийдвэрээ 30 хоногийн хугацаатай түр зогсоохыг зөвшөөрсөн юм.

Гэсэн хэдий ч Хятад ногдуулах татварын талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй ч ойрын хугацаанд  тус улсын дарга Ши Жиньпинтэй ярилцахаар төлөвлөжээ. Олон улсын худалдааны дайн гэж нэрийдээд буй уг харилцан татвар нь энэ оноос хэрэгжиж эхэлж буй биш юм. 2018 онд Трамп Хятадын бараанд ногдуулах татвараа нэмж, Хятад ч мөн адил хариу үйлдэл үзүүлснээр эхэлжээ. Тиймээс энэ удаад Хятад улс Трампийн засаг захиргааны эсрэг хангалттай бэлтгэлээ базаасан гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятад улс АНУ-ын нүүрс, шингэрүүлсэн хийн бүтээгдэхүүнд 15 хувийн татвар ногдуулахаас гадна түүхий нефть, хөдөө аж ахуйн машин механизм, том оврын автомашинд 10 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдсэн байна.

Хятад бол шингэрүүлсэн хийн дэлхийн хамгийн том импортлогч бөгөөд Австрали, Катар, Малайз зэрэг улсаас авдаг. Дэлхийн хэмжээнд "LNG"-ийн хамгийн том экспортлогч АНУ нь Хятад руу "LNG" төдийлөн экспортолдоггүй. Жишээлбэл, 2023 онд АНУ-аас Хятад руу 173.247 сая шоо фут "LNG" экспортолсон нь нийт байгалийн хийн экспортын 2.3 орчим хувийг эзэлж байна гэж АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн албаны нийтэлсэн тоо баримтад дурджээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-04 47.227.179.89

муу х***а ингээд сүйрэв . Дэлхий дээр ганц их гүрэн буй АНУ юм.

Avatar

Нэргүй 2025-02-04 192.42.116.185

ороz будаа боллоо доо

Avatar

Нэргүй 2025-02-04 94.230.208.147

Ха ха ха, аргаа барсан анусник хуяа тролл! Трамп танай гитадыг чинь хэмх дарамталж байна.

Avatar

Нэргүй 2025-02-04 103.57.92.51

Танай гужааг трамп хумхын тоос болгоно оо луухаанаа

Avatar

Нэргүй 2025-02-04 103.212.117.201

Өө тийм Хятад улс монголын бараа бүтээгдэхүүнд олон хувийн татвар оногдуулдагаа болих хэрэгтэй,тэгвэл жинхэнэ шударга болно яагаад тэд бид нарт дураараа татвар тавидаг харин өөрт нь татвар тавихад гуншигнаад байдаг юм бид ч гэсэн та нарын энэ асуудлаас болж ийм байдалд ордог гэдгийг мэдэхгүй ,шударга байл даа,харин та нар бидний түүхий эдийг аваад гадаад балансыг чинь тогтворжуулж байна аа гэвл тийм харин та нар бид алдагдал хүлээж та нар хожиж байна гэвэл үгүй бидний түүхий эдээр асар их ашиг

Avatar

Нэргүй 2025-02-04 103.212.117.201

Би бол Америкийн тависан татвар шударга биш гэж үзэж байна учир нь өөрсдийн барраа нь чанар болоод үнийн хувьд өрсөлдөхүйцбайх ёстой үгүй бол хориглох нь зөв,хармн үүнийг чин шударгаар хийж байгаа гаэдэгт эргэлзэж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж