Төгрөгтэй харьцах ам.долларын ханш өдөр өдрөөр чангарч байна. Тодруулбал, ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш өнөөдрийн байдлаар /2025.02.04/ 3,449 төгрөг байна. Одоогоос нэг жилийн өмнө буюу 2024 оны хоёрдугаар 4-ний өдөр долларын ханш 3400 төгрөг байжээ. Үүнээс хойш бага багаар буурсаар тухайн оныхоо аравдугаар сар хүртэл 3,376-3,381 төгрөгийн хооронд хэлбэлзэж тогтвортой байсан аж.
Харин өнгөрсөн оны аравдугаар сарын дунд үеэс эхлэн өнөөдрийг хүртэл өдөр бүр тогтмол өсч ийнхүү 3,449 төгрөг болсон байна.
Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн долларын ханш тогтмол өсч эхлэхэд эдийн засагчдын зүгээс импортын бараа бүтээгдэхүүн нэмэгдэж байгаа нь долларын ханш өсөхөд нөлөөлж байна гэдэг байр суурийг илэрхийлж байв.
Юань 475,64, вон 2,35, евро 3,524.71, рубль 34,59 төгрөгийн ханштай байгаа ажээ.
Холбоотой мэдээ